Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Ойрд чиний миний бидний цэнхэр гаригт маань юу л болоод байна даа би бас бодлоо.
Тээр жил гэрээсээ өглөө гараад дугуйгаар Туул голын эргээр явж байтал нэгэн Япон бүсгүй ганцаараа хүйтэнд хамар нь улаацан хог түүгээд явж байгааг харлаа очиж туслангаа асуулаа ирээд хэр удаж байгаа юм. 3н сар болж байна сарын дараа буцна. Чи эрүүл байгал ногоон хөдөлгөөний гишүүн юмуу? Үгүй үгүй ажилаар ирсэн тэгээд чи яагаад хаа хамаагүй улсын хогыг түүгээд байгаа юм бэ гэсэн чинь надруу онигор нүдээрээ тогтож хараад энэ чинь миний дэлхий шүү дээ гэж билээ би маанагтаж тиймэлдээ гээд ичингээ бахархах сэтгэл төрөв.
Амьдрал гэж юу вэ түүний утга учир зорилго мөн чанар юунд оршино вэ. Дэлхий маань бүх хүмүүсийг хэдэн зуун жил хангалттай аз жаргалтай амьдрахад хүрэлцхээр заягдсан байдаг боловч ХҮН таны асар их илүүцийн шунал, өмчлөлийн хийрхэл бие биенээ үгүй хийж, хувь хүний аз жаргалаа олох нүдний мэлмийг хаасан мэт .
Урд нь ямар улсын хүмүүс аз жаргалтай вэ гэдэг судалгааг нэг хүнд оногдох бүтээгдэхүүний орлого гээд дан ганц эдийн засгийн үзүүлэлтээр тодорхойлдог байсан бол хэдэн жилийн өмнө тухайн орны ард түмний гэгээрэл, инээмсэглэл, хоорондын найрсаг харилцаа, бие биедээ тусалж байгаа байдал, байгаа байгаадаа сэтгэл ханамжтай байгаа эсэхээр шалгаруулахад Бутан улс шалгарсан гэнэ лээ. Бид хөрөнгө мөнгө, эд баялагийг л аз жаргалд хүрэх түлхүүр мэт ойлгож нэг л мэдэхэд зогсолтгүй урагшилсаар амьдрал маань түүнд дасан хэвшиж. Гэтэл инээдтэй нь энэ 2 зүйл амьдралын зөвхөн нэг хэсэг нь л байдаг. Эргээд харахад бид маш их үнэт зүйлсээ алдаж эцсийн мөчид эд баялаг, хөрөнгө мөнгөөрөө бахархаж байсан маань ямарч үнэ цэнэгүй утгагүй зүйл байсныг ойлгож , өөр зүйлийг хүсэж мөрөөдөж байж дээ гэж алдахгүйн тулд аз жаргалтай байх өөр гарц байгааг мэдрэн ойлгох нь чухал санагддаг.
