Дундад зууны үеийн Хятадын алт олборлогчид
Хятадад 2003 оноос алтны зах зээлийн үнийг чөлөөтэй болгосноор алт олборлолт эрс нэмэгдсэн. Олборлосон бүх алтыг Хятадын үндэсний банкинд хатуу тогтоосон үнээр өгдөг байсан журмыг өөрчлөн алтны үнийг чөлөөлсөн энэ шийдвэр чухал үүрэг гүйцэтгэсэн. Алтны хайгуулын ажил эрс нэмэгдсэнээр 2007 он гэхэд Хятад улсын алтны батлагдсан нөөц 5500тн хүрсэн ба цаашид өсөж 10-11 мянган тонн хүрэх төлөвтэй
байгаа. Хятадын алтны шинэ ордууд ихэнхдээ нутгийн дорнод хэсэгт Шэньси, Гансу мужууд мөн Шиньжян-Уйгур, Өвөр Монголын Өөртөө Засах Улсуудын нутаг дэвсгэрт нээгдээд байгаа. Хятадад 20 гаруй алтны хүдэржилтийн бүс байдаг тэднээс доорхи 6 бүс нутагт алт олборлолтын дийлэнх
ийг явуулж байна.
- Jiaodong (Цзяодун)
- Xiaoqinling (Сяоциньлин)
- Chuan-Shaan-Gan (Чуань-Шань-Гань)
- Yan-Liao (Янь-Ляо)
- E-Wan-Gai (Э-Вань-Гай)
- Dian-Gui-Qian (Дянь-Гуй-Цянь)
1: Номхон далайн тектоник хөдөлгөөний бүс Хятад – Солонгосын хойгт Цзяодун мужад 100 гаруй алтны орд нээгдсэн энэ нь дэлхийд алтаар хамгийн баян нутагт тооцогдож байна. Орд газруудын хувьд тийм ч том биш мезозойскийн эриний интрузив чулуулгийн тогтоцтой эндо ба экзоконтактив бүсийн алт агуулсан металл сульфидийн хүдрүүд юм.
2: Металл эрдэсжилт алт агуулсан Сяоциньлин бүс нутаг Янцзы(Yangtze)тэвшит талбайгаас (платформ) Хятад –Солонгосын платформ хүрэх Циньлин (Qinling) хугаралын бүсэд оршидог. Ихэнх ордууд нь эртний цэрдийн галавын үеийн бүсэд хамаарах алт агуулсан сульфид-кварцын төрлийн хүдэржилтийн бүс.
3: Алтны хүдэртэй Чуань-Шань-Гань хязгаар нутаг нь тектоник хугаралын бүс Циньлины баруун хэсгээс баруун өмнөд Суннпань-Гардзе (Songpan-Garze) хугаралын бүс хүртэлх талбайд хамрагддаг. Эдгээр ордууд нь Палеозойск ба мезозойскогийн эринд үүссэн галт уулын гаралтай тунамал чулуулгийн тогтоцтой алт болон өнгөт металлын сулфидийн хүдрийн нөөцтэй. Ордууд геологийн төрлийн хувьд карлинскийн төрлийн алт –өнгөт металлуудын сульфид хүдэр юм.
4: Алтны хүдрээр баян Янь-Ляо хязгаар нутаг нь өвөр Монголын нутагт Их Хянганы нурууны хойд хэсгийн хугаралын бүсээс Хятад –Солонгосын хойгын платформ хүртэл дорнодоос баруун тийш 650км урт сунаж тогтсон. Энэ хязгаар нутаг дахь алтны ордуудын нийт нөөц одоогоор 900тн гэж тогтоогдоод байгаа. Орд газар нь алт агуулсан кварцын чулуулаг, нүүрс , элсэрхэг шаварлаг чулуулаг тогтоцтой. Энд Ази тивдээ хамгийн томд тооцогдох 2,5г/т алтны агуулагтай хүдэрт 308тн алтны нөөцтэй Яншань (Yangshan) орд газар нээгдсэн.
