Арилжаанд (форекс) нөлөөлөх сэтгэлзүйн хүчин зүйлийг бууруулах нь

image

Сэтгэлзүй бол өдөр тутмын арилжаанд байнга дагаж явдаг сүүдэр шиг зүйл юм. Хүний өөрийнх нь оршин байхуй сэтгэлзүйгээс ангид байж чадахгүй учраас түүнээс зайлсхийх боломжгүй. (Зарим нэг нирваан дүрийг ологсдыг эс тооцвол, гэхдээ тэд арилжаа хийдэггүй байх л даа). Мөн зарим нэг талаар удирдах, залах чиглэх оролдлогууд байж болох боловч эхлэн суралцагчийн хувьд арилжааны нөлөөлж болох сөрөг нөлөөг бууруулахаас эхлэх нь хамгийн эхний арга зам юм. Нэг л мэдэхэд хийчихсэн байдаг түгээмэл алдаа бол "өшөө авах", алдагдлын араас хөөх, сайн арилжааг (good trade) алдах, олон алдагдалтай арилжаанд хяналтаа алдах гэх мэт байна. Иймэрхүү "санаандгүй" үүсэж болох нөхцөл байдлыг анзааран мэдэхийн тулд анзаарах ёстой хэдэн зүйлийг дурдая.

1. Арилжаандаа тааруулж "зурах"
Энэ төрлийн алдаа л таныг амжилтад хүргэхгүй байж чадах хангалттай хүчтэй юм. Арилжаа хиймэгц өөрийн хүсэл сонирхолыг илэрхийлсэн зургийг зурж эхэлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд арилжаа хиймэгцээ унтраагаад өөр платформ дээр зурах явдал юм. Ингэснээр тухайн арилжаанаас үүдэлтэй дарамтгүйгээр эрүүлээр сэтгэж бодит зураг зурах боломжтой болно.

2. Ширээнээсээ холд
Бид тухайн арилжааны SL(stop loss) болон TP(take profit)-ийг тавьсны дараа дэлгэцнээсээ холдох хэрэгтэй. Ингэснээр тухайн арилжааны "философийг" хадгалж чадах юм. Мөн тухайн арилжааг мартаж дараагийн арилжааг бодож олох эрүүл сэтгэлгээтэй үлдэх юм. Ширээнээсээ холдож огт хамаралгүй зүйл хийж анхаарлыг өөр зүйлд бүрэн төвлөрүүлснээр бас нэг талын амралт болно. (Тархины хамгийн сайн амралт бол өөр зүйл хийх, унтах)

3. Өөрийгөө хяна
Энэ сахилга батыг хэлбэржүүлэхийн тулд сахилга батын дасгал хийх хэрэгтэй. Сайхан галбиртай бие хаатай болмоор байвал дасгал хийнэ. Бизнес эхлэх бол төслөө бичнэ. Харин сахилга баттай болохын тулд сахилга батыг өөртөө хэлбэржүүлэх дасгал хэрэгтэй болдог юм. Арилжаа хиймэгц түүндээ гар хүрэхгүй байхыг эхлээд сурна. SL-ийг олдохгүй байх, эрт хаахгүй байхыг сурна. Учир нь тухайн арилжаа бол таны хамгийн сайн шийдэвр байж таараа. Түүнийг засах хэрэггүй. SL эсвэл TP-ийг аль нэгийг аваг л дээ. Дараа нь ямар арилжааг ямар зориолгоор яаж хийгээд юу болж дууссан талаар бич. Ингэснээр тодорхой нэг нөхцөл байдалд юуг сайн юуг муу хийж байгаа нь тодорхой болж ирдэг.

4.
Арилжаа хийсний дараа тухайн арилжааг арилжааны дэвтэрт бич. Энэ бичвэр нь тухайн арилжааг үр дүнтэй болгохгүй ч дараагийн арилжаа үр дүнтэй болгоно. Мөн арилжааны зорилго (заримдаа мартчихсан байдаг) ба түүний процессийг эргэн сануулж байдаг. Бичвэр хийсний дараа дэлгэцээ эргэн харахад олон зүйл тодорхой болсон байна.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%