Олон улсын геополитик шинжээч, нийтлэлч Ж.Фрийдманы ДЭЛХИЙ ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ?, ЕВРОП ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ? нийтлэлийн үргэлжлэл, Дундад дорнод дахь зөрчлийн түүхэн хүчин зүйлсийн талаарх анализ нийтлэлийн товч орчуулга:
ДУНДАД ДОРНОД ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ?
Дундад Дорнод хэмээх нэршил их “уян хатан” болжээ. Энэ нэрийг бүр анх 19-р зуунд Их Британийн Гадаад хэргийн алба оноосон юм. Англичууд уг бүс нутгийн өөртөө ойр хэсгийг Ойрхи Дорнод, Британийн колони болох Энэтхэгт ойр хэсгийг Алс Дорнод, тэр завсрын бүсийг Дундад Дорнод хэмээн нэрийдсэн байдаг.
Өнөөдөр харин энэ нэршлээр Хойд Африкын эрэг дагуух Афганистанаас баруун тийш мусалмен шашинтай орнууд л бол юуг л бол юуг заадаг болжээ. Турк, Ираныг эс тооцвол голдуу Араб, мөн мусалменчуудаас бүрдэнэ. Энэ бүс нутагт Англичууд европын үндэстэн-улсын жишгээр улс төрийн нэгжүүдийг зохион байгуулсан билээ. Янз бүрийн омог, бүлэглэлээс бүрдэж байсан Арабын хойгийг Саудын Араб болгон эмхэлж, Иракийг үүсгэж, Египтийг нэгдсэн хаант улс болгон тохинуулсан. Турк, Иран харин Их Британиас харьцангуй бие дааж, шашингүй үндэстэн улс болох бодлого хэрэгжүүлж ирсэн юм.
Үүний улмаас хоёр зөрчлийн шугам энэ бүс нутагт бий болсон. Эхнийх нь Европын шашин ба мусалменчуудын хооронд. СССР -ын оролцоо их байсан хүйтэн дайны жилүүдэд энэ зааг улам гүнзгийрсэн.
Арабын хойг орчмоор илүү хуучинсаг мусалменчууд, өрнөдийн талынхан, харин нөгөө хэсэг нь ЗХУ талд гарсан байв.
Хоёр дахь зөрчил хүчээр зохион байгуулагдсан улсууд ба угаас оршин байсан нэгжүүдийн дунд үүсэв. Европын улсууд өөрсдөө 20-р зууны үндэстэн улсын дүрэмд тохирсон байж болно, харин Европчуудын үүсгэсэн Дундад Дорнодын улсууд тохирсонгүй. Доод түвшиндээ омог, бүл, этник бүлэгт, дээд түвшиндээ исламын Шиа ба Сунни урсгалд хуваагдсан эдгээр улс мөн чанартаа үндэстэн-улс байсангүй.
Иймд Дундад Дорнодод өрнөж буй ямар ч үйл явдлыг дэлхийн нэгдүгээр дайны дараа шашны болон этник бүлгийн эрх мэдлийн хуучин бүтэц дээр давхар зурагласан улстөрийн шинэ газрын зураг дээр харах хэрэгтэй юм.
ЗХУ задарснаас үүдсэн шоок
ЗХУ задарч, шашингүй социалист орнуудын дэмжлэг нурмагц уламжлалт язгууртны эрх мэдэл эргэн сэргэв. Уламжлалт бүлэгт ингэж чадахаар мөнгө байх нь байсан ч гол нь үзэл суртал, үнэ цэнийн хувьд эргээд шашин шүтлэг сэргэн манджээ. Их гүрний нөлөөн дор тогтож байсан идеологийн систем нурмагц ганц үлдсэн тулах цэг нь исламын шашин байлаа.
ЗХУ-ын задрал Исламыг улам идэвхижүүлсэн нь хоёр шалтгаантай. Нэгд Афган-Зөвлөлтийн дайнаар мужихадууд ялсан, хоёрт өөр үзэл суртлын сонголт үлдээгүй. Түүнээс гадна ЗХУ-ын сүүлийн өдрүүдээр Ирак Кувейт рүү дайралт хийхэд, Британийн үүргийг залгамжилсан АНУ Британийн нэг “хүүхэд” болох Саудын Арабыг хамгаалахаар интервенц хийсэн билээ. Афганистанд Зөвлөлт ялагдсанаар исламын бүлэглэлүүд хуучин дэглэмийг хэчнээн хүчирхэг ч зүй ёсны гэж харахаа больж, пан-Исламын үзэл сурталд гал нэмээд байсны дээр АНУ гэж нэг дайсан тийн тодорсон юм.
