Нийтлэл 07 сарын 29, 2015

Цахим картны гурван гуниг

Монголын  сайхан орны оюун санааны ахуйд “Хойд Со” жанрын мэдээ асар их хуримтлагджээ.  Бодит байдал гуниг байтал нэн бахархалтай, нэн бадрангуй, сүр жавхлантай, өндөр дуугаар унших байдлыг хойдсо-лог мэдээ гэж нэрлээд байгаа юм. Дуу дүрсгүй текст мэдээ ч гэсэн уншиж байхад л бараг нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогддог гэхэд хилсдэхгүй.

Нэг жишээ: автобусаар зорчиход цахим карт хэрэглэх болсон тухай.  

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд Солонгос Улстай хамтран автобуснуудад цахим системийг нэвтрүүлэх ажил  амжилттай хэрэгжиж өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун, “Кореа Смарт Карт” корпорацийн ерөнхий захирал Чүэ Тэ Сон, Нийслэлийн зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр  “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуяг тэргүүтэй албаныхан оролцов.

 

Энэ мэдээг филтердээд харвал үнэн гунигтай. 

Нэгд юм үзээгүйн гуниг. Автобусанд карт уншдаг боллоо гээд төв талбай дээрээ хотын мэртэйгээ, элчин сайдтайгаа тууз хайчлах нь хэчнээн гуниг.  Хамтарч тууз хайчлаад халиад байгаа улсын  нийслэл гэхэд 2 жилийн дараа Сэүл төв буудлаа ямар болгох төсөл явуулж байгааг нэг хараад Улаанбаатар буудлаа нэг харвал тууз хайчлахаас ичмээр.  2000 оны тэртээгээс мөрөөдсөн мөрөөдөл гэнэ,  ямар агуу том мөрөөдлийг ямар агуу олон жил мөрөөддөг юм бэ?  Элчин морилсон нь ч яахав, өөрийнх нь компанид ажил орсон байхад уригдаад ирээ биз.  

Хоёрт, уулын буга шүтэж унасан бухаа басахын гуниг. Солонгос улстай, улсаа бүр больё оо, Кореа Смарт Карттай хамтрах хэрэг хаана байна вэ? Нийслэл хотдоо цахим  карт нэвтрүүлэх аити компани энэ улсад нэг ширхэг байхгүй гэж үү?  Удирдаж байгаа хотынх нь иргэд ажилтай орлоготой байх нь  ядаж өөрсдийнх нь өмнө хуримтлагдсан түмэн асуудал нимгэрэхэд хэрэгтэй. Ерөөсөө энэ сүр сүр улсын сүр сүр компанитай, даргатай хамтарсан ажлыг нэн баяр хөөртэй мэдээлдгийн уг үндсэнд Монгол  бол ядруу, чадахгүй, гадаадын нэг элемент оруулаад ирвэл лаг мундаг, лайтай гэж үзэх амь бөхтэй гунигийн үзэл бий. Хамаг чадлаараа рекламдсан барилгын зарууд хэн хэдий олон гадаад улсын нэр тавьсан эсэхээрээ өрсөлдөж байгаагаас харж болно.  Солонгос оботой, герман юутай, турк гэрэлтэй ...юу юутай билээ.  Тийм үзлийг төрөөс манлайлан намнах ёстой байтал эсрэгээрээ, иргэд сэхэж ядна, юм үзээгүй төр нь тоётатай ярилаа, бээнзээс авлаа, самсунгтай ажиллаа гээд нэн баяр хөөртэй.  

Гуравт, бизнесийг буян болгон пиардахын гуниг.  Пасс картаа нийслэлийн тээвэрт хэрэглүүлэх нь бизнесийн байгууллагад бол азны коля, тэнгэрийн умдаг. Яваандаа төлбөр тооцооны систем хөгжиж ирэхэд дэлгүүрт хэрэглэгдэх карттай ч нэгдэж ирдэг тул ямар ч шугам өөрийн картыг аль болох олон зорчигчид хэрэглүүлэхийн төлөө элдэв давуу тал, оноо өгч өрсөлддөг. КСК-гийхан манай мэйр эднүүсийг жижигрүүлж тууз хайчлуулах биш, манай зорчигчдод талархал илэрхийлж, Сэулд Т-Money-гаа нэвтрүүлэхдээ нэг өдөр үнэгүй явуулсан шиг ямар нэг байдлаар манай зах зээлд талархлаа илэрхийлвэл зохистой баймаар. Т-Money буюу Солонгосын тал ч анхны хөрөнгө оруулалтыг нь хийгээд суулгаж байгаа нь ашгаа нөхөх болохоор л тэр. Аварга зааны зөвхөн чихийг нь тойруулаад тайлбарласан мэт баярын мэдээнд U-Money-г нэвтрүүлэхэд КСК-гээс зарцуулсан 13 сая долларын хариуг яаж барих, цаашид хэрэглээ тутамд шимтгэл төлөх эсэх нь тодорхойгүй. Улаанбаатар смарт карт хэний компани вэ, хэдэн хувь нь Солонгосынх вэ? Т-Money бол Солонгосчуудын хувьд зүгээр нэг тээврийн карт нь биш. Мөнгөний орлуулга, кредит карт, шоппинг найз нь, баар, ресторан бүр кимбабаа авахдаа хэрэглэдэг систем нь. Манай оронд ганц автобусаар зогсохгүй л болов уу.

