Нийтлэл 12 сарын 28, 2015

2015 онд хамгийн их уншигдсан хууль, эрхзүйн сэдэвт нийтлэлүүд

Хүний түүхийн хуудас нэг оноор зузаарч, нөгөө оноо угтан авах гэж байна. trends.mn 2015 онд уншигч та бүхэнтэй хамт түүхийн хүрдэнд оюуны хүч нэмэхээр олон улсын болоод Монгол орныхоо нийгэм эдийн засаг, хүн ард, хөгжил дэвшлийн талаар хамтдаа бичиж, тунгааж ирлээ. Бид нэг оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн 40 гаруй нийтлэгчид болон редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллээс уншигчдад хамгийн их хүрсэн 10 нийтлэлийг сэдэв тус бүрээр тоймлон хүргэж байна. 

trends.mn-ийн гол сэдвүүдийн нэг болох "Хууль, эрхзүй" сэдвээр бичигдсэн ямар нийтлэлүүд трэнд болж вэ? Хууль, эрхзүйн тогтолцооны талаар мэргэжлийн хүмүүсийн бичсэн нийтлэлүүд болоод УИХ-аар хэлэлцэгдсэн гол хууль тогтоомжуудын алдаа, оноог дэнсэлсэн нийтлэлүүд багсан байна. Мөн батлагдан гарсан хууль болон хэлэлцүүлгийн шатандаа яваа хуулийн төслүүдийн гол агуулгыг олон нийтэд энгийн, ойлгомжтой хэлбэрээр хялбарчилж, хураангуйлсан нийтлэлүүд багтжээ. 

 1. Боломж хулгайчийг бий болгодог ба эх оронч сэтгэлгээний тухай 

 2. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ГУУЛЬ ХЭЗЭЭ ХУУЛЬ БОЛОХ ВЭ? 

 3. О.Мөнхсайхан: 1992 оны үндсэн хууль бол анхны ардчилсан, жинхэнэ үндсэн хууль 

 4. Цаазаар авах ялыг халах нь Монгол Улсын олон улсын өмнө төдийгүй Үндсэн хуулиараа хүлээсэн үүрэг 

 5. Монголын өмгөөллийн ба хуульзүйн зөвлөгөөний зах зээлийн бодлогын асуудалд 

 6.  ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР - Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг хил хамгаалах байгууллага хариуцна 

 7. Х.Тэмүүжин: Иргэд рүү чиглэх ёстой байсан хууль өөрсдөд нь зориулсан хууль болоод орвонгоороо эргэчихсэн

 8. Цэцийн гишүүн төдийгүй Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурорыг нийтийн сонсголоор томилох нь хуулийн засаглал тогтоход тустай  

 9. Монголын казинод хэн тоглох вэ? Мэдээж Хятадууд 

 10. 'Нүцгэн'-ээр нь үзсэн нүүрсний шүүх 

Сэтгэгдэл бичих

arrow icon