5: Алтны ордуудаар баян Э-Вань-Гай хязгаар нутаг нь эрт үеийн палеозойские ба мезозойскиин эринд хамаарах тунамал чулуулгийн хурдаст , үелсэн тогтоцтой.
Зэс порфирийн орд газар ба өнгөт металлын хүдэртэй хамт орших алтыг бусад металлуудтай хамт баяжуулан авч байна.
6: Алтны хүдрийн бүс Дянь-Гуй-Цянь нь Наньпаньцзян (Nanpanjiang) тунамал чулуулгийн сав газар терригенно-карбонат чулуулгийн тогтоцтой металл сульфидийн орд юм. Карлинскийн төрлийн Цзыньфын (Jinfeng) , Бока (Boka) болон бусад ордуудтай ижил 200-250 сая жилийн өмнөх триасовийн галавын үед үүссэн. Зарим ордууд нь 100тн алт түүнээс дээш нөөцтэй том ордууд юм.
БНХАУ-д 2003 оны дунд үеээс геологи хайгуул судалгаанд улсаас санхүүжилтийг бүрэн зогсоож алт болон бусад үнэт металлын эрэл хайгуул хийж байгаа компаниуд ба ажиллаж байгаа уурхай үйлдвэрүүд эрх лицинзийг чөлөөтэй олгож эхэлсэн. Ингэсэнээр 2004 оны дунд үе гэхэд бараг 130 компани шинээр бүртгүүлсэн байна. Эдгээр компаниудаас хамгийн том нь China National Gold Group Corporation (CNGGC) Хятадын Үндэсний Алтны Корпораци юм. Тэр үеээс Хятадын өнцөг булан бүрд (ихэнхдээ хойд ,баруун хойд нутгийн Шиньжян Уйгур , Өвөр Монголын Автономит БН улсуудын нутагт) алт олборлох, хайх ажил эрс нэмэгдсэн.
2008 оны тоо мэдээгээр нийт алтны 21% Шаньдун муж , Хэнань муж 21% ,Фуцзянь муж 11% -г олборлон эдгээр мужууд тэргүүлсэн байна. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд Гуанси-Чжун муж Шиньжян Уйгур , Өвөр Монголын автономит БНУлсуудын нутагт алтыг бусад өнгөт металлуудтай хамт олборлолт эрс нэмэгдэж байна. БНХАУ дахь бүх алт олборлолт үйлдвэрлэлийг China National Gold Group Corporation (CNGGC) буюу Хятадын Үндэсний Алтны Групп Корпораци гэсэн байгууллагаар дамжуулан төр хянаж зохицуулдаг. Энэ корпорацийн мэдэлд 450 гаруй уурхай ажиллаж бүх алтны 20 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Жишээ нь гэхэд 2006 онд энэ корпораци 49,3 тн алт олборлож байсан байна.
БНХАУ-н засгийн газраас алтны зах зээлийг чөлөөтэй болгосноор энэ салбарт гадны хөрөнгө оруулалт эрс нэмэгдсэн гэж дээр дурьдсан . Түүнтэй холбоотойгоор Өвөр Монголын нутагт орших Чан-Шан-Хао-217 (Chang Shan Hao 217, CSH 217 уурхайн 95% Канадын Jinshan Gold Mines Inc. компаний мэдэлд 2012 оноос шилжин ажиллаж байна. 2008 онд хийгдсэн геологи хайгуулын судалгаагаар Чан-Шан-Хао-217 уурхайн батлагдсан нөөц 0,71г/т агуулагтай хүдэрт 122тн алт байна гэж тогтоосон. Боломжит нөөц 0,65г/т агуулагтай хүдэрт 41 тн алттай нийт орд газарт 163тн алт бий гэж үздэг.
Jinshan Gold Mines Inc. компани 2005 оноос туршилт судалгааны ажил хийсэн бөгөөд 2008 оноос алт олборлолтын үйл ажиллагааг ил уурхайн , овоолгон уусгалтын аргаар эхэлсэн. Тэд тэр жилдээ 1,8 тн алт олборлосон ба цаашид жилд 5,5-6 сая тонн хүдрээс 3,2 тн алт авахаар төлөвлөн ажиллаж байна.