Далай ламаас / хүн төрөлхтний юу нь хамгийн сонин санагддаг вэ? Гэсэн асуултанд Хүн мөнгө олохын тулд бүх л эрүүл мэндээ золиослодог, дараа нь эрүүл мэндээ буцаан олохын тулд бүх олсон мөнгөө зарцуулдаг. Тэгээд тэр ирээдүйн төлөө яаран өнөөдрөө умартаж орхидог. Үр дүн нь тэр өнөөдөр, маргааш хоёрын алинд нь ч амьдарч чаддаггүй. Тэр хэзээ ч үхэхгүй юм шиг амьдардаг, тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг гэжээ . Ямарч хүн эцсийн мөчид ямар хөрөнгө хурааснаа боддоггүй харин хэнд хайр бэлэглэсэнээ хэнд тус дэм болсноо хэнийг гомдоосноо хэнээс хайр хулээж авснаа юуны төлөө амьдарсанаа , мөрөөдөлдөө хүрсэн эсэхээ бодож тунгаадаг гэсэн. Хүн ер нь өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн 3 зарчимыг мөрд
вөл зүгээр санагддаг. Бурхан биднийг эд хөрөнгө цуглуулаад ир гэж явуулаагүй
харин хайрыг түгээгээд бас цуглуулаад аваад ирээрэй гэснийг ойлгох болно. Мөнгө баялаг энэ юу вэ хүн нэг амьдрахад тийм их эд хөрөнгө хэрэгтэй гэжүү. Дэлхийн улс орнууд энэ л эдийн засаг, эд хөрөнгө мөнгө гэдэг тахалаас болж бие биенээ сүйтгэж байна. 21 дүгээр зуун гарчаад байхад яасан ч их шуналав. яасан ч их үзэл бодлын хийрхэлэв яасан ч их атаа өшөө хорслов.Угаасаа хүн болгонд бурхан боломж харамгуй заяасан байдаг түүнд хүрэхийн тулд та жоохон л гараа хөдөлгө битгий яар “зөв явбал зөөлөн зөөлөн занбуулин” гэж бидэнд нэг гэр бүлд 1 байр, 1,2 машин, зуслангийн байшин, өмсөх хувцас, идэх хоол, хүүхдүүдийнхээ сургалтанд болон эрсдэлд зарцуулах мөнгө ингээл болоо эрүүл мэнддээ анхаарах амралт зайлшгүй хэрэгтэй магадгүй заримд нь байхгүй байж болно энэ бүхнийг цуглуулахад зөв ажиллаж хичээвэл 10 аад жил л хангалттай. Даахгүй нохойд булуу хураана гэгчээр нөгөө л илүүдлийн шуналаар дэндүү их эд баялагийг бөөгнүүлээд байвал үнийн хөөрөгдөл үүсч хомсдол бий болон түүний өмнө ихэнх маань сөхрөх гажуудал бий болно авсан цалин нь амьдралд хүрэлцэхүй бухимдал үүснэ. Ном ёсоороо хүн болгон хэрэгцээндээ байгаад илүүдлээ бусдадаа амьдрах, ажлын байр бий болгох нийгэмлэг эх оронч сэтгэлгээгээр хандаад мөн улсдаа оруулсан татварын хэмжээгээр нь лидерүүдээ улс маань үхэн үхтэл нь амьдралын баталгаа тэтгэвэр хэмжээг нь тогтоож өгвөл ирээдүйдээ итгэл дүүрэн улс орондоо илүү ихийг хйиж бүтээх үйлсэд гар шамлан орох мэт. Гадаадынхан харгис баяжихтун, хэний ч толгой дэр гишгээд мөнгөтэй бол гэсэн дүрэм эдийн засгийн хийрхэл асар буруу юм байна гэдгийг ойлгох нь дамжиггүй. Хүн хүнээсээ аз жаргал авдаг гэдгийг хүмүүсийн ухамсар жудаг хүн хүнээ хайрлах сэтгэл зүрх заавал байх ёстой юм гэдгийг ойлгодог болжээ
. Хүн болгон өөр өөрсдийн сонирхол хувь тавилан хэр хөдөлмөрлөсний үр шимээр амьдарна бие биедээ атаархаж хорсохын оронд түүнээс суралц авах юмаа ав. хамгийн гол нь өнөөдөр байгаа байгаадаа сэтгэл хангалуун амьдрах нь чухал Францийн алдарт хөл бөмбөгчин Зенитийн Зидан хүүхэд байхдаа тэмцээнд орох гээд пүүзгүй уйлж сууснаа хажууд нь суугаа 2 хөлгүй хүү гар дээрээ бөмбөгөөр тоглоод инээж суугааг хараад өөрөөсөө ичиж нэг сайхан болсон гэнэ лээ. Бид болон бидний яваад байгаа зам нэг л биш санагдах юм. Бодож явдгаа хаа хамаагүй бичлээ миний л бодол мөрөөдөл шүү заримд нь таалагдахгүй бол уучлаарай. SHARING IS CARING, Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?