Нийтлэлч С.Энхтөрийн 2019 онд олон улсын харилцаа, улс төрийн чиглэлээр бичсэн онцлох таван нийтлэлийг хүргэж байна.
ВЕНЕСУЭЛИЙН хувь заяанаас болон СОЦИАЛИЗМААС сэргийл
Социализм гэдэг үзэл огт буруу, хэрэггүй,хортой юм бол яагаад хэдэн зуун жил амь бөхтэй байж, одоо ч ач холбогдлоо алдахгүй байгаа юм бол?
Фашизм, коммунизм, анархизм гэх мэт үзлүүд аль хэдийн түүхээс арчигдаад дуусаж байхад яагаад социализм байсаар байна? Учир нь энэ дэлхий дээр орлогын тэгш бус байдал, нийгмийн хуваарилалтын тэгш бус байдал, баян хоосны хэт ялгаа байсаар байгаа цагт энэ үзэл байсаар л байх болно
Монголчууд хуйвалдааны онолчид болсон түүх
Бидний найз нөхдийн дунд заавал нэг нөхөр Монголыг хужаагын эрлийзүүд нууцаар удирддаг, дэлхийг Ротшильдийн гэр бүл л захирдаг, Америкууд саран дээр буугаагүй, Гитлер Монголд хайртай байсан, 9/11-г Америкийн ЗГ зохион байгуулсан гэх мэтийг барин тавин мэтгэдэг л биз дээ. За тэгээд Фэйсбүүкт бол ийм хүмүүс дүүрэн. Иймэрхүү постууд хар мянган лайк авчихсан, доор нь түмэн комментууд урсчихсан байж байдаг. Зөвхөн Монголд ч биш Америк, Канад, Австралид ийм нөхдүүдтэй таарч л явлаа. Тэгэхээр ийм хүмүүс цөөнгүй байдаг байх нь. Би энэ хүмүүсийн итгэл үнэмшлийг зөв буруу гэж сайн муугаар хэлэх, эсвэл өөрчлөх гэсэнгүй. Эцсийн эцэст хэдхэн жилийн өмнө хүн ярихад үнэмшихээргүй зүйлс одоо манай улс төрийн өрнөлийн жирийн л үзэгдэл болоод байна.
Харри Поттер ба Монголын улс төр
Хүн бүрийн дотор “монгол ялна” их бага хэмжээгээр байдаг.
Бид бүгдээрээ Монголоо 60 тэрбумынхан ба жидүүчид, Халх ба Увс, хонгилтой ба хонгилгүй, 49 ба 51 гэж маш энгийнээр хуваадаг.
Бид бүгдээрээ асуудлууддаа амархан шийдэл хайдаг. Дор бүрнээ өөрийгөө Харри гэж боддог боловч үнэн хэрэгтээ Волдеморт болчихсон байна. Харанхуйг ялахын тулд дор бүрнээ дотроо байгаа харанхуйгаа ялчихмаар байна.
АНУ ба Монголын түншлэл: Жижиг улсын том бодлого уу, том бодлогын 'жижиг' хэсэг үү?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп манай ерөнхийлөгч Х.Баттулгыг сайхан хүлээж аваад хоёр орны хоорондын стратегийн түншлэлийг тунхаглалаа. Яагаад АНУ бидэнд ийм ач холбогдол өгөх болов?
Ардчиллын баянбүрд хэмээн биднийг өхөөрддөг үзэл суртлын үе өнгөрч Америкт ашигтай бол чөтгөртэй ч хамтрах прагматик засагтай, ерөнхийлөгчтэй болсон үе шүү дээ. Хөгжиж буй орнуудыг баасны нүх (shithole) хэмээн басамжилж үздэг Трамп ерөнхийлөгч үнэхээр баасны нүх ихтэй манай оронд яагаад ингэж саймшрав гэж бодсон чинь 2018 оны 10 сард оросын “Независимый газета” сониноос уншсан нийтлэл дахин санагдав . Тухайн үед тус нийтлэлд манай орны нэр гарсан байсан тул сонирхож уншаад л өнгөрсөн хэрэг. Одоо дахин уншихад саяны айлчлалын тайлал байж магадгүй санагдаж байх юм.
-Сайн уу? Намайг Баяраа гэдэг. Би популист.
-Сайн уу, Баяраа? /бусад популистууд/
-Анх 2008 онд хүнд уруу татагдаж популизм хийсэн. Одоо популизм хийгээгүй олон жил болж байна. Одоо популизм хийж байгаа хүн харвал тооцоо судалгаа, хор холбогдлыг нь асууж жиргэдэг болсон. Та бүхнийгээ зовоож, эдийн засгаа хорлож байсанд уучлаарай. Одоо цаашдаа би залуусдаа популизмийн хор уршигийг таниулж, өөрийн гунигт түүхээ хуваалцаж явах болно.
- Сайн уу, намайг Одбаатар гэдэг. Би непотист.
- Сайн уу, Одбаатраа
- Баатар учраас миний 3 зэмийг өршөөх болов уу гэж бодож непотизмд орсон. Ажилд ороод хүүдээ том төсөл өгсөн. Түүнийгээ буруу гэж огт бодоогүй.
Манай найз Шодоргос хүүдээ хэдхээн зуун мянган долларын шахаа хийхэд нь тусалж байсныг нь мэднэ. Тэгсэн намайг шүүмжлээд эхлэхээр нь маш бухимдсан. Энэ тухай ярих бүрт үгүйсгэж хүмүүсийг лалар, бандь гэх мэтчилэн доромжилдог байсан. Сүүлдээ бүх нийгмийг шүүмжилж эхэлсэн. Ингүүлж байхдаа таарсан нийгэм, ард түмэн гэж нийтлэл ч бичиж байсан. Одоо бол засарсан.
Сэтгэгдэл бичих