Assertiveness буюу Өөрийн бодолтой байх гэж юу вэ?

image

Аливааг сайн талаас нь хардаг, итгэлтэй байдлыг өөрийн бодолтой байх гэнэ. Хүн өөрийгөө Бурханы үнэт бүтээл гэдгийг ойлгож ухаарахаас энэ чанар эхэлнэ. Өөр хэнд ч байхгүй өвөрмөц онцлогтой цорын ганц бүтээл бол та өөрөө билээ.

Та өөрийн бодолтой байснаар бусдыг даган савсганахгүй, аливаад өөрийн үнэлэмж дүгнэлтээр хандана. Мөн зүрх сэтгэлийг тань шархлуулах гэсэн элдэв санаатай оролдлого өдөөн хатгалганд автан гуниж гутралгүй, буруу хэрэгт уруу татагдалгүй өөрийгөө муу юмнаас хамгаалах чадвар бол өөрийн бодолтой хүний шинж мөн.

Өөрийн бодолтой байна гэдэгт санаа бодол, авьяас чадвараа гарган илэрхийлж бусдад таниулах чадвар бас зүй ёсоор орно. Ингэж илэрхийлснээр та орчин тойрондоо, улмаар дэлхий ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц чадвараараа хувь нэмрээ оруулж үйлчилж /буян үйлдэж/ байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь Бурханы бэлгийг бусдад хүртээж тарааж байгаатай үлгэр нэг.

Хүн яагаад өөрийн бодолтой байх ёстой вэ?

Өөрийн бодолгүй бусдад автамхай бол бид идэвхигүй, үлбэгэр сул дорой болно. Өөрөөр хэлбэл бусдын үгээр байж, хаашаа л бол хаашаа холбироно. Өөрийн гэсэн бодол, итгэл гээч юмгүйгээр бид толгойтой байхын хэрэг юун. Хэрэв тийм аваас бусдын үгээр явж, хүний зараалд зүтгэх бус уу? Хөндлөнгийн хүнээр толгойгоо мэдүүлж, бодлоо хүртэл удирдуулна гэсэн үг. Ингэснээр бид эцэстээ хүсэл хэрэгцээ, бодол санаагаа ч мэдэхээ байна даа.

Хэт идэвхигүй үлбэгэр байснаар зөвхөн танд л заяасан өвөрмөц чадвар авьяас, бодол мэдрэмж гадагш гаралгүй дотроо хатан хувхайрч, улмаар орчлон хорвоо танаар дутаж ядуурна гэсэн үг.

Өөрийн бодолгүй хүн бас хэт түрэмгий байх нь бий. Түрэмгий хүн бусдыг эрхшээлдээ байлгаж дарангуйлахыг зорьж, үзэл бодлоо хэт тулгадаг. Тийм хүмүүс өөртөө сэтгэл дундуур байх нь их.

Та ярьж байгаа юмандаа итгэлтэй, үнэмшилтэй байснаар мөн бусдыг давхар үнэмшүүлж хүндлэл төрүүлнэ. Та бодол санаа, сэтгэл хөдлөлөө байгаагаар нь илэрхийлэн гаргаж, аливаа муу нөлөөнөөс өөрийгөө хамгаалж чадна. Өөрийн бодолтой хүн ямарваа юмыг хийх өөрийн гэсэн үндэслэл шалтгаантай байдаг. Бурхан энэ орчлон дээр биднийг өөрийн гэсэн давтагдашгүй өвөрмөц тоглолтыг бусдад хүргээсэй гэж илгээдэг билээ. Амьдралын энэ агуу их найрал хөгжимд зэмсэг болгон онцгой хөг авиаг гарган нэмэрлэснээр яруу тансаг аялгуу төрдөг бөгөөд та бол тэр зэмсгийн нэг нь юм.

via Bolortuya Dorj

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%