Японы ерөнхий сайд Шинзо Абэ 10 дугаар сарын хорьдоор Азийн 6 орноор дипломат айлчлал хийж байна. Нэг нь Монгол улс. 10 дугаар сарын хорьд гэдэг нь 9 дугаар сарын 18-нд санасандаа хүрч аюулгүй байдлын хуулиа шинэчлэн баталснаас ойролцоогоор нэг сарын дараа гэсэн үг. Сөрөг хүчний хүчтэй эсэргүүцлийг давж зодолдож байгаад баталсан энэ хуулийн өөрчлөлтөөр пасифист(энх тайванч) үндсэн хуулийн үзэл баримтлалдаа эргэлт хийж, Японы болон түнш орны аюулгүй байдалд халдлага гарсан тохиолдолд батлан хамгаалах арми нь цэргийн хүч хэрэглэх, өөрөөр хэлбэл дайтах боломж бий болсон.
Ингээд Япон de jure батлан хамгаалах, аюулгүй байдалдаа АНУ-ын цэргийн хүч, армийн амыг харж байх улс биш болов
. “Хөршүүд хамгийн ойр хэрнээ хамгийн хол” байдгийн үлгэрээр 20-р зууны ул мөр, дайны түүх, түүхээ хэрхэн тайлбарлах, түүхийн наманчлал хийх эсэх, арал, газар нутгийн маргаан зэрэг асуудлаар Хятад, Орос, Солонгос Хойд Солонгос гээд зүүн, зүүн хойд Азийн хөрш орнуудтайгаа амаргүй харилцаатай улсын удирдагчийн хувьд дэлхийн дайнд ялагдаж, Үндсэн хуулиа бусдаар бичүүлсэн гэхэд хэтрүүлэг болохгүй пост-хоёрдугаар дайны батлан хамгаалахын үзэл баримтлалаа өөрчилж чадсан нь Абэгийн хийж чадсан улс төрийн үнэмлэхүй ялалт гэж үзэж болно.
Одоо Абэ үндсэн хуулиа шинэчилсэн, Азид Орос, Хятадтай эн тэнцэх эдийн засаг, цэрэг армийн идэвхитэй бодлого явуулах хүчирхэг гүрний амбицтай улсын тэргүүний хувьд Төв Азиар тойрон айлчилж байна(Модигийн айлчлал ч ялгаагүй). Нийтлэгч Түмээгийн энд бичсэнчлэн бизнес, эдийн засгийн хувьд Өмнөд Солонгос, Хятадад бариулж, улс төр, нийгмийн хувьд хөгширч зогсонги байдалд орсон Япон орныг эргүүлэн сэргээнэ, Азийн хүчирхэг гүрэн болгоно гэж амласан түүний бодлого төлөвлөгөөний дагуу урагшилж байна.
Харин яагаад эхлээд Төв Ази гэж? Төв Ази өнөөдрийн дэлхийд хэн болсон, нэн ялангуяа Евроази, Азийн хоёр их хүч Орос, Хятадын хувьд ямар үнэ цэнэтэй бүс нутаг болох тухайд өмнө нийтлэсэн хоёр нийтлэлээс санал болгоё. ЗХУ-н нөлөөнд байсан энэ бүс нутагт одоогоор хамгийн нөлөөтэй нь БНХАУ. 5 орны нэг Туркменистан гэхэд байгалийн хийн нөөцөөр дэлхийд 4-т, Казахстан ураны нөөцөөр 2-т жагсана.
- Оросын хувьд http://www.trends.mn/n/3466
- Хятадын хувьд http://www.trends.mn/n/2521
- AIIB БНХАУ-ын манлайлалтай шинэ банкны тухайд http://www.trends.mn/n/2753
Туркменистанд байх Хятадын газын үйлдвэр. Эх сурвалж: Никкэи
Никкэи эдийн засгийн гол медиад мэдээлснийг үзвэл(нийтлэлд Монгол улсын эдийн засаг, хамтран ажиллах төслийн талаар дурдаа ч үгүй байсныг тэмдэглэе) 50 гаруй том корпорацаа дагуулсан энэ удаагийн түүний айлчлал Япон улс байгалийн баялаг ихтэй Төв Азийн улсуудтай эрчим хүчний салбарт хүзүү сээрээ холбосон шиг холбож
байгааг ёслон тэмдэглэх аян болж байна. Мицүбиши тэргүүтэй 5 компани Түркменистанд 1 их наяд иенийн хөрөнгө оруулалттай байгалийн хийн үйлдвэр барих
хэлэлцээрт гарын үсэг зурах төлөвтэй. Япон талын корпорацуудын Төв Азид хийх хөрөнгө оруулалт нийтдээ хоёр их наяд иен
болно. Бусад төслүүд
- Казахстанд: Тошиба болон Япон Цөмийн Цахилгаан Станц зэрэг хамтран цөмийн цахилгаан станц, төслийн дүн хэдэн зуун тэрбум иен.
- Узбекстанд: Мицүбиши, Мицүбиши Жюүкоогёо(хүнд механикс) хамтран бордоо тэжээлийн үйлдвэр, төслийн дүн 110 тэрбум иен. Тоёта Цүүшё, NEC хамтран шилэн кабелийн дэд бүтэц, төслийн дүн 100 тэрбум.
