МАН-ын гишүүн Б.Цогтгэрэлийн нийслэлийн төсөв, шилэн дансны тайлантай холбоотой асуудал хөндсөн жиргээнээс эхтэй нийслэл, ИТХ-ын төсвийн зарцуулалтын бодит байдал олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр трэнд болж байна.
Үүний нэг бүрдэл болох Нийслэлийн засаг даргын тамгын газрын 8 дугаар сарын 5 саяас дээш үнийн дүнтэй цалингаас бусад зарлагын мөнгөн гүйлгээг олон нийтэд зориулан зардлын төрлөөр ангилж хүргэж байна.
Үүнд, хэвлэл сурталчилгаа гэдэгт жишээ нь:
- Нийслэлийн гадаад сурталчилгаанд ашиглах маркетингийн иж бүрдлийг боловсруулах Ирмүүн Мальтимедиа компанид олгосон 100 сая төгрөг,
- Алдрын Од арга хэмжээнд биш арга хэмжээний сурталчилгаанд 15 сая төгрөг гэх мэт зардал багтаж байна.
Мөн УБ хотын төлөөлөгчийн газар хэмээх гадаадын хотуудаар суух албадад сар бүр арав хорин саяар нь гаргадаг зардал тусчээ.
Тээврийн зардал 14 сая төгрөг, нийслэлийн албаны нэг даргын эмчилгээнд буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх 9 сая төгрөг, гадаадын зочид, багш хүүхдүүдийг зочлон буудлуулахад сая сая төгрөг, шилдэг цагдаад 132 сая төгрөг.... даншиг ч бүр өнгөрсөн.
УБ хотын мөнгийг рекламд зарах уу, иргэдийн амьдралын төлөө зарж тэр нь эргээд автоматаар нэр хүндэд нь нэмэр болох нь зүй юу? Алдрын од гэж хэний алдарт хэр том од өгөх болоод зөвхөн сурталчилгаа нь 15 сая төгрөг болно вэ? Улс доторх улс шиг УБ хотоос бусад улсад төлөөлөгч томилох нь ямар учиртай вэ? Нийслэлийн нэг даргыг буцалтгүй тусламжаар эмчилдэг байж, зохистой бодлого, төсөв дор иргэн бүрт хүртээмжтэй үйлчлэх ёстой эмнэлэгт эм алга, иргэд яах вэ? Найрсаг Улаанбаатартай найрсаг харилцаатай гаднын зочин ганган буудалд тухлаад буцлаа, гэр нь бохиртойгоо хамт намагтай хашаанд шигдсэн, бороо орохоор бохир дундаа тоглож байдаг балчир үрс яах вэ?
Хэнээс тамга авч, хэний төлөө ажиллах ёстойгоо нэгмөр андуурч, урвуу харсан бодит байдал, иргэдийг үл тоомсорлосон цэвдэг хандлага үнэртсэн зарцуулалт болгоны, мөр болгоны ард асуух ёстой олон асуулт байна.
Дээрх бол зөвхөн 8 дугаар сарын, зөвхөн 5 саяас дээш үнийн дүнтэй мөнгөн гүйлгээний нэгтгэл. 5 саяас доош үнийн дүнтэй ханцуй доорх дэмбээгээр ямар их бантан, ямар их “нийгмийн аллага” хутгагдаж байдаг нь нэн тодорхойгүй. Ерөөсөө баярлан цэнгэх дуртай, ар гэрийн аж ахуй сөнөсөн ч аятайхан машин унаад ахиухан рекламдаад зүв зүгээр царайлдаг, гаднын зочинд гараа гаргадаг баатар мээрийг баарны юм уу буудлын захирагчаар оносон газарт нь илгээж , ТВ-ээр мянган шторк цацаад ч ус нь хөрс нь бохир нь утаа нь даравч далдайж, булавч бултайх болсон хотоос хүн амаа аврах сэтгэлтэй хүнээр эртхэн солих хэрэгтэй бус уу?! Иргэд өөрийнхөө, үр хүүхдийнхээ, нэг нэгнийхээ төлөө солих шаардлага тууштай тавьж, эсэргүүцлээ илэрхийлье!!!
Хот ийм байх ёсгүй, хот нь ийм газрын хотын зарцуулалт ийм байх бүр ёсгүй!
