Хүн төрөлхтний түүхийн хуудас нэг оноор зузаарч, ирэх оноо угтан авах мөч ойртож байна. 2018 онд trends.mn уншигч та бүхэнтэй хамт дэлхийн утга зохиолын сор болсон ном зохиолуудаас гадна үзэгчдийн таашаалд нийцэж, он удаан жил өнгөрсөн ч сонгодог чанараа алдаагүй алдарт тайз, дэлгэцийн бүтээлүүдийн тухай бичиж, тунгааж ирсэн. Тэгвэл бид 2018 оноо дүгнэж, олон нийтийн урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж, хөдөлмөрлөсөн нийтлэгчид болон редакцийн зүгээс кино урлаг, утга зохиолын сод туурвилуудад бичсэн шүүмж нийтлэлүүдээс онцлох дугааруудыг нэгтгэн хүргэж байна.
V for Vendetta буюу сүүлчийн монгол хүнд санал болгох кино
Хүний сонголт хийх эрхчөлөө хаана, хэзээ дуусдаг юм бэ? Ер нь анхнаасаа тийм эрхчөлөө байдаг юм уу? Бид эрхчөлөөтэй юу? Хүн гэж ер нь юу юм бэ?
Энэ асуултад V for Vendetta кино Орвеллоос яг эсрэг тэсрэг хариулт өгнө. Киноны эмэгтэй гол дүр Иви 1984 зохиолын Жулиа шиг эрүү шүүлтээр ордог. Багтай эсэргүүний тухай мэдээлэл өгвөл амь хэлтрэх боломж өгдөг ч тэрээр үхлийг сонгоно. Үхлийг сонгох гэх үү, үнэт зүйл, ёс суртахууныг аминаас дээр эрэмбэлэх аймшиггүй, эр зоригтой эрхчөлөөний хязгаарт тэр очиж чаддаг. Мянга мянган жилийн өмнөөс үе үеийн сэтгэгчид, философичид асуусаар ирсэн “хүнд сонголт хийх эрхчөлөө бий юу?” гэсэн асуултад Натали Портманы гайхалтай амьд, хөндүүр жүжиглэлт хамгийн ойлгомжтой, хурц тодорхой хариулт гаргаж өгнө: Хүмүүнд эрх чөлөө бий !
КИНО ТЭМДЭГЛЭЛ: The Shape of water
Киноны гол санаа нь мэдээж мөнхийн сэдэв болсон хайр дурлал. Гэхдээ гаргаж ирж буй байдал, киноны тавил нь өөрөө их онцгой юм. Юу гэвээс, гол хоёр роль нь хоёулаа ярьж чаддаггүй ч бие биенээ дээд зэргээр мэдэрдэг, нэг нэгнийхээ юу мэдэрч буйг богино хугацаанд ойлгочихдог. Киноны дунд хэр хүртэл гол дүр болох хүн дүрст хоёр нутагтан амьтныг үзэгчид харахгүй. Харин гол дүрийн эмэгтэй болох “загасан хүнтэй загас наадуулагч” Sally Hawkins буюу Elisa-н хувьд түүнтэй (хоёр нутагтан) учирсан цагаас эхлэн хоёр өөр ертөнцөд амьдарч эхэлнэ. Хугацаа өнгөрөхийн хэрээр бүсгүй нь хүн төлөвт бодит амьдрал гэхээс илүүтэйгээр усан төлөвт нууцлаг хэв ертөнцийг таашааж, тэмүүлэх болно...
Дулаан шаргал өдрийн хаяа хязгаар руу
Дорнын талын их Данзангийн Нямсүрэн найрагч лугаа адил Ванхүүгийн Батбаяр хэмээх нэгэн найрагч нэгэн цагт баруун Алтайн өвөр говьдоо “Гэсэр сүмэн уул дотноор завилан, Гэрлийн давалгааг алган дээр өгөх” Их Богд уулаа түшин, “Хээр их талынхаа анир гүм дунд, Зуур нэгэн дураар...” тухлаад уран зураг шиг дүрслэлтэй, уянгалаг шүлэг найргийг нь олон нэгэнт сайтар мэдэх.
Миний адил “Цог” сэтгүүлийн хуудас нэгжин В.Батбаярын шүлгүүдийг эрж, шинэ түүврийг нь догдлон хүлээж байсан залуус цөөнгүй биз ээ. Тиймээс яруу найргийнх нь тухайд энд түр хойш тавин хүүрнэл бүтээлийнх нь талаар нэг хоёр үг ивсү. Өгүүллэгийг яруу найраг шигээ уянгалаг бичиж, дүрээ хэдхээн өгүүлбэрээр тодоос тод, яг л уран бийрийн онгодтой татлага шиг дурайтал зурах ажээ...
ЦОВОО ХОНГОР буюу алтан намар, шаргал талын баллад
Гүйж яваа морь, оргож яваа бүсгүй... Эрх чөлөө, эх нутгаас илүү эрхэм зүйл юу билээ?
Энэ бүхэн ямар ч алт эрдэнэсээс илүү эрхэм гэсэн санааг илэрхийлж зураач морьны туурайн дороос алтан ембүүнүүд үсэрч буйгаар дүрсэлсэн юм. Сарны туяанд морины дэл алтаар, бүсгүйн үс мөнгөөр будагджээ.
