Холдох тусам хачин сайхан Монголын тал нутаг

image

Монголын хөдөө нутгаар орь ганцаараа жил шахуу явган аялсан Швейцарь бүсгүй Монголын хөдөө нутгийн үзэсгэлэн гоог ингэж бичсэн байна даа. Уншсан чинь хачин таалагдаж, сэтгэл уяраад орчуулчихлаа.
----------------------------------------------------
Монголын хөдөө нутаг надад нэг их сайхан төрсөн хүнийг санагдуулдаг. Тэр царайлаг сайхан хүний чухам юу нь тэгтлээ сайхан юм бэ, нүд нь үү эсвэл уруул ам нь уу гээд нарийвчлан ажвал тогтооход бэрх. Гэвч холдож очоод ажих аваас хамаг юм нь хоорондоо хачин гоёор уялдан зохицоод, хэлж болшгүй нэг их сайхан эрч хүч мэдрэгддэг шиг.

Монголын хээр тал бол яг л тийм царайлаг сайхан хүн лугаа. Энэ нутгийн үзэмж төгөлдөрийг харсан хүн амьсгалж болмоор тийм бодитой. Нүдэнд торох өчүүхэн ч зүйл үгүй, зах хязгааргүй цэлийх өргөн уудам нь, элдэв зам хашаа хорооноос ангид нь, ямар ч журам дүрэмгүй дураараа нь даанч сайхан. Холдох тусмаа гоо үзэсгэлэн нь улам тодрох увьдастайг яана. Би тал нутгийн энэхүү өвөрмөц үзэсгэлэн гоод тэр чигээрээ ховсдуулан татагдсан ч, чухамхүү яагаад ийнхүү татагдаад байгаагаа өөрөө ч үл ойлгон гайхширсаар.

Франц эх нь:

La Mongolie est comme une vraie belle personne. De près, on n'arrive pas à determiner si les yeux sont beaux ou la bouche est exceptionnelle, mais avec du recul, on percoit un assemblage harmonieux, d'une énergie indescriptible.

La Mongolie est ainsi. Sa beauté se respire. C'est son espace, son absence de limites, son absence de tout, de routes, de clotures, de règles. Plus on s'en èloigne et plus on la voit. Je suis complètement hypnotise par la beauté de ces steppes. Chose qui me surprend moi-meme.

Ноднин Сүхбаатар аймагт явж байхдаа өөрөө авсан ТАЛ НУТГИЙН зургаар энэ сайхан үгсийг чимье. Тал нутгаар чимдэг нь ч бас учиртай. Энэ бүсгүй тал хээр, говиор л тэгж алхсан юм байгаан.

 

via Bolortuya Dorj

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%