- Цзиньфын орд газар бол Хятад улсдаа хамгийн том ордуудын нэгд тооцогддог энэ орд газар нь 4,5г/т агуулгатай нийт 34,3 сая тн хүдэрт , 155,6 тн алтны нөөцтэй гэж урьдчилсан хайгуулаар тогтоосон байна. Батлагдсан нөөц нь 5,2г/т агуулгатай 19,3 сая тн хүдэрт 100,5 тн алт бий гэж тогтоосон. Хүдрийн биет нь триасовын галавд үүссэн тунамал чулуулгийн үе давхаргад зүүнээс-өмнөд-зүүн гэсэн чиглэлд сунаж тогтсон. Алттай хүдрийн бүсийн зузаан 1-1,3км хүрдэг алт нь сульфид эрдэсүүдтэй хамт оршидог. Алт нь пирит , арсенопирите бусад сульфидүүдийн дотор маш нарийн ширхэгтэй шигдэн сууж өгсөн байдаг.
Цзиньфын (Jinfeng) уурхайг Австралийн Sino Gold Mining Ltd. компани ажиллуулж жил бүр 180.000 унц алт авхаар төлөвлөн ажиллаж байна. Цзиньфын орд газар албан ёсны олборлолт 2007 онд эхэлсэн тэр ондоо 1,8тн алт авсан. Эхэн үедээ ил уурхайн аргаар олборлолт явуулж 692 мянган тн хүдэр олборлоод 2009 оноос далд уурхайгаас 400 мянган тн хүдэр жилд олборлож байна. Энд алт баяжуулах хэд хэдэн аргыг хослуулан хэрэглэдэг флотацийн арга, цианидад уусгах, пириттэй хамт орших нарийн ширхэгтэй алтын био уусгалтын (BIOX) аргаар авч байна.
Дундаж металл авалт 85% , орд газрын нөөц 4,5г/т агуулагтай хүдэрт 156тн алт бий гэж тогтоосон.
Jinfeng Gold Mine- Цзиньфын алтны уурхай
- БНХАУ-н бас нэг том алт олборлогч компани бол Zijin Mining юм 2008 онд 28 тн цэвэр алт олборлож байсан. Энэ компаний мэдэлд Гоучжоу мужад Шуйиндун (Shuiyingdong) алтны уурхай, Фуцзянь и Хуньчунь мужуудад зэс алтны Цзыцзиньшань (Zijinshan) , Хуньчунь (Hunchun) гэсэн уурхайнууд байдаг. Тус компани 2008 онд нийт 57тн алт олборлож байсан ба энэ нь тухайн үедээ Хятад улсын нийт алт олборлотын 19-20% байсан юм. Мөн Zhaojin Mining гэж компани 2007 онд өөрийн мэдлийн орд газруудаас 20тн алт олборлож байсан.
Zijinshan Gold-Copper Mine - Цзыцзиньшань алт-зэсийн уурхай:
- Хятадын зүүн хойд хэсэгт орших Цзилинь мужын Цагаан уул (White Mountain) орд газрыг Sino Gold Mining Ltd.компани 2008 оноос ил уурхай, овоолгон уусгалтын аргаар ашиглан алт олборлож байгаа. Баяжуулах үйлдвэр нь жилд 650 мянган тн хүдэр боловсоруулаад 2тн алт авах хүчин чадалтай. Батлагдсан нөөц 3г/т агуулгатай 12,4 сая тн хүдэрт 37,3тн алттай , судлагдсан боломжит нөөц 3,7г/т агуулагатай 6,6 сая тн хүдэрт 24,9тн алт бий гэж тогтоосон.
- Канадын Southwestern Resources Corp. компани Юньнань мужад 2002 оноос геологи хайгуулын судалгаа хийж карлинскийн төрлийн алтны орд газар Бокаг олж нээсэн. Орд газрын хүдрийн биет нь протерозойскийн галавын үед үүссэн шаварлаг шохойн чулуулгийн бүтэцтэй тус бүрдээ маш баян нөөцтэй 4 хэсгээс бүрдсэн. Тэдний нэг маш их нөөцтэй хүдрийн биетийг ил уурхайн аргаар олборлож байна. Гэвч 2007 оны геологи хайгуулын нарийвчилсан судалгаар алдаатай нөөц тогтоосон нь илэрч урьд нь тогтоосон 158тн алтны нөөц 15 тн болж буурсан байна.
