Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Хүнсний бүтээгдэхүүний шошиго дээр байдаг E тэмдэглэгээний тухай:
Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, мэдрэхүйн үнэлэмжийг сайжруулах, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор төрөл бүрийн хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд хэрэглэж байна. Хүнсний нэмэлт бодисууд нь стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд хор нөлөөгүй ба хэтэрвэл хурц болон архаг хордлого, үр хөврөлийн гаж хөгжил, хорт хавдар үүсгэх зэрэг сөрөг үр дагавартай байж болно.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хүнсний үйлдвэрлэлд 2000 гаруй хүнсний нэмэлт бодисыг ашиглаж байгаа
бөгөөд тэдгээрийг богино код буюу тоон тэмдэглэгээгээр дараах байдлаар ангилжээ. Үүнд:
- Е 100 дээш – будагч бодис
- Е 200 дээш – нөөшлөгч бодис
- Е 300 дээш – үл исэлдүүлэгч бодис
- Е 400 дээш – тогтворжуулагч бодис
- Е 450 дээш – тос
- Е 500 дээш – хүчлийг саармагжуулах бодис
- Е 600 дээш – амт, үнэрийг нэмэгдүүлэгч бодис
- Е 700 дээш – нөөц индекс
- Е 900 дээш – үл хөөсрүүлэгч бодис
- Е 1000 дээш – өнгөлөгч агент
Ихэнхи хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөөүүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисын хүнийбие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ.Үүнд:
- Сэжигтэй – Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
- Аюултай – Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637
- Маш аюултай – Е 123, 510, 513, 527
- Хориотой – Е 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
- Хавдар үүсгэх – Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
- Тууралт өгөх – Е 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
- Хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх – Е 154, 626-635
Хүнсний нэмэлтийн Е тэмдэглэгээг мэдсэнээр та эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн худалдан авах боломжтой. ҮҮНИЙГ ХҮН БҮР МЭДЭЖ БАЙВАЛ ХОРТ ХАВДАР болон ОЛОН ӨВЧНӨӨС ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ СЭРГИЙЛЖ ЧАДНА
. ЦААШ НЬ шейр ХИЙНЭ ҮҮ.
via Дэлгэр Отгон
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?