Хуульчилсан тонуул

image

Хууль нь ямар нэг хууль тогтоох байгууллагаас гаргасан бичмэл зүйл гэж бид ойлгосоор л байна. Үнэн хэрэгтээ хууль тогтоох байгууллагаас хамаагүй өмнө үүссэн зүйл юм. Ихэнх хүний хууль хэмээн нэрлэдэг хууль тогтоомж нь огт өөр зүйл байдаг. Гэхдээ хууль тогтоомж ихэнхдээ хүний үйл ажиллагааны үр дүнг харгалзан, тэр үйл ажиллагааг яаж хэрхэн явуулахыг зааж захирамжилдаг албадлагын шинжтэй эх сурвалж мөн. Бид хуулийг үг дуугүй дагаж мөрддөг. Энэ нь зайлшгүй зүйл юм. Гэхдээ хувь хүн, нийгмийн эсрэг чиглэсэн шинжтэй хууль бүрийг бид дагаж мөрдөх ёстой юу гэдэг асуулт бас л эргэлзээтэй зүйл юм.

 Тэгвэл хууль гэж чухам юу вэ?  Цагаан цаасан дээрх шигээ цэвэр ариухан зүйл мөн үү?

Хууль бол түүний хамгаалатанд багтах ёстой хувь хүмүүсийн эрхийн хамтын байгууламж байх ёстой. Хүн бүр өөрийн бие, эд хөрөнгө, эрх чөлөөг хамгаалах жам ёсны эрхийг бурхнаас хүртсэн. Энэ 3-н абсолют эрхийг хуулиар хамгаалж байх ёстой хэдий ч харамсалтай нь хууль гүйцэтгэх үүргээсээ хэдийнээ халин гарах болсон.

Хууль хэдийнээ бусдын эд хөрөнгө, эрх, эрх чөлөөг мөлжигчдийн зарчимгүй үйлдлийн арга хэрэгсэл болжээ. Эрх мэдэлтнүүдийн хувийн ашиг сонирхлыг хамгаалсан хуулиуд шил шилээ даран гарсаар байгаа нь хуулийн үндсэн үүргийг алдагдуулж байгаа хэрэг юм.

Хууль нь шударга бус ёсыг хянаж байхын оронд шударга бус ёсны дийлдэшгүй зэвсэг болсныг ойлгоход тийм ч хэцүү зүйл биш юм.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%