Нийтлэл 12 сарын 28, 2015

2015 онд хамгийн их уншигдсан хүний хөгжлийн тухай нийтлэлүүд

Хүний түүхийн хуудас нэг оноор зузаарч, нөгөө оноо угтан авах гэж байна. trends.mn 2015 онд уншигч та бүхэнтэй хамт түүхийн хүрдэнд оюуны хүч нэмэхээр олон улсын болоод Монгол орныхоо нийгэм эдийн засаг, хүн ард, хөгжил дэвшлийн талаар хамтдаа бичиж, тунгааж ирлээ. Бид нэг оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн 40 гаруй нийтлэгчид болон редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллээс уншигчдад хамгийн их хүрсэн 10 нийтлэлийг сэдэв тус бүрээр тоймлон хүргэж байна. trends.mn-ийн нэг гол бодлогын чухал сэдэв болох хувь хүний хөгжил чиглэлээр ямар нийтлэлүүд трэнд болж вэ? 

 Амжилтад хүрэхийн тулд тухайн хүн ямар чадвар, хандлагуудыг суралцах, эзэмших ёстойг чухалчлахдаа шинжлэх ухааны баримт нотолгоо, судалгаан дээр тулгуурлан бичсэн нийтлэлүүд мөн "гэж юу вэ" буюу уншигчдад өөрийгөө хөгжүүлэхэд нь хувь нэмэр оруулах мэдлэгийг хүргэсэн нийтлэлүүд 2015 оны хамгийн их уншигдсан трэнд нийтлэлд багтсан байна. 

 

1. 6 настай охиноос гэр бүлээ цуцалсан аав ээждээ өгсөн чин сэтгэлийн лекц 

2. Кассчин бүсгүйн түүх

3. Шинжлэх ухаан:  Харвардын эрдэмтэд 268 эрэгтэйн амьдралыг 75 жил судлаад хийсэн нээлт

4. EMOTIONAL INTELLIGENCE ГЭЖ ЮУ ВЭ? - АМЖИЛТАД ХҮРЭХЭД IQ ХАНГАЛТГҮЙ 

5. LINKEDIN ТРЭНД – Их сургууль төгсөхдөө энийг л сурчих

6. 'Хайрлах урлаг' номын хураангүй (1-р хэсэг) 

7. Эр зоригтой, өөрөөрөө байж чаддаг бие хүн хамгийн их мөнгө олдог

8. Би өөрөө эхлээд хүн шиг хүн болох ёстой! 

9. Integrity гэдэг үгийг хэрхэн орчуулах вэ? (үүнгүйгээр юу ч явахгүй)

10. 5 триллионы эдийн засаг чин сэтгэл дээр тогтдог 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-30

    ЗӨВ ШҮҮ

arrow icon