Байгаль бол хамгийн урт настай яруу найрагч
гэж Уилт Уитмений хэлсэн үг бий. Хамгийн анх үгээр хэлэхийн аргагүй сайхны мэдрэмжийг эсвэл тоочиж боломгүй гуниг санаашралыг үзээд хэн нэгэн дуу алдсан бол тэрхүү харсан зүйл нь байгаль л байсан биз ээ. Германы зохиолч, алдарт “Шилэн эрхиний наадаан” романы зохиолч Херман Хэссед “Яруу найрагч” гэж нэг өгүүллэг бий дээ. Үйл явдал нь товчхондоо Хань Фу гэгч нэгэн эр сайн яруу найрагч болохоор төрсөн гэрээ орхин өвгөн даяанчид шавь орохоор шийдсэн тухай. Мань шүлэгч эр шуудхан яруу найргийн эрдэмд суралцахаар зорьсон ч өнөөх өвгөн түүнийг хөгжим тоглуулж, байгалийн сайхныг ажиглуулахаас өөрийг үл хийлгэжээ. Он цаг одсоор...
Зуун түүнийг элээхгүй: Михаил Булгаков
Михаил Булгаковын олон зохиол түүнийг амьд сэрүүнд хэвлэгдэж байгаагүй ч “Нохойн зүрх”, “Залуу эмчийн тэмдэглэл”, “Цагаан гварди”, “Мастер, Маргарита хоёр” зохиолууд нь дэлхийн хэмжээний алдар нэр авчирсан билээ. Хэн ч тоохгүй, ад үзэж байсан он жилүүдээс хариугаа авах мэт дэлхий даяараа Булгаковын намтар, уран бүтээлийг нь дахин сонирхож эхлэлээ. Сонин хэвлэлээр гарч байсан газар доор ортол нь доромжилсон нийтлэлүүд магтсан, сайшаасан, бахархсан нийтлэлээр солигджээ...
Бурхан, үхэл, хайр. Энэ бол урлаг, уран зохиолын тулгуур гурван сэдэв
. Гол үерлэн шуугиж эргээ балбаж байхад ёроолд нь чимээгүйхэн дүнсийх чулууд шиг үргэлж мөнхийн байсаар ирсэн. Бид юуны тулд амьдардаг вэ? Аз жаргалтай байхын тулд. Өдөр бүр л хүмүүс аз жаргалын төлөө л гэж, санаа зовох зүйлгүй, идэх уух, өмсөж зүүхээр элбэг хангалуун байхыг хүсдэг.
Тэрхүү хүсэлд нь хайр ч мөн багтана. Гэхдээ хүн сайхан хоол идэж, сайхан орон байрт хэвтэж, гоё ганган хувцас өмсөхдөө жаргалтай болдог ч хэн нэгэнд хайртай болох үед үнэхээр жаргалтай байдаг уу эсвэл шаналал биеийг чинь дүүргэж, нулимсан дуслууд л оршиж байх шиг санагддаг уу? гэсэн асуулт ургана. Хариулт нь мэдээж олон янз...
Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэгүүдийн дотоод асуудал
Зохиолч Кэтрин Мэнсфилдийн “Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэг” хэмээх шар гадартай, авсаархан номыг уншлаа. Номд бүх төрлийн эмэгтэйчүүд гарах аж. Залуу, хөгшин, баян, ядуу, жаргалтай, гунигтай, нөхөртэй, бэлэвсэн, ганц бие, охин, ээж, эмээ эмэгтэйчүүдээр баялаг. Номоос таалагдсан Гадаах үдэшлэг, Хүүхэлдэйн байшин, Аяга цай, Дэндүү жаргал, Талийгч хурандаагийн охид өгүүллэгүүдийн талаар сэтгэгдлээ хуваалцахын тулд дээрхийг нуршсан болно. Ердөө энгийн гуравхан шалгуураар үнэлэхэд хүртэл унаж байхад эмэгтэйчүүдийг боддог, сэтгэдэг, шийдвэр гаргадаг, бүтээдэг гэдгийг буюу бодитоор нь харуулсан эсэх талаарх асуудал судлагдахуун болохоос яалтай.
Гарсиа Маркесын шидэт реализм бол үнэн хэрэгтээ гуравдагч ертөнцийн ухамсрыг илтгэгч сюрриализмын хөгжил юм.
Тэр хэзээ нэгэн цагт хойд хэмээн нэрлэгдэж байсан тэр газарт эрх мэдэл, эд баялгийн зузаан давхарга бий болгож олон нийтийн авлига, эсктрим хурц хувийн шаналан зовлон, урьд өмнө байснаасаа дээд цэгтээ хүрэн, гайхалтай “хуучин”, аймшигт “шинэ”-тэй тэмцэх Найпалийн “хагас бүтээсэн” нийгмийг хөндөнө...
Хүний амьдралыг өөрчлөх олон зүйлс бий. Тэдгээрээс хувьсгалт хөдөлгөөн, дайн дажин ,гэнэтийн үхэл зэрэг хүний амьдралыг орвонгоор нь эргүүлэх чадалтай
. Яг л эдгээр хүчин зүйлс Амьдрахуй туужийн гол дүр Фу Гүйн амьдралыг өөрчилж зовлон зүдгүүр, бас түүнийг давж босох итгэлийг өгдөг. Өөрөөр хэлбэл Фу Гүй хэмээх эрийн гэр бүл амьдралаар дамжуулан эцэг хүний, бас ядуу тариачин хүний уйг гашууг мэдрүүлэхээс гадна хятадад өрнөсөн коммунизм боловсролтой нэгнийг буруутган цаазалж, сэхээлэг давхаргыг үгүй хийж байснийг танд хэлж өгнө.
shape of water gej neg garbage movie iig odoo yuund ni ontsoldog yum boldoo.shagnal avchihsan bolohoor ni ontsolj baigaan baihdaa. zohiol ni weak. duruud ni gej heden dumb garuud. ene kinonoos avah gaigui zuiluud ni soundtrack ni bas zurag avalt 2 l baisan doo. busdaar bol baidag l neg dumb boring love story.