- Туркменистанд: Дээр дурдсан 1 их наяд иенийн үйлдвэрээс гадна 500 тэрбумын химийн үйлдвэр, 40 тэрбумын газын эрчим хүчний үйлдвэр, 200 тэрбумын бордооны үйлдвэр. Энэ улс Орос Хятад хийн хоолойгоор байгалийн хий нийлүүлдэг. Түүхий эдийн үнээс бага хамаардаг болохын тулд нэмүү өртөгтэй бүтээгдэхүүн болгох үйлдвэрүүд барихад Японтой хамтрана.
Иймэрхүү цар хүрээтэй эрчим хүчний аяллын нэг зогсоол Монгол улс байв.
Эх сурвалж: zasag.mn
Түүний манай талд хандаж хэлсэн гол үгс:
- Энд тайлбар хийсэн раччи буюу Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн талаар идэвхитэй хамтран ажиллах хүсэлт(энэ бол Монголын тал атгаж буй ганц хөзөр гэж болно. Ерөнхийлөгч маань 4 өдөр айлчлахдаа залуу босстой нь уулзаж чадаагүй бололтой байдаг, бидний гарт хөзөр байна уу үгүй юу... үнэхээр хөзөр атгаж байгаа бол шийдээд өгвөл Абэ дотооддоо асар том оноо авна, тэр хэрээр манайх оноо авна).
- EPA-гаа идэвхитэй хэрэгжүүлье(Ингэж уриалах нь ч аргагүй. Яагаад гэдгийг эндээс унших боломжтой).
- Том төслүүд Монголын эдийн засгийн нэг том багана гэж ойлгож байна. Тавантолгой, төмөр замын хувьд санал болгож буй төсөл, ашигт ажиллагааны талаар JBIC Японы олон улсын хамтын ажиллагааны банк нухацтай шинжилж үзнэ(зүүн тийшээ зөвхөн нүүрс тээх төсөл ашигтай гарах, далайн эргийн тээвэртэй үнээр өрсөлдөх боломж юу л бол. Таамаг эргэлзээ төдий боловч хэрвээ ураны хаягдал булшлах төсөл унтраагүй урагшилж байгаа бол харин Япон талд тээврийн гарц нээгдэнэ. Өмнө нь энд зарим эргэлзээг тоймолсон.)
Эцэст нь дүгнэж хэлэхэд эрчим хүчний өртгөө багасгаж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, Төв Азид идэвхитэй гадаад бодлого явуулах, ер нь эх орноо их гүрэн болгох чанд бодлого төлөвлөгөөтэй Абэ Шинзо Төв Азиар хийх хөрөнгө оруулалтын их аяныхаа замын далимд манайд 100 сая долларын зээл, урт настай нэг төслийг маань шалгаж өгөх ам, EPA-гаа эрчимжүүлэх хүсэлт тавиад мордлоо. Төслийг чинь шалгана гэх нь тоо бодож чадахгүй гэж үзэж буйгаа нуухгүй сайн найзын сэтгэл үү, раччи асуудлыг шийдвэрлэж чадах эсэхээс чинь хамаарна гэсэн дохио юу... Бид бол байдгаа барьж, 2020 онд хэдэн барилгачин илгээх ам өгөөд, баас үнэртсэн хотоосоо баяр хөөртэй шиг үдэж өглөө. Уг нь Төв Азийн энэ 5 орноос дутахгүй том ордууд байгаа л юмсан даа, манайд...
Manaih togtvorgyi, yarisandaa baidaggy, geree baiguulchihaad gereendee baij chdaagyi ulsiin udahgyi jil ch hurehgyi PM-tei yu ch yarihav dee gej bodoo bailgyi dee.
Tsumiin hayagdaliin talaarh tuluvluguu unen hudliig batalj helj chadahgui ch, zugeer efficiency talaas ni bodood uzvel tsumiin tulshnii hayagdal ovor bagatai uchraas zuvhun terend zoriulj tumur zam barih ni ergelzeetei. (Undur tsatsragtai hesgiig ni yalgaj avaad shilend tsutgaad bulahad belen bolson hayagdal ni 1 reaktoroos jildee 2-3 shoo meter) Sain huzur baisan esehiig ni medehgui ch, yamar ch baisan huzur tsuun bnadaa yanaa hehe
Saihan negtgej ugsund bayarlalaa. Baylagtai baiylagtai gej orilsoor baigaad l, oligtoi ashiglaj chadahgui ungurch bnadaa. Kazakhstan bol hugjij bui ornoos hugjingui oron ruu shiljih ni todorhoi bolchihloo. Tedniig uursudteigee haritsuulj uzeh heregtei.
Жаахан бүрхэг бичлэг байна. Хувийн өдрийн тэмдэглэл шиг бөөн оньсог таалгачих юмаа
Нутагт нь очоод Дарангуйлал удаан үргэлжилдэггүй гээд лекс уншдаг бодлогогүй ерѳнхийлѳгчид бол хѳзѳр байтугай хоосон цаас ч байхгүй.
Раччи------- Рачи болгоно уу.
Teeverleh ded buttsiin asuudal shiidegdvel l tomoor hudluh bhda.
JCIB? JBIC?