УРЛАН БҮТЭЭХ СЭТГЭМЖ БУЮУ CREATIVITY

image

Хүн бол Бурханы бүтээл. Дэлхий ертөнц дээр чамтай яг адилхан өгөгдөл, авьяас билэгтэй хүн нэгээхэн ч үгүй. Гагцхүү чамд л заяасан тэрхүү онцгой авьяасыг Бурхан зөвхөн чамд зориулж ганцхан хувь хайрлажээ. Тэгэхээр өөрт заяасан энэхүү гайхамшигт хишгийг нээн илрүүлж услан тордож, урлан бүтээснээр /туурвиснаар/ улмаар нэгэн шинэ бүтээл төрдөг билээ. Тийм ч учраас урлан бүтээхүй бол бидний зүрх сэтгэлд орших Бурханы очийг бадраан хөгжүүлэх арга юм.

Урьд хожид байгаагүй өвөрмөц, цоо шинэ зүйл үүсгэн бий болгохыг бүтээн туурвих гэнэ. Шинэ санаа төрөх, шинийг зохион бүтээх, хөгжмийн аялгуу зохиох, бүжиг дэглэх, урлагийн цоо шинэ төрөл жанр үүсгэн бий болгох энэ бүхэн бүгдээрээ бүтээн туурвих мөн. Хүн өөрт нуугдан буй тэр цорын ганцхан эх хувийг бусдын сайн сайхны төлөө олонд ил гарган үзүүлэх хэрэгтэй. Бүтээн туурвисаны үр дүнд төрсөн аливаа уран бүтээлийн ачаар бид гоё сайхныг мэдэрч, сэтгэлийн цэнгэл амсдаг.

Урлан бүтээснээр бид бусдад баясал цэнгэл хайрлаад зогсохгүй өөрсдөө ч бас хөгжин дэвшиж дээшилдэг. Шинэ санаа аливаа уран бүтээлээр л дамжин илэрхийлэгддэг. Шинэ уран бүтээл хуучин зүйлээ өөр өнцгөөс олж харах юм уу, байнга хийдэг юмаа шал өөрөөр хийж үзэхэд ч бас төрж болохыг үгүйсгэхгүй.

Урлан бүтээхүй бол аливааг шинээр нээх үйл явц юм. Шинжлэх ухаанд боловсорсноор энэ орчлон хорвоод нуугдсан Бурханы агуу нууцад нэвтрэх түлхүүртэй болно.

Бусдын сайн сайхны төлөө буянт үйл хийвэл тэр нь урлан бүтээх чадвараа хамгийн зөв зохистой ашиглаж байгаа хэлбэр мөнөөсөө мөн. Өөрт тохиосон онцгой өгөгдөл хишгийг бусадтай хуваалцаж түгээн тараахыг бас урлан бүтээхүй хэмээж болно.

 

via Bolortuya Dorj

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%