За цочир гуниглаад яаруу сандруу хамаа намаагүй татлав, ер нь бол том байх юмсан, өөриймсөг байх юмсан. Бизнес шахаад ирэхэд нь бид нар өөрсдөө хийчнэ гэж томорч үзэх юмсан, Автобусанд хүний технологийг хамгийн сүүлийн үеийн хэмээн бахдан зарлаж(энэн шиг)наагаад, төв талбай дээрээ тууз хайчилж мөнгө, тэрнээс ч чухал нь цаг нүүрээ зарж хөөрцөглөхөө болих юмсан. Чимээгүй нэг бизнест нь даатгаад, Улаанбаатар өртөөг  21-р зуун биш гэхэд 20-р зууны түвшинд ядаж аваачих ажил хийгээд тууз туг болоосой. Хүнд хэрэгтэй юм хийсэн бол аяндаа хүмүүс баярлаад пиар болж таарна. Урд Со-д хамаг бизнесээ өгөөд тэрийгээ Хойд Со-лог мэдээ болгон унших амьдрал гуниг байна штэ үнэндээ, үүлийн үр ээ!!!

Сэтгэгдэл бичих

    • Анхааруулга
    • 2015-08-18

    \ Өчигдөр орой 7 цагийн үед би картаа 120-ийн автобусны буудлын (120 зүүн буудал anand ochir гэдэг нэртэй цэг юм билээ) зүүн талд байдаг карт цэнэглэдэг газар картаа 10000 аар цэнэглүүлсэн. Намайг мөнгөө гаргах гээд цүнхээ ухах үед алив картаа өгч бай гээд аваад цэнэглэсэн. Би цүнхээ ухаад доошоо харж байсан болохоор анзаарахгүй өнгөрсөн. Дараа нь автобусанд картаа уншуулсан 10000 ороогүй байналээ. Тэгээд маргааш өглөө нь бас тэрүүгээр дайрахдаа тэр түцний худалдагч ахад хэлсэн чинь чиний карт гэмтсэн ч юм билүү би лав картийг чинь цэнэглэж өгсөн тэр хэрэглэгчийн зөвлөх 78111289 дугаар луугаа залгаж учраа ол гэдийн. Би дараа нь картаа дахиад цэнэглүүлсэн зүв зүгээр ажиллаж байналээ. Харин тэр ахын хэлснээр бол миний карт тэр ахыг цэнэглэж өгснөөс хойш 5 минутын дараа гэмтчихсийн байхаа. Бас тэр хэрэглэгчид зөвлөх утас нь ажилдаггүйг тэр ах мэджил байсан байх л даа. Би газруудаас асуусан ер нь хүмүүс тэр утас нь ажилдаггүй гэж ярьдийн гэж байна лээ. Бас дээрээс нь тэр ах намайг тэр дороо тэгээд ирэхгүй яасийн чи яасан ичидгүй юм энээ тэр гэж доромжилсон. Тэгэхээр хүмүүсээ картаа цэнэглүүлэхдээ сайн харж л байхгүй бол энэ мэт луйварчин хүмүүс бас байна шүү!!!!