Эндээс гурван асуудал урган гарахыг ялгаж салгах хэрэгтэй. Нэгд, Пан-Исламистууд өөрсдийн итгэл үнэмшилд түүхэн агуулга олж өгөх хэрэгтэй байв. Тэд Христийн загалмайтны аян дайны түүхийг сөхөн гаргаж, Кувейтэд аян дайн хийгээд удаагүй АНУ гол буруутан болж тодров. Хоёрт, пан-Исламистууд АНУ нь Исламын дайсан гэдгийг нотлох хэрэгтэй, гуравт Дундад Дорнод дахь янз бүрийн бүлэглэлийг хуучны шашингүй дэглэмийн эсрэг тэмцэх эвсэл байгуулахад ашиглах хэрэгтэй байв.
Ийм гурван хүчин зүйлээс ямар үр дагавар урган гарсныг хүн бүр мэднэ. Аль-Каида, 9/11, тэдний эсрэг АНУ-ын дайралт. АНУ Аль-Каидагийн эсрэг дайрснаар бүс нутагт гурван асуудал тарьж орхив.
Нэгд, тэд элдэв бага үндэстний бүлэглэлүүдийг чөлөөлж өгөв. Хоёрт, дайтсан газраа өөрсдөө ч дүүргэж чадахгүй эрх мэдлийн вакуум үүсгэв. Гуравт Аль-Каидагийн хийх гээд хийж чадаагүй ажил буюу авилгад идэгдсэн засгийн газруудыг АНУ устгаж орхисноор калифатын дэглэм, хил дамнасан Исламийн бүлэглэлд эсрэгээрээ боломж гаргаж өгчээ.
Зарим нь 2010 оны Тунисын хувьсгалаас эхэлсэн “Арабын Хавар”-ыг 1989 оны Зүүн Европ дахь ардчилсан хөдөлгөөнтэй зүйрлэх нь бий. Гэхдээ Арабын Хавар бол хуучин дэглэмийг орвонгоор нь өөрчлөх гээд чадаагүй, нэг улсыг(Сирийг) сунжирсан иргэний дайнд татан оруулсан пан-Исламистуудын хөдөлгөөн юм. Энэ зөрчил хөдөлгөөн нэг нэгнийхээ эсрэг хуваагдсан бага үндэстний бүлэглэлүүдээс үүдэх агаад, энэ нь эсрэгээрээ Аль-Каидагаас үүдэлтэй Исламын улсад маневрлах боломж олгодог. Хоёрт, Арабын хавар АНУ-ын халдлагаар онгойсон орон зайд бэхжсэн калифатын дэглэмд хоёр дахь түлхэц болж өгөв. Пан-Исламистууд АНУ-тай тэрсэлдээд зогсохгүй Суннийн калифатуудын талд Шиа урсгалтай дайтаж ирсэн юм. Исламийн “Улс” 2001 онд Ал-Каидагийн эхлүүлээд дутуу үлдээсэн ажлыг 15 жилийн дараа гүйцээж, Сири, Иракаас гадна бусад Исламийн шашинт улсуудад цэрэг зэвсгийн тэмцэл тасралтгүй хийх, санхүүжүүлэх боломжийг гартаа хийгээд байна...
Төгсгөл: Исламын улсууд: АНУ-ын ухсан нүхэнд үүссэн 'харх'
Үргэлжлэл бий.
Холбоотой нийтлэл: Хэт даврагсдын бүлэглэл “ISIS”-ийн алан хядах үйл ажиллагааны зорилго юунд оршив?
Холбоотой цаглабар: Завгүй хүмүүст: ISIS терроризмын түүхийг цаглабараар
уучлаарай, манайд ойрхи дорнод, мусульман , халифат гэдэг
калифат биш халифат гэж бичнэ
dundad dornod gene uu oirxi dornod gedeggui mu