Нийтлэл 12 сарын 25, 2015

2015 онд хамгийн их уншигдсан хөгжлийн тухай нийтлэлүүд

Хүний түүхийн хуудас нэг оноор зузаарч, нөгөө оноо угтан авах гэж байна. trends.mn 2015 онд уншигч та бүхэнтэй хамт түүхийн хүрдэнд оюуны хүч нэмэхээр олон улсын болоод Монгол орныхоо нийгэм эдийн засаг, хүн ард, хөгжил дэвшлийн талаар хамтдаа бичиж, тунгааж ирлээ. Бид нэг оноо дүгнэж, олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн 40 гаруй нийтлэгчид болон редакцын бэлтгэсэн мэдээ мэдээллээс уншигчдад хамгийн их хүрсэн 10 нийтлэлийг сэдэв тус бүрээр тоймлон хүргэж байна.

trends.mn-ийн нэг гол бодлогын сэдэв болох "Хөгжлийн бодлого, хөгжлийн загвар" чиглэлээр ямар нийтлэлүүд трэнд болж вэ? Уул уурхай, хоёр толгой тойрсон маргаанд хүчээ барсан нэг жилд хүнээ хөгжүүлэх, оюуны уурхайтай болох, төрийн албаны боловсон хүчний чанд бодлого, Азийн бусад өндөр хөгжилтэй орны хөгжлийн загвар, юу юунаас чухал үндэстний амбицын тухай нийтлэлүүд багтаж байна.

1. Боловсрол яаж Израилийн түүхэн гайхамшгийг бүтээсэн бэ? С.Тулга

2. ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

3. Монгол мөрөөдөл ба үндэстний амбиц 

4. Сингапурын амжилтын нууц буюу MPH зарчим 

5. Хамгийн сайн сургасан хамгийн сайн хүмүүсээ төрийн албанд татах хөгжлийн бодлого

6. Монгол улс хэзээ хөгжих вэ? 

7. ҮНДЭСТНИЙ АМБИЦ - ЯПОНЧУУД МӨРӨӨДӨӨГҮЙ БОЛ ЯПОН ХӨГЖИХГҮЙ БАЙСАН 

8. Шудрага өрсөлдөөн ба улсын амжилт, иргэний аз жаргал 

9. Оршин тогтнохын тулд онц байхаас өөр замгүй: Сингапурт хийсэн тэмдэглэл 

10. МОНГОЛД ЯАГААД МЕГА ТӨСЛҮҮД ҮР ДҮНГҮЙ БАЙНА ВЭ?

Сэтгэгдэл бичих

arrow icon