Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Нэг удаа би найзаасаа мэдэхгүй зүйлээ асуутал “Тэнэг юм асуухаасаа өмнө эхлээд гүүглд!
” гэж намайг загнаж билээ. Нээрээ л бид өнөөдөр мэдээ мэдээлэл, хорвоогийн юмс үзэгдэл, ойлгомжгүй асуулт, тэр бүү хэл өөрсдийгөө ч “гүүглдээд” хүссэн хариултаа авч болдог тийм гайхамшигт эрин үед амьдарч байна. “Гүүглдэнэ” гэдэг сүүлийн үед шинээр хэрэглэгдэх болсон нэр томъёо бөгөөд энэ нь Google хайлтын системд хайж байгаа нэр томъёо, асуултаа оруулаад хариу хүсэхийг хэлж байгаа юм. Google гэдэг компаний цаана үүнээс гадна асар их хүч чадал бий.
Хүн бүр гүүглийн хэрэгслүүд болон тэднийг яаж ашигладгийг сайн мэддэггүй. Тиймээс хамгийн энгийн 6 хэрэгслийн талаар танилцуулъя. Миний хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө бол хурдхан Gmail хаяг нээх явдал юм. Учир нь миний заах дараагийн бүх үйлдэл энэ Gmail хаяг дээр чинь суурилна.
Нэг - Google Docs
Google Docs нь Гүүглийн нэг төрлийн аппликейшн бөгөөд бидний сайн мэдэх Microsoft Office-ийн Word л гэсэн үг. Харин Word-оос ялгаатай нь эдгээр баримт, файлууд нь байнга онлайн байж байх тул чи өөрийн компьютерээс хол байгаа тохиолдолд, дараа нь дэлхийн хаанаас ч интернэтэд ороход тэр баримт чинь байж л байна.
Google doc-ийн бас нэг гоё зүйл нь өөрийн хийсэн бичиг баримт, файлаа бусдадтай "шейр" хийж болно. Баруун дээд булан дээр байгаа цэнхэр SHARE гэсэн товчийг дараад шейр хийх хүнийхээ имейл хаягийг оруулна. Ингэх үедээ нөгөө хүн чинь чиний файлд өөрчлөлт оруулах болон цааш түгээж болох эсэхийг чи өөрөө тохируулна. Хүмүүстэй файлаа шейрлэхдээ заавал урих албагүй, линк буюу холбоосыг нь хуулаад Facebook, Twitter, мессежээр ч явуулж болно. Google docs нь бусдаараа бид бүгдийн сайн мэдэх Word л гэсэн үг.
Хоёр - Google Drive
Google docs нь өөрөө Google drive дотор хадгалагдана. Үүнийг анх Гүүгл рүү орох нүүр хуудаснаас харж болно. Google drive нь хард драйвтай адил бөгөөд өөрийн хүссэнээрээ файлууд, бичиг баримтаа ангилж, ялгаж байруулж болно. Энэ нь одооны яриагаар "агаарт" байгаа файлууд юм. Агаарт байгаа гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр чи өөрийн drive дотор хадгалаад дараа нь хаанаас ч хамаагүй интернет холбогдоод файлуудаа хэрэглэж болно гэсэн үг.
Үүнээс гадна зүүн дээд булангийн CREATE гэсэн улаан дээр дарвал шинээр хүссэн файлаа үүсгэж болно. Үүнд presentation, excel, зураг зурах, хүснэгт бөглүүлэх гэсэн сонголтууд бий. Эдгээр үүсгэсэн файлуудаа бас бусдадтай хуваалцаж болно. Бусад хүмүүс чамтай хуваалцаж болно. Энэ drive нь15GB-ийн багтаамжтай тул хангалттай зай бий.
Гурав - Google+
Энэ нь дэлгэцнээ доорх байдлаар харагдах бөгөөд Facebook-тэй адилхан гэж ойлгож болно. Хүмүүс Gmail хаягтай буюу G+ данстай хүмүүсийг нэмж найзуудын хүрээгээ тэлж болно. Ингэсний дараа яг л Facebook шиг зураг, видео дүрс, статус найзуудтайгаа хуваалцаж болно. Таалагдсан юмныхаа дор +1 гэдгийг дарж бусдадтай хуваалцаж болно.
Дөрөв - Google Hangouts
Google Hangouts-ийг Google+ эсвэл gmail-тэй хүмүүс хэрэглэж болох бөгөөд Facebook-ийн мессенжерээр чаталж болдгийн нэгэн адил энэ зүүн булан дээр гарч байгаа шиг хүмүүстэй чаталж болно. Хамгийн дээр байгаа хэсэг дээр нэрийг нь хайгаад л болоо. Би Монголчууд G+ нэг их хэрэглэддэггүй байх гэж боддог байсан харьцангуй олон хүн хэрэглэдгийг анзаарсан.
Google hangout-ийн нэг давуу тал 2-оос дээш тооны хүмүүстэй, хамгийн ихдээ 10 хүнтэй Skype-аар ярьж байгаа юм шиг нэгэн зэрэг царайг нь харангаа ярьж болно
. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд чанар сайтай. Мөн хамгийн догь зүйл нь харьцаж байгаа хүнтэйгээ өөрийн компьютерийн дэлгэцийг хуваалцаж тухайн юмны талаар дэргэд чинь байгаа юм шиг ярьж болно.
Тав - Google Calendar
Google Calendar таны ажлыг хөнгөлж өгнө. Google Calendar дээр тэмдэглэлийн дэвтэртээ цохож байгаа юм шиг хүссэн өдрийнхөө хүссэн цагт хийх зүйлээ тэмдэглэх бөгөөд хэрэв чи "ухаалаг" утастай бол утсан дээр чинь гарч ирж чамд сануулга өгнө. iPhone-тэй хүмүүс iCal хэрэглэдэг хэдий ч iPhone-гүй хүмүүст энэ нь илүү тохиромжтой юм. Мөн чи ямар нэгэн арга хэмжээ, уулзалт оройн хоол зохион байгуулаад өөр хүмүүсийг урьмаар байгаа бол Google Calendar-аасаа тэдний имейл рүү нь урилга/сануулга явуулж болно.
Зургаа - Youtube
Бид бүгд Youtube-ийг дуу хөгжим, кино видео үзэж болдгоор нь сайн мэдэх байх. Харин чи заавал үзэгч нь байх биш бас өөрөө контент боловсруулагч нь байж болох юм. Энэ нь маш хялбархан бөгөөд бусдадтай видео хуваалцах, бараагаа сурталчлах, өөрийгөө танилцуулахад их үр дүнтэй хэрэгсэл. Мөн Youtube хуудаснаа өөрийн үзэх дуртай сувгуудад subscribe хийх буюу тэдгээр сувгуудын үзэгч болвол тус сувгууд дээр тавигдсан шинэ мэдээлэл чамд байнга харагдана.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?