    • Нийтлэлчтэй санал нэг байна
    • 2015-08-01

    Солонгосоос карт, карт уншдаг төхөөрөмж хоёрыг хийдэг хүмүүсийг худалдаж авчраад Монголд карт хийлгэх ба хүмүүсээ сургаж авсан бол сайн байх байлаа. Гэвч Солонгос компанид автобусаар зорчих сая иргэдийнхээ мэдээллийг өгч дээр нь картнаас хамааралтай өөр олон бизнесийн давуу талыг өгсөн нь харамсалтай. Ямар салбарыг гадныханд өгөх ямар салбарт хэсэг хугацаанд хамтарч ажиллах тодорхой биш байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар яагаад монополчлолын эсрэг дуугарахгүй байна вэ? Газар шорооны төлөө жагсагчид яагаад Солонгосын компанид иргэдийнхээ мэдээлэл, нийтийн тээврээ өгч байхад чимээгүй байна вэ? Солонгос хоолны газар, кароке эвдэж хэмхэлэхээс том асуудал. Иргэдийнхээ мэдээллийг Солонгосын компанид өгч байхад үндсэн хууль, үндэстний аюулгүй байдал, хүний эрхтэй зөрчилдөж байгаа эсэхэд үндсэн хуулийн цэц яагаад дуугүй байна вэ? Монголын дээд, их сургуулиудын холбоо, програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, мэдээлэл технологийн үндэсний парк гадны компанид картын бизнесээ зүгээр өгөх үү? Хэрэв дуугүй байхаар шийдсэн юм бол МУИС, ШУТИС -иуд физик, электроникийн инженер, програм хангамжийн инженерийн ангиудаа хаах хэрэгтэй. Эсвэл МҮОНРТ-ээр МУИС, ШУТИС -ийн сургуулийн багш нар бид автобусын картын систем хийж чадах мэдлэг заадаггүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Автобусын картын системийг Монголчууд хийхгүй юм бол старт-ап, энтрепренеуршип, иноваци ярих хэрэггүй. Огт шинэ юм хийхийг иноваци гэхгүй Монголд шинээр нэвтрүүлж байвал иноваци болно. Манай дарга нар туршлага судлана гээд гадаад орон руу явах ба тэнд өнгөц харсан жаахан мэдэрсэн зүйлээ энд ирж хуулбарлах гэж оролдох нь үнэхээр тэнэг үйлдэл. Гадаад оронд 7 хоног болоо биз, тэглээ гээд тэр орны тухай юу ч ойлгохгүй шүү дээ ядаж 10 жил түүнээс дээш жил сурч, ажиллаж, амидарч байсан бол өөр. Технологи оруулж ирэх бараа авчрах хоёр ялгаатай. Барааг Нарантуул, Хархорин захын наймаачин оруулж ирнэ. Технологиийг улстөрч, салбарын мэргэжилтэн оруулж ирэх байтал наймаачидынхаа өмнүүр орж улстөрч гэх статустай УИХ гишүүд бас салбарын мэргэжилтэнүүд бараа оруулж ирдэг боллоо. Бараа оруулж ирснээр дундаас нь доллар л унагана. Монголд тохирох уу, тохирох үгүй юу хамааралгүй. Беларусын Маз компанийн автобусаас 2-3 ширхэгийг худалдаж аваад Монгол инженерүүдэд өгч судлуулан эко автобус бас гадны урт автобус хоёрын сайн талыг авч сайжруулсан хабрид автобус хийж болно. Электроникийн инженер, програм хангамж, механик, автын инженер, график дизайн, цахилгааны инженер гээд олон ажлын байр гарах байв. УБ хот дотор явж байгаа хуучин автобусуудын дотор талд урд нь нэг камэр, хойно нь нэг камэр сууриулуулж, хоёр карт уншигч, мөнгө хийдэг сав байрлуулжээ. Хуучин автобусын парк шинэчлэлт хийхээр дотор суулгасан төхөөрөмжүүдийг яах вэ? Шинэ автобусууд нь Солонгосын автобус байх уу? Монголчуудын хийсэн автобус УБ хотын нийтийн тээвэрт яагаад явж болохгүй гэж вэ? Монголчуудын хийсэн картын систэм яагаад байж болохгүй гэж вэ? Монголчууд яагаад хийсэн автобусаа экспорт хийж болохгүй гэж вэ?

    • Хө
    • 2015-08-01

    Сүүлийн үед гадаадуудтай хамтарч хийсэн нэртэй новшийн юмнууд дүүрэн болж байна. Энэ зүгээр л эрх мэдэлтэн, дарга нарын цэвэрхэн идэх ууж байгаа л хэлбэр. Монголчуудаасаа авилгал авахаар олиулчих гээд, баригдчих гээд хэцүү ш дээ. Түүнээс энэ зэргийн системийг хийчих компани монголд олон биш ч нэлээд бий шүү.

    • Зочин
    • 2015-07-31

    z.gazrin said, yoronhilogch ochood haichiltsan bish hotiin darga haichilku bol oor hen bhin???

    • Зочин
    • 2015-07-31

    Цэнэглүүлэхэд 100₮ гэсэн. Энэ бол ёстой балай юм. Зүгээр суугаа ТҮЦ-нийхэнд зүгээр 100'₮ өгнө гэдэг

    • Zochin
    • 2015-07-30

    Niitlel bichne gej galzuu hunii udriin temdeglel hiih yumaa. Muulah yum ni oldohgui ene tendees ni toiroolj baigaad duusah shig .... Yum hugjih gej baihad yah gej ingedeg baina aa

    • ӨЛЗИЙ
    • 2015-07-30

    ЯМАРВАА НЭГЭН ЮМ АНХНААСАА ТӨГС БАЙДАГГҮЙ ЮМ ШДЭЭ... МАНАЙ МОНГОЛЧУУДЫГ ЦУСАНД БАЙГААД БАЙХ ШИГ БАЙНА Л ДАА ЮМЫГ ДАНДАА МУУ ТАЛААС ХАРЖ ӨӨЛНӨ. ИНГЭСЭЭР БАЙГААД МОНГОЛ САЙН ЗҮЙЛТЭЙ ЮМ АЛГА БОЛЛОО

    • zochin
    • 2015-07-30

    uneheer kart heregleh ni zov, shineleg, amar hyalbar. Gevch nevtruulj bgaa ni arguud ni neeree boon gunigaar duuren yumdaa.

    • Зочин
    • 2015-07-30

    orchin ueiin jishgiig dagaad. hugjiltei ornuudiin adil l yum hiih gej uzej bshde. yum bolgond bitii ingej handaj baildaa

    • Санал нэг байна. Ардчилал нэртэй Монгол арчаагүйтлийн ганцхан жишээ.
    • 2015-07-30

    Zochin

arrow icon