Нийтлэл 12 сарын 09, 2015

Шинжилгээ: Хотын иргэдийн цусанд үхлийн аюултай хар тугалга агуулагдаж байна

Бид агаарын бохирдол сэдвийн хүрээнд цуврал нийтлэлүүдийг хүргэж байгаа билээ. Өмнөх нийтлэлүүдээрээ  хотын агаарын бохирдол бодит байдал дээр ямар хэмжээтэй байгааулсын төсвөөс агаарын бохирдлыг бууруулахаар хэдий хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөн зарцуулсан ,мөн гадаад орчны агаарын бохирдлоос гадна дотоод орчны агаарын бохирдлоос яагаад сэргийлэх ёстой талаар тус тус хүргэсэн билээ.

Харин энэ удаад  бидний амьсгалж байгаа агаарыг бохирдуулж байдаг хорт хийнээс гадна нүдэнд харагдахгүй нарийн ширхэгт тоосонцор РМ2.5 түүнд агуулагдаж байгаа химийн хүнд элементүүд бидний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг харуулахын тулд хүний цусан дах хар тугалгын хэмжээтэй холбон судалсан нэгэн судалгааг танилцуулах гэж байна. Учир нь хар тугалга нь нарийн ширхэгт тоосонцроор дамжин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг хүнд металл юм.  

Тус судалгааг АШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш НЭМ-ийн магистр Э.Ундармаа АНУ-ын Джон Хопкинсийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн эрдэмтэдтэй хамтран хийсэн байна. Судалгааг хийхдээ Улаанбаатар хотын орон сууц болон гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээг амьдарч буй  дотоод орчны агаарын чанартай холбон судалжээ.  

 Судалгаандаа хэнийг хамруулсан бэ

Ингэхдээ судалгаандаа Зайсан орчмын орон сууцанд амьдардаг болон Чингэлтэй дүүргийн 5,6,7 буудал орчмын гэр хороололд амьдардаг 40-60 насны нийт 50 эмэгтэйг хамруулан тэдний цусанд шинжилгээ хийжээ. Энэ нь насанд хүрсэн Монгол хүний цусан дах хар тугалгын хэмжээг судалж байгаа хамгийн анхны судалгаа байсан бөгөөд судалгаагаа “International journal of Environment research and public health” нэртэй ОУ-ын сэтгүүлд нийтлүүлэхээр болсон байна. 

 Шинжилгээгээр ямар үр дүн гарав

Нэг. Судалгаанд хамрагдсан гэр хороололд амьдардаг эмэгтэйчүүдийн цусанд 3.00 мкг /дл хэмжээтэй хар тугалга агуулагдаж байсан болорон сууцанд амьдардаг эмэгтэйчүүдийн цусанд 2,08 мкг / дл хэмжээтэй хар тугалга агуулагдаж байна гэсэн хариу гарчээ.

Хоёр. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 27 нь 15-аас их цагийг гэртээ өнгөрүүлдэг бол үлдсэн 23 нь 15-аас  бага цагийг гэртээ өнгөрүүлдэг өөрөөр хэлбэл өглөө гараад орой гэртээ ирдэг эмэгтэйчүүд байжээ.  Гэтэл эндээс шинжилгээний явцад нэг дүгнэлт гарсан нь

гэртээ өдрийг өнгөрүүлдэг эмэгтэйчүүдээс гадуур ажилтай эмэгтэйчүүдийн цусанд агуулагдаж байгаа хар тугалгын хэмжээ их

байжээ. Тодруулбал, 15-аас их цагийг гэртээ өнгөрүүлдэг эмэгтэйчүүдийн цусанд 2,4 мкг / дл хэмжээтэй,15-аас  бага цагийг гэртээ өнгөрүүлдэг эмэгтэйчүүдийн цусанд 3,5 мкг / дл хэмжээтэй хар тугалга агуулагдаж байсан байна.  

Гурав. Гэр болон орон сууцны агаарт агуулагдаж байгаа нарийн ширхэг тоосонцор буюу РМ2.5 д хийсэн судалгаагааргэрийн агаарт буй тоосонцрын хэмжээ орон сууцнаас 3 дахин илүү байсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл,гэрт амьдарч байгаа хүмүүс дотоод орчны агаарын бохирдол тэр дундаа нарийн ширхэг тоосонцорт өртөх эрсдэл өндөр байдгийг судалгаагаар тогтоосон байна. 

 

Хар тугалга хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ

Хар тугалга нь хүний биед огт байх ёсгүй химийн элемент бөгөөд хүний эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй хүний биед их хэмжээтэй агуулагдах нь үхэлд хүргэх аюултай ажээ. Өөрөөр хэлбэл, тухайн хүний биед байгаа хар тугалгын хэмжээнээс шалтгаалаад үзүүлэх сөрөг нөлөөлөл өөр өөр байдаг байна. 

Дээрх судалгаанаас шинжилгээ өгсөн эмэгтэйчүүдийн цусан дах хар тугалгын хэмжээ дунджаар 2-3 мкг / дл  байгаа нь харагдаж байна. Хүний цусан дах хар тугалгын хэмжээ 0-10 мкг / дл  хэмжээтэй байх нь эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөллийг их бага хэмжээгээр үзүүлдэг байна.

Ургийн хөгжилд сөрөг нөлөөтэй

-Тархины хөгжилд сөрөг нөлөөтэй

-Сэтгэн бодох чадвар бууруулдаг

-Сонсголд сөргөөр нөлөөлдөг

-Хүүхдийн өсөлтөд сөрөг нөлөөтэй

-Мэдрэлийн үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг бий болгодог

Хар тугалгын эх үүсвэр юу вэ?

-Түүхий нүүрс, нүүрсний утаа

-Цахилгаан станц

-Хог шаталт

атарейны үйлдвэр

-Хар тугалган суурьтай бензин

-Хар тугалган суурьтай будаг /шар өнгийн будаг/

Бусад улсын иргэдийн цусанд хийсэн шинжилгээ ямар гарсан бэ 

Сүүлийн жилүүдэд Бээжингийн агаарын бохирдол Хятад улсын томоохон тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Судалгаагаар Хятадын иргэдийн цусан дахь хар тугалын хэмжээг 2009-2010 онд тогтооход 3,04 мкг / дл байсан байна. Энэ нь одоогийн манай иргэдийн цусан дахь хар тугалын хэмжээтэй ойролцоо тоо юм. Өөрөөр хэлбэл доорх улсуудаас харахад Хятад иргэдийн цусан дахь хар тугалгын дараа манай улсын иргэдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орж байна.  

 

 

 Улаанбаатар агаарын бохирдлын тоосонцрын хэмжээгээрээ дэлхийд 2-рт ордог 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар агаарын бохирдлын тоосонцорын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг 10 улсын  2-рт Улаанбаатар жагсжээ

                                                                        

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-11

    ene sudalgaagaa zun bas hiigeed uzvel te. tugalgiin hemjee ni utaagui ued bagasdagiin bolov uu yadiin bol. uuruur helbel bagasgahiin tuld 7 honogtoo togtmol tsever agaart garch baival nuluuluh bolov u

    • suvdaa
    • 2015-12-11

    Mash heregtei sydalgaa hiijee.Er ni mongold yag iimerhuu eruul mendiin sydalgaanuud iheer hiigdeh tsag nbolson.Gol ni sydalgaag tur anhaarj ih mungu hayj baij undur zohion baigyylalttai hiideg ajil.Bas ur dun ni ydaan yavtstai bolohoor manaih er toohgui hiij chadahgui bna.Sydalgaagaar bodit to barimttai bolj baij hoishdiin alhamaa todorhopilno shu de.Gadniihanaas l syraltsah heregtei bna da.

    • Зочин
    • 2015-12-11

    Emegnel

    • Nyamka
    • 2015-12-10

    Heregtei sudalgaa hiisen baina, bayrallaa

    • S.Daagii
    • 2015-12-09

    хүмүүсийн эрүүл мэндийн боловсролд их нэмэртэй судалгаа хийжээ.амжилт хүсье. Энд нэг зүйл ташаа ойлгуулагдахаар бичжээ хар тугалга хүний биенд огт байх ёсгүй гэдэг өгүүлбэр бол ташаа ойлголт гэдгийг хэлэх гэсэн юм. Нэмж хэлэхэд хар тугалга нь хүний биед нийт 120 мг орчим байх нь хэвийн гэж үздэг бөгөөд өдөрт 400 микро грамм авч байх ёстой элемент юм. Мөн хүний өсөлт үржилтэнд , цус боловсруулалтанд оролцдог элемент бөгөөд хар тугалга дутагдсан хүүхдын өсөлт саардаг ихэдвэл мэдрэл болон тархинд нөлөөлдөг.

arrow icon