Нийтлэл 05 сарын 21, 2015

Дүрслэх урлагийн “Норд Арт” олон улсын үзэсгэлэнд Монгол улс онцлох орноор сонгогджээ

ХБНГУ-ын Шлезвиг-Холштайн муж улсын Бюдельсдорф хотноо зохион байгуулагдах "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс 2015 оны "Онцлох улс"-

аар оролцох болно.

 

Тус үзэсгэлэн нь зөвхөн Европ төдийгүй дэлхийн орчин үеийн дүрслэх урлагийн хамгийн том үзэсгэлэнгүүдийн нэг юм. Энэ удаагийн 17 дахь "Норд Арт" үзэсгэлэнд 50 орны 250 уран бүтээлчид шалгаран бүтээлээ дэлгэн үзүүлэхээр болжээ.  

 

Энэ оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдрүүдэд үргэлжлэх үзэсгэлэнд Монголын 34 уран бүтээлчдийн 100 гаруй уран бүтээл гарах юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа нь энэ оны 6 дугаар сарын 6-ны өдөр Бюдельсдорф хотноо болно.

 

"Онцлох улс"-аар оролцуулах болсон шийдвэр энэ жилийн Венецийн биеннальд Монгол улс анх удаа оролцож өөрийн павильоныг нээсний дараа тодорхой болжээ. Монголын павильоныг хариуцан куратор О.Оюунтуяа, Ж. Бодьбаатар болон Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр дэмжин ажиллаж байна. Куратор О.Оюунтуяа болон Ж.Бодьбаатар нар хамтран боловсруулсан сэдвийнхээ хүрээнд "Модерн шилжилт-Шинэ (дүр) төрх" хэмээн нэрийдсэн энэхүү үзэсгэлэндээ 1980-аад оны сүүлч, 1990 оны эхэн үеийн нийгэм улс төрийн огцом өөрчлөлт уран бүтээлчдийн хандлага болон Монголын дүрслэх урлагийн салбарт хэрхэн нөлөөлснийг харуулахыг зорьжээ.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon