Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Халууралт гэдэг нь:
Биеийн температур нь өдөр тутмын хэлбэлзлээс их болохыг халууралт гэнэ (NICE Guideline, National Institute for Health and Clinical Excellence, 2007. www.nice.org.uk)Халууралт бол хүүхэд ихэнхдээ халдвар авсан болохыг илтгэнэ.
Ихэнхдээ вирусын халдвар, заримдаа бактерийн халдварын илрэл байдаг
Өндөр халуурах нь заавал хүнд өвчний шинж биш бөгөөд халдвар нь хүүхдэд хортой биш, биеийн дархлалын систем нь халдвартай тэмцэж буйг илэрхийлнэ (www.rch.org.au)Халууралт бол бие нь халдвартай тэмцэж байгаа арга
бөгөөд халдвар бүрмөсөн арилсаны дараа хүүхдийн биеийн температур хэвийн хэмжээнд орноХалууралт нь тархи болон бусад эрхтнийг гэмтээх шалтгаан болдоггүй
Хүүхдийн нас Хэвийн халуун (0C)
3 сар хүртэл 37.5
6 сар 37.5
1 нас 37.7
3 нас 37.2
5 нас 37.0
7 нас 36.8
9 нас 36.7
11 нас 36.7
13 нас 36.6
Биологийн ач тус
Халууралт нь халдварын эсрэг хариу урвал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хамгаалах үүрэгтэй байна
Лимфоцитийн нян устгах чадварыг нэмэгдүүлнэ
Лейкоцитозын фагоцитийг идэвхжүүлнэ
Эндотоксины үйлчилгээг багасгана
Биеийн халуун нэмэгдэхэд нян, бактери үржих чадвараа хагас буюу бүрэн алдана
Халуун хэмжих
Суганд – бүх насны хүүхдэд
Амны хөндийд – зөвхөн том хүүхдэд
Чихэнд – бүх насны хүүхдэд, гэхдээ хэмжихэд түвэгтэй, үзүүлэлт нь алдаатай байх магадлалтай
Духанд наах пластик термометр нь найдвартай бус
Халуун бууруулах эмчилгээний заалт
Хүүхдийг аятай байлгахаас бусад тохиолдолд халууныг бууруулах нь ашигтай бус
0-3 сартай эрүүл хүүхэд 38 хэмээс дээш халуурч буй үед
3 сараас дээш эрүүл хүүхэд 39 хэмээс дээш халуурсан + өвдөлт, + дагжилт
“Эрсдэлт бүлэг” – таталт, зүрх судасны болон төв мэдрэлийн системийн эмгэгтэй хүүхэд 38-38.5 хэмээс дээш халуурсан + өвдөлт, + дагжилт
Эмийн сонголт
Нэгдүгээр сонголт – Парацетамол (Panadol, Dymadon, Tempra, Tylenol)
◦ Нэг удаагийн тун (ДЭМБ) – 15мг/кг
◦ Хоногийн тун (ДЭМБ) – 60мг/кг
Хоёрдугаар сонголт – Ибупрофен
◦ Хоногийн тун (ДЭМБ) – 20-40 мг/кг
◦ 0-3 сартай хүүхдэд хэрэглэхгүй
◦ 3 өдрөөс дээш хугацаанд хэрэглэхгүй
Халуун буулгах эмийн муу тал
Нянгийн халдварын оношлогоог хүндрүүлдэг
Халууралтын шалтгаанд нөлөөлөхгүй
Халдварын эсрэг дархлааг дарангуйлна
Антибиотик эмчилгээний үр дүнг балархай болгоно
Өвчний үргэлжлэх хугацааг уртасгана
Халуурах хугацааг уртасгана
Халууралттай шаргуу тэмцэж, халуун бууруулах эмийг замбараагүй хэрэглэснээр эмийн хордлогод оруулах, амь насанд аюултай байдалд хүргэнэ
Эмээр халуун бууруулсны дараа “Халуурахгүй байна” гэж тайвшран өвчнийг хүндрүүлэх эрсдэл бий
Хэт өндөр халуурах нь (≥400C)
Халууралтын хамгаалах үүрэг эсрэгээр эргэнэ
Бодисын солилцоо эрчимжинэ
Хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэнэ
Нүүрсхүчлийн хийний ялгарал ихэснэ
Зүрх, амьсгалын ачаалал нэмэгдэнэ
Архаг өвчтэй хүүхдийн биеийг дордуулна
0-3 сар хүртэл хүүхдэд аюултай
via “Гурван гал” эмнэлгийн хүүхдийн их эмч Д.Шүрэнцэцэг
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?