БУЛТ ГЭЭД ҮСРЭВ

image

Өвчингүй бол жаргал

Өргүй бол баян

гэж ардын сайхан үнэхээр үнэн шүү. Хүн өвдөөгүй үедээ ямар их жаргалтай байгаагаа мэддэггүй. Эрүүл саруул байна гэдэг хийж бүтээхийн эхлэл, хүссэндээ хүрэх хамгийн том зэвсэг. Эцэг эх маань биднийг эрүүл өсгөн бойжуулж, эрдэм номын мөр хөөлгөж, ирээдүйн амьдралаа авч явах чадвар бүхий бие хүн болгон хүмүүжүүлсэнд талархаад баршгүй. Эрүүл, саруул, сайн сайхан бүхний минь төлөө сэтгэлээ чилээн байдаг эцэг, эхийнхээ сэтгэлийг ойлгож, хийсэн үйлдэл, ярьсан яриандаа эзэн нь байна гэдэг чухал.

Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх тоног төхөөрөмж олширч тэр хэрээр зарим нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөөр байна. Эрүүл саруул бие махбодио өөрийн болгоомжгүйгээс болон өвддөг болгоно гэдэг хамгийн харамсалтай зүйл. Үүнтэй холбоотойгоор өөртөө тохиолдсон санамсаргүй байдлаар нүдээ өвтгөсөн тухайгаа таньтай хуваалцая.

Манайханы ярьдгаар, түргэн цагаан нэртэй шар тагтай цавууг бид өдөр тутамдаа хэрэглэх нь олонтой. Өнгөрсөн зун гутлаа наадаг баатар болоод толины урд очиж зогсож байгаад цавууныхаа тагийг хайчиллаа. Тэр цавуу булт гээд үсрээд нүдрүү орох шиг болов. Хуруунд жаахан наалдаж, нүдэнд юм торох шиг л боллоо. Тухайн үед санаанд орсонгүй нүдээ цавчаад, нэг л болохгүй болохоор нь усаар угаалаа. Өдрийн турш нүдэнд нэг юм торж, хорсох шинжтэй болж орой дүүг ажлаас ирэхэд нь хэлэхэд дүү ихэд сандарч “балай юм, болгоомжтой байхгүй. Тэр чинь угаасаа их үсэрдэг юм. Манай ажлын залуу саяхан бас үсэргэсэн гэсэн. Усаар угаагаад л байсан. Усаар болон шээсээрээ угаадаг гэсэн гэж хэллээ.” Дүү маань надад маш их санаа тавьдаг болохоор одоо яажийна, алив харъя. Гайгүй байхаа гэх мэтээр санаа тавина.

Тэр шөнөдөө нүд минь өвдөж хонов. Ингээд л нүдгүй болчихвол яана, юун миний мөрөөдөл гээд нэлээд хөрвөөж байгаад унтав. Өглөө босоход нүд өчигдөрийнхийг бодвол харьцангуй гайгүй болсон байлаа. Гэсэн ч нэг л зовиуртай байсан болохоор эгчийнхээ ажилладаг дүүргийн эмнэлэг дээр үзүүлэв. Эмч “жаахан үрэвссэн байна. Яг хараа луугаа ороогүй байна” гээд дусаалга, нулимс, тос бичиж өгөв. Дусаалга дусаагаад овоо гайгүй болов. Замдаа “Болор мэлмий” гээд эмнэлэгт мөн орж үзүүлэв. Эндэхийн эмч ч бас гайгүй байна. Тосны хэрэг, дусаалга, нулимс хоёроо хэрэглэхээр зүгээр болно гэв.

Яг энэ үед урагшаа явах дөхсөн байсан болохоор найз нөхөдтэйгөө уулзаад өдөр хоног хурдан өнгөрч өвдөлтийг мэдэлгүй өнгөрөв. Би ч дусаалга, нулимсыг өвдөөгүй үед дусаагаад яахав. Байнга үгүйлээд байж магад гээд дусаахаа болив. Гэтэл Хөххотод ирсний дараах өдрүүдээс нүд маань өвдөж эхлэв. Ном уншаад тэр юм уу гэж бодохоор ядралтаас болж нүд өвдөж байгаа биш, харин дээрийн цавуу оруулсан нүд байнгын аргах эсвэл лугшиж өвдөж юун хичээл хийж, ном унших манатай хэвтдэг болов. Нүдэндээ санаа зовж, тэр хэрээр өвдөлт мэдрэнэ. Сүүлдээ тэсэхээ болиод эмнэлэгт очлоо. Өвөрмонголын Монгол эмнэлэгт очиж үзүүлж, эмчийн бичиж өгсөн дусаалга, тан хоёрыг аваад ирлээ. Эмч нүдлүүгээ ороогүй байна, хараа сайн байна. Урьдын л өгдөг хариулт. Гэхдээ энэ удаа санаа жаахан амрав. Дусаалгаа дусааж эхлэх үед цавуу оруулсан нүдний дээд талаар хорсох мэт мэдрэмж мэдэгдэж, өвдөлт төдийлөн буурахгүй байв. Харин танг ууж эхлэснээр өвдөлт тэр чигтээ байхгүй болов.

Ингэж би ертөнцийг харах цөцгий болсон нүдээ эмчилсэндээ. Нүд ямар их өвддөггийг бас ямар их үүрэг рольтой эрхтэн болохыг энэ өнгөрсөн сард биеэрээ мэдэрлээ. Хүмүүс минь болгоомжгүйгээсээ болж над шиг иймэрхүү хайнга хандаж болохгүй шүү. Тэр хурдан цагаан нэртэй, шар тагтай цавууг тун болгоомжтой хэрэглээрэй. Энэ хорвоод эрүүл саруул өсгөсөн ээж аавынхаа санааг зовоохгүй аж төрөхийн нэг үндэс нь үр хүүхэд бид эрүүл байхад орших билээ.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%