Энэ бүхний дараа Канадын Southwestern Resources компани 2008 онд эхлүүлсэн төслөөсөө зугтан өөрийнхөө хувьцааны 90% -г
Хятадын улсын мэдлийн Eastern China Geological Exploration and Mining Bureau for Nonferrous Metals компанид 9,4 сая доллараар худалдсан байна. Орд газрын худалдаж авсан компани цаашид геологи хайгуулын ажлыг өргөн хүрээн явуулан боломжит нөөцийг 500тн гэж тогтоосон. Өнөөдөр энэ төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа ид явагдаж байна.
-Хятадын дорнод хэсэг Ляонин, Шаньдун, Цзилинь (Гирин) мужуудад геологи хайгуулын судалгаа харьцангуй сайн хийгдсэн гэж үздэг. Энд Канадын Mundoro Mining Inc компани 2003 онд Даньдуны хагас арлуудын ойролцоо Ляонин мужын Маолинд (Maoling) алтны том ордод геологийн эрэл хайгуул судалгаа хийж эхэлсэн.
Энэ ордын хувьцааны 79% Канадын компаний мэдэлд , орон нутгийн удирдлагын мэдэлд 21% байдаг. Хүдрийн биет нь ан цавархаг шаварлаг элсэн чулуулгаас бүрдсэн ба сунаж тогтсон хэлбэртэй 350метрийн гүнд байрладаг.
Орд газрыг ашиглах ТЭЗҮ-н хийгээд Канадын Golder Associates компани ашиглаж байна. Маолин орд газрын захын агуулга 0,5г/т ба 2008 онд батлагдсан нөөц 1г/т агуулгатай хүдэрт 87тн алт бий гэж тогтоосон. Тус орд газар геологийн судалгаагаар тогтоосон нөөц 0,8г/т агуулгатай хүдэрт 149тн алттай цаашид нэмэгдэх боломжит таамаг нөөц 0,8г/т агуулгатай хүдэрт 137 тн металл алттай бүгд нийлээд 286 тн алтны нөөцтэй гэж 2008 онд тогтоосон байна.
- Канадын Silk Road Resources Ltd компани Ганьсу мужын Лаэрма (Laerma) ордод геологийн судалгаа үйлдвэрлэлийн үнэлгээ хийсэн. Тэндээс 2006 онд шаварлаг ба тунамал чулуулгийн бүтэцтэй 1000м сунаж тогтсон хүдрийн биетийн судал олж тогтоосон байна. Хүдрийн биетийн зузаан хэдэн арван метр бөгөөд хөндлөн огтлолын талбай нь 97-115м хүрдэг, хүдрийн агуулга 1,18-2,4г/т , зарим хэсэгтээ 5,4-17,4г/т хүрдэг гэсэн.
- БНХАУ-н баруун хойд нутагт Цинхай мужын Дачанд(Dachang) карлинскийн төрлийн алтны ордыг Цинхайгын гоелоги хайгуулын институт ба Канад улсын Canada Inter-Citic Mineral компани хамтран 1990 онд нээж илрүүлсэн. 1996 оны урьдчилсан геологийн хайгуул судалгаагаар 80тн алттай гэж үнэлсэн гэвч 2002 онд геологи хайгуулын ажил хөрөнгө мөнгөний гачаалаас болж зогссон байна. 2006 онд тус орд газрын ашиглалтын лицензийг 26 жилээр Канадын Canada Inter-Citic Mineral компани авч геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлэн явуулж нөөцийг шинээр нэмэгдүүлэн тогтоосон байна. Ингээд геологи хайгуулын ажил маш эрчимтэй явагдаж 2007-2008 онд гэхэд л 78 мянган тууш метр өрмийн ажил хийгдэж байсан.
2009 оны 6-р сард тус орд газрын батлагдсан нөөц 3,3г/т агуулгатай 26,7 сая тн хүдэрт 89тн алттай гэж тогтоосон. Урьдчилан хийгдсэн хагас үйлдвэрлэлийн био уусгалтын туршилтаар металл авалт маш өндөр 96% хүрч байсан. Өнөөдөр тэнд төсөл хэрэгжүүлэх ажил явагдаж байна.
- Австралийн Tianshan Goldfields компани Шиньжян Уйгурын Автонмит БНУ-н нутагт Алтан уул (Gold Mountain) гэдэг орд газрын Йелманд (Yelmand), Цзиньси (Jinxi), Майитуоби (Mayituobi) и Лайон (Lion) хэсгүүдэд алтны нөөцийг тогтоох нэмэлт геологи хайгуул судалгааны ажил хийсэн. Судалгаагаар эдгээр хэсгүүдэд 0,9г/т агуулгатай 94,8 сая тн хүдэрт 82тн алт бий түүнээс 63тн алт нь захын бага агуулгатай 0,4г/т хүдэрт байна гэж тогтоосон. Урьдчилсан технологийн туршилтаар орд газрын Йелманд хэсгийн алтны металл авалт 79,8% , Цзиси хэсгийнх - 66,9% хүрч байсан. Тус орд газрыг ил уурхай ба овоолгон уусгах технологи ашиглан баяжуулхаар төлөвлөн 2009 онд ТЭЗҮ хийгдэж 2010 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн. Тус орд газраас жил бүр 2,4-3 тн алт авхаар төлөвлөн ажиллаж байна.
- Шиньжян Уйгурын АвтБНУ-н Савай яэр дун (Sawayaerdun) орд газар анх Канадын Majestic Gold Corp компани геологи хайгуул судалгааны ажил хийж байгаад орхисоны дараа Канадын GobiMin Inc. (70%) компани мөн Хятад улсын Xinjiang Baodi Mining (15%) ,Brigade No.2 of Xinjiang Bureau of Geology and Mineral Resources (15%) компаниуд хамтран геологи хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж алтны нөөцийг шинээр тогтоосон. Орд газар нь эдийн засгийн болоод үйлдвэрлэлийн маш их ач холбогдолтой алт агуулсан нүүрс ,элсэн чулуулгийн тогтоцтой. Орд газрын хүдрийн бүсийг аж үйлдвэрийн ач холбогдолоор нь 4 үндсэн хэсэгт хуваасан ба хамгийн их судлагдсан хэсэг бол 4-р хэсэг юм. Энэ хэсэгт хүдрийн биет нь хойд- хойд-зүүн гэсэн чиглэлд 4,5км сунаж , хойноос баруун тийш 70° уналттай тогтсон байдаг.
Батлагдсан нөөц 1,16г/т агуулгатай 18 сая тн хүдэрт 20,8тн алттай, боломжит нөөц 1,09% агуулгатай 24,4 сая тн хүдэр 26,5тн алттай нийт авч болох алт 93тн гэж тогтоосон. Чулуулгийн хугаралын бүсэд тогтсон хүдрийн биет нь тийм ч гүнд биш 500м доор оршидог. Энэ том ордын хувьд техник эдийн засаг, үйлдвэрлэлийн хувьд маш ашигтай 1-1,5км доош ухаад бараг анхны 1000 тн хөрс хуулалтын дараа шууд хүдрийн биетэд хүрэх боломжтой маш их ирээдүйтэй орд юм. Узбекистаны Мурунтау, Гана улсын Ашанти , Оросын Нежданинское ордуудтай төстөй аж үйлдвэрийн ач холбогдол өндөртэй орд газарт тооцогддог.
Үргэлжлэл бий.
Ашигласан ном материал: http://www.mining-technology.com/ ,
http://www.mining.com/ http://goldenfront.ru/, http://www.gold.org/gold-mining,
"Eurasian mining" журнал 2015 №1, “Алт” 2015
Уулын инженер баяжуулагч Д.Отгонбаатар. 12.10.2016
Сэтгэгдэл бичих