Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Би зүгээр л нэг зарчмын асуудал л хөндье!
Өчигдөр хэдэн хүмүүс төрийн ордонруу дайрч орох гэж санаархаад, албан үүргээ гүйцэтгэж буй төрийн албаныхнаар дамжлуулаад гарч буй дүрстэй мэдээг үзлээ л дээ, За тэдний тавьж буй асуудлыг би ерөөсөө буруутгахгүй тул энд дурдахгүй, гагцхүү хэрэглэж буй арга нь үнэхээр арай ч дээ гэмээр байна. Хэдий муу нэртэй нөхдүүд дотор нь сууж байгаа ч арай ч дээ, төрийнхөө ордныг дуртай үедээ дайраад ордог тийм дураараа юм гэж хаана байна вэ, хэрэв тэгдэг бол төр гэж байгаад яахын, хэн дуртай нь зүгээр л дураараа дээрэлхүү зан гаргаад л худлаа ард түмний нэр бариад л (би жишээ нь Монголын ард түмний нэг хэсэг яах аргагүй мөн, гэтэл хэн нэг дуртай Баагий нь миний нэрийг бариад өдөөн турхирх нь тун зохисгүй билээ), үүрэгт ажлаа хийж буй тэр хэдэн төрийн хамгаалалтын ажилтнуудыг барьж авч зодох нь ээ, тэр ажлаа хийж буй ажлын байран дээрээ буй албан хаагч нар тэдэнд ямар гай тарьсын, ингэж халуурч, хадуурч болохгүй ээ, зарчим гэж нэг зүйл байна.
Одоохондоо манай орон хууль үйлчилж, түүнийгээ дагаж буй хуульт орон
, тэр лалын эсвэл хойд Солонгос шиг эсвэл Африкийн орнууд шиг арай болчихоогүй байгаа. Асуудалд хуулийн хүрээнд зарчимч л хандахгүй бол өнөөдөр ингээд төрийн ордонруу ард түмний нэр барьсан хэдэн нөхдүүд дураараа ороод онгичиод явчихвал маргааш цөс нь хөөрсөн, нэг нэгэнтэйгээ барьцамтгай нөхдүүд бүр олуулаа зэрэг дайраад эхэлбэл, үүн дээр нь дөрөөлж гадныхан дунд маш том үймээн дэгдээвэл хэн хариуцлагыг нь үүрэх вэ? хэн манай улсыг түр хамаарах вэ, эмх замбараагүй байдал үүссэн улсад гадныхан л шууд оролцдог жишиг дэлхийд нэгэнт тогтоод байгааг тэр үймээн дэгдээе гээд байгаа цөс ихт хүмүүс ухаардаг болов уу? Ийм аргаар хол явахгүй ээ, хамгийн буруу арга. Ажаад байхад нэг тийм ард түмний нэр барьсан, ард түмний нэрэн дор нуугдсан бүлэг этгээдүүд байх шиг анзаарагдаад байгаа, тэгээд л хаана л уул усны нэр гарна тэрийг шууд өлгөж аваад л шантааж хийгээд л дайръя гээд
эхлэх юм.
Эцэст нь дахин хэлэхэд яг одоо хууль хэрэгжүүлж байгаа нөхдүүд чинь яг ч тэнэг хүмүүс биш, гэхдээ зөв хүмүүс бол бүр ч биш, тэд хэн нэгэн өөрсдийнх нь эсрэг хууль бус үйлдэл гаргахад өлхөөн өлгөж аваад сөрөг арга хэмжээ авчихыгаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа, та нар ийм ийм хуулийн заалтыг ингэж ингэж зөрчсөн тул ийм хуулийн заалтаар арга хэмжээ авагдах ёстой гээд л тасалчихдаг, үгүй тэгээд яах аргагүй хууль зөрчсөн арга хэрэглэсэн нь үнэн байдаг, яалтчгүй шүүх дээр очоод л таслагддаг. Тэгчихээд хэлмэгдүүллээ, өршөөлөө үзүүл гэж бусдаар турхируулна. Ядаж тэмцэх гэж байгаа бол зөв аргаар, зөв л тэмцэх хэрэгтэй. Өчигдрийн тэр төрийн ордонруу дайраад давшлаад, албан үүргээ гүйцэтгэж буй төрийн гэмгүй албан хаагчдыг хэлэх хэлэхгүй муухай үгээр хэлээд үймээн дэгдээгсдийг бол зорилго нь зөв байсан ч аргыг нь бол хэзээ ч дэмжихгүй, Зорилго нь аргаа хэзээ ч зөвтгөхгүй ...,
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?