Нэмэлт. Графикийн задаргаа:
Төрөл |
Харилцагч байгууллага |
Гүйлгээний утга |
Төсөв |
Хэвлэл сурталчилгаа |
Эн Ти Ви броадкастинг |
НЗД-ын А/647-р зах шторк цацах |
10 000 000,00 |
Арга хэмжээ хөтөлбөр шагнал |
УБ.Цагдаа нэмэлт санх-жилт |
НЗД-ын А/591-р зах а/х зардал |
132 000 000,00 |
Гадаад зочдод |
Дизайнер клуб |
НЗД-ын А/632-р зах зочин зарда |
6 802 250,00 |
Төлөөлөгчийн газар |
Б.Дулмаа |
Б.Дулмаа-цалин,зардал |
12 357 592,00 |
Төлөөлөгчийн газар |
М.Мєнхцэцэг |
М.Мєнхцэцэг-цалин, зардал |
12 357 592,00 |
ЗДТГ |
УБ.Нийслэл ЗДТГ нэмэлт санх-жи |
санхїїжилт |
82 218 000,00 |
Тээвэр |
Нийслэлийн тєр захиргааны авто |
Тээврийн зардал |
14 580 800,00 |
Засвар тохижилт |
Нийслэлийн татварын газар н.с. |
НЗД-ын А/492-р зах а/х зардал |
21 275 876,00 |
Буцалтгүй тусламж |
С.Болормаа 2604048002 |
бэлэн мөнгө |
9 000 000,00 |
Гадаад зочдод |
С.Болормаа 2604048002 |
бэлэн мөнгө |
5 453 353,00 |
Төлөөлөгчийн газар |
М.Мєнхцэцэг |
М.Мєнхцэцэг- цалин, зардал |
12 357 592,00 |
Арга хэмжээ хөтөлбөр шагнал |
УБ. Нийслэлийн цагдаагийн газа |
НЗД-ын А/662-р зах а/х зардал |
62 300 000,00 |
Хэвлэл сурталчилгаа |
Ирмїїн Мальтимедиа |
НЗД-ын А/652-р зах гэрээ ажлын |
100 000 000,00 |
Хэвлэл сурталчилгаа |
БИЧИГ ЗАНГИ |
НЗД-ын А/660-р зах гэрээт ажлы |
15 000 000,00 |
Засвар тохижилт |
Нийслэлийн татварын газар н.с. |
НЗД-ын А/492-р зах санхїїжилт |
62 922 224,00 |
Гадаад зочдод |
С.Болормаа 2604048002 |
бэлэн мөнгө |
5 158 250,00 |
Гадаад томилолт |
С.Болормаа 2604048002 |
|
8 206 800,00 |
Даншиг |
Нийтлэг үйлчилгээний газар |
НЗД-ын А/647-р захирамж |
16 207 000,00 |
Даншиг |
Магнай Трейд ХХК |
НЗД-ын А/647-р захирамж |
10 560 000,00 |
Даншиг |
Өвгөдийн жим ХХК |
НЗД-ын А/647-р захирамж |
6 750 000,00 |
Даншиг |
Нийслэлийн Соёл Урлагийн газар |
НЗД-ын А/647-р захирамж |
85 831 200,00 |
Даншиг |
Нийслэлийн Цагдаагийн газар |
НЗД-ын А/647-р захирамж |
37 836 200,00 |
Даншиг |
Монгол наадам Цогцолбор ОНӨТҮГ |
НЗД-ын А/647-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 70% |
11 853 809,00 |
Даншиг |
Нийслэлийн Улаанбаатар чуулга |
НЗД-ын А/647-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 70% |
21 423 500,00 |
Даншиг |
МБШТ Гандантэгчэнлин хийд |
НЗД-ын А/647-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 95% |
22 712 500,00 |
Даншиг |
Нийслэлийн Аялал жуучлалын газар |
НЗД-ын А/647-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 70% |
6 712 300,00 |
Даншиг |
Нийслэлийн Захирагчийн ажлын алба |
НЗД-ын А/647-р захирамж |
15 750 000,00 |
Даншиг |
Хотын татварын газар |
НЗД-ын А/647-р захирамж |
8 625 500,00 |
Даншиг |
Нийслэлийн Тээврийн газар |
НЗД-ын А/647-р захирамжаар гэрээт ажлын урьдчилгаа 70% |
14 179 852,00 |
Даншиг |
НЗТГ жижиг мөнгөн сан |
НЗД-ын А/647-р захирамж |
136 924 500,00 |
Гадаад зочдод |
Чингис Хаан Цогцолбор ХХК |
НЗД-ын А/634, А/635-р захирамжаар Эрхүү, Хөх хотын багш, сурагчдын байр хоолны үнэ |
9 801 000,00 |
Даншиг |
НЗТГ жижиг мөнгөн сан |
НЗД-ын А/647-р захирамжаар бэлтгэл ажлын зардал |
5 000 000,00 |
Эрүүл мэнд |
Нийслэлийн Онцгой байдлын газар |
НЗД-ын А/645-р захирамжаар а/х-ний зардал |
28 749 580,00 |
Хэвлэл сурталчилгаа |
МҮОНРТелевиз |
НЗД-ын А/647-р захирамжаар шууд нэвтрүүлэг цацах зардал |
6 000 000,00 |
энэ ер баар цэнгээний газар нэг хүнд хэд ноогддог юм бэ? Тав битгий хэл 2 алхаад л архи уушийн газар. Гэтэл сая 21 сая хүнтэй Хятадын Харбин хотод очоод орой жоол ууж сууя гээд 22,00 гээд гартал суух газар олдсонгүй. дур гутаад
Baiguulgiin uil ajillagaanii zardal bna shuudee. Harin il yu bolood medeelel harj baigaadaa bayartai bna. Dorduulsaniig yutai haritsuulj baigaa yum be? tiim too medee bna uu.. bichihdee bas uchirtai baimaar yum.
Сахил хүртээд шал дордов гэгчээр АН гарч ирээд МУ-ыг устгаж дуусах нь ээ!!!
Сахил хүртээд шал дордов гэгчээр АН гарч ирээд МУ-ыг устгаж дуусах нь ээ!!!
арай дэнднээ, хүн чанар, хүний жудаг нь хаашаа орсон улс вэ, шунал нь ихдээд шулам болчихсон улсыг солиосой
БОЛЬЁ ОО