Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Ажаад байхад нэг айл хүү, охин хоёртой бол охиныхоо боловсролд илүү анхаараад хүүгийн боловсролыг зөнд нь хаях тохиолдол олонтаа. "Эр хүн бол яахав амиа аваад явчихна, энэ муу охиныг л харин хүний гар харалгүй өөрийгөө аваад явчих хүн болгохсон" гэж хүмүүс ярьж суухыг бишгүйдээ л сонссон.
90-ээд онд хөвгүүд л хөөрхий хатуу хүтүүд илүү нухлагдаж, сургууль соёлоос ихээр завсардсан. 90-ээд онд ухаан орсон бөгөөд төрсөн хүүхдүүд эхнээсээ гэр бүл зохиож байна. Хаа сайгүймонгол залуусыг "голсон" сүрхий биеэ мэдэрсэн бүсгүйчүүд олшров.
Тэдний ч буруу биш, бас зөв ч биш.
Монгол залуус боловсрол муутай л гэнэ. Бүдүүлэг л гэнэ, харьцааны соёлгүй л гэнэ. Тэгж хэлсэн охидын цөөнгүй нь шар толгойтнууд дагаад дэлхийгээр нэг тархсан байна.
Ер нь ардчилал, хүний эрх гэж нэг юм байна. Монгол Улс ардчилсан орон тул хүний эрх тэргүүн зэргээр хангагдах ёстой. Уул шугамдаа ямар шашин шүтэх, хэн нь хэнтэйгээ суух нь хувь иргэний асуудал. Түүнд төр байтугай бурхан ч халдах ёсгүй.
Гэвч нөгөө талд нь монгол бол онцлогтой орон. Хүн ам цөөхөн. Цөөхөн хүн амтайн хэрээр нэгж хүнд оногдох үүрэг хариуцлага өндөр. Ялангуяа боловсрол өндөр иргэдийн хувьд тэднээс хүлээх нийгмийн хүлээлт их байдаг. Тэдэнд эх орноо хөгжүүлэх, улс гэртээ шинэ зүйл, бүтээн байгуулалт хийнэ гэсэн найдвар тээдэг.Өндөр боловсролтой хүмүүсийнх ихэнх нь эмэгтэйчүүд.
Охид, эмэгтэйчүүд бол үндэсний аюулгүй байдлын амин чанарыг тээгчид. Тэр ч үүднээстөр ариун, улс хүчтэй байхын улбааг охидын ёс зүй, мөн чанар, ариун жудгаар хэмжиж байсан
үгтэй. Түүхтэй ч.
Сүүлийн 25 жилд хэчнээн Монгол охид харийн бэр болж, тэдний хэд нь эх орондоо эjгэж, ажиллаж амьдарч байгааг бүү мэд. Мөнхбатын Даваажаргал (Хакухо) зэрэг цөөхөн харчуул л гаднаас "бэр элсүүлж" авсан цөөн жишээг эс тооцвол, хүн амын хамгийн адтай, хөгжил боловсролтой, мянга мянган охидоо бид гадаадад бэр буулган тараасаар байна.
2013 онд Солонгост суух Элчингээс асуухад тус Гуулин улсын 3000 гаруй харцуул манай монгол охидыг авч суусан байна лээ. Нэг хэсэг бүр зурагтаар гэр бүл болоход зуучилж охидоо соёлтойгоор зарж байсан түүх ч бий.
Хүүхдийг багаас нь гадаад хэл соёлоор амлуулахаар эх хэл соёлынх нь дархлаа нимгэрч, харийн амьдралд гүнзгий автах нь түгээмэлжсээр.
Америкд л гэхэд өсч өндийж байгаа Монголын өсвөр үеийнхэн гэж том асуудалтай тулгарч байна. Дэлхийн хаана ч тийм биз. Улмаар энд ухаан сууж бүхий хүүхдүүд Монгол хүнтэйгээ гэр бүл болох хандлага тун чиг бага. Саяхан оршин суугаа газрынхаа орчимд сурдаг таван ганц бие залууг суулгаж байгаад ярилцав. Тэдний амьдралыг харах өнцөг, бодол нь нийтлэг монголчуудын үнэлэмжээс тэс өөрөөр торниж байна.
Багаас нь охидыг олигтой монголжиж дархлаажихаас нь өмнө хилийн дээс алхуулж, хүний газар, гүний нутагт хэдэн жилээр суулгах нь боловсролтой бие хүнийг бүтээж чадах авч, боловсролтой Монголоо гэсэн сэхээтнүүдийг төлөвшүүлж чадаж байна уу? мэдээж тэднийг эх орондоо хайртай гэж найддаг. Гэвч "Монголд очоод яахав дээ" гэсэн хүйтэн хөндий үг тэдний амнаас унах нь олонтаа. Америк, Ази, Европын есөн хэлийн хүргэчүүдийн тоогоор монгол улс улам баяжсаар. Яах аргагүй харийн хүнтэй суухаар бол ядаж "би эх орондоо амьдарна, дагаад явж чадвал сууя" гээд гүрийж чаддаг шандастай ээжийн охид байдаг ч байж мэднэ.
Эцэг эх нь байгаа эд хөрөнгөө шавхан байж гадагш нь явуулаад эцэст нь хэл соёл тэс хөндлөн нөхдүүдэд эхнэр бэлтгэн нийлүүлэх ажлыг насаараа хийсэн болж таарч байна.
Хатуухан хэлж буйд унтууцах хүн олох байх. Гэвч үнэн бол ийм байна.
Тэгэхээр тэр сайхан гадаад хүргэнүүдээ үнэхээр хайртай л бол дагуулаад Монголдоо ирж ажиллаж, хөдөлмөр эрхэлж, юу мэддэг чаддагаа үзүүл охид оо. Ядаж үр хүүхдээ монгол хэлтэй болго. Морь унуулж, эхийнх нь түүхийг нь мэдрүүл. Энэ нутагт элэгтэй болгуул.
Хэрвээ гэрлэж амжаагүй бол Монгол залуусаа бараадмаарсан. Монгол залуус ч гэж, тойроод том том яриад гүйгээд байлгүй гаднынханд алдаж байгаа гайгүй сайхан охидоо тогтоох ухаан сууж, төлөвшмөөрсөн.
Эцсийн эцэст энэ үгэнд минь эгдүүцэх зарим нэгэн хүн нүдэнд хүртэл харагдаж байна. Гэхдээ,Монголд бол зөвхөн чамаас шалтгаалах олон чухал алхам хүлээгдэж байгаа
шүү.
Аминч үзэл, хувийн жаргалаас чинь илүү ард түмэн гэж нэг том хүч байдаг. Залуу халуун насандаа анзаарна үгүй эх орон чинь, нас үзэсгэлэн хоёр чинь элэгдэхийн цагт чамайг түших тулгуур чинь болно шүү. Энэ бол олон талт өнцгийн нэг талын зурвас. Хаанаас эхэлсэн, юунаас бүтсэнээ бүү умарт охид минь.
Жич: Би хангалттай фэминист
. Миний бичсэн ба эрхлэн гаргасан номуудад байр суурь маань тодорхой. Гол нь би фэминист гэдэг халхавчаар байгаа асуудлыг тойрч зугтах нь бүр хоржоонтой.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?