ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ТУХАЙ 10 БУРУУ ОЙЛГОЛТ

image

Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийн талаарх түгээмэл ЦУУ ЯРИАНЫ хариултаас /"ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ" НОМНООС

1. ЦУУ ЯРИА: Хүүхдийн хуйхыг чимхэхэд хуниас үүсч байх нь тархины даралтын шинж юм.
• ХАРИУЛТ: Англиар loose scapl гэнэ. Хэвийн үзэгдэл, хүүхдийн онцлог бөгөөд удамших нь элбэг. Тархи, толгой, хуйх, арьсны ямар нэг өвчин эмгэгийн шинж огт биш.

2. ЦУУ ЯРИА: Эхийн үтрээний мөөгөнцөр хөхний сүүгээр дамжин хүүхдэд мөөгөнцрийн халдвар үүсгэдэг.
• ХАРИУЛТ: Үтрээний мөөгөнцөр цусанд ороод тэр нь хөхний сүүгээр ялгарч ам залгиурын, арьсны г.м. мөөгөнцөр үүсгэх ямар ч боломжгүй. Хүүхдэд мөөгөнцрийн халдвар ийм замаар дамждаг гэсэн мэдээлэл, судалгааг мэргэжлийн ном, сэтгүүлээс олсонгүй. Харин ....

3. ЦУУ ЯРИА: Хүүхдийн нүдний доогуур, уруул болон ам тойрсон арьс хөх туяатай байх нь хүчилтөрөгч дутлын шинж юм.
ХАРИУЛТ: Хөхүүл, бага насны хүүхдэд энэ нь хэвийн үзэгдэл. Учир нь хүүхдийн нүдний доогуур, нүдний хооронд болон ам уруул тойрсон арьс нь маш нигэн байдаг тул судас гэрэлтэж хөхөлбөр харагддаг. Харин уруул, хэл хөх байх нь хүчилтөрөгч дутлын шинж мөн.

4. ЦУУ ЯРИА: Хүүхдийг уйлахад нь тэвэрч сургавал муу зан сурч хүмүүжил нь эвдэрдэг.
• ХАУРИУЛТ: Хүүхэд хэзээ ч хайр халамж, анхаарал энхрийллээр илүүдэж муу хүн болдоггүй. Хүүхэд чинь тэврүүлэх, өргүүлэх, “толгой дээр” суух зэргийг хүсвэл биелүүлэх л ёстой. Үүнд зуршил болж хүмүүжилд нь муугаар нөлөөлнө гэж байхгүй. Харин хүүхэд чинь том болох тусам “тэврүүлэхгүй, өргүүлэхгүй, үнсүүлэхгүй, хөтлүүлэхгүй” гэдэг учир ...

5. ЦУУ ЯРИА: Антибиотик эмчилгээтэй хамт заавал мөөгөнцрийн эм уулгах ёстой.
• ХАРИУЛТ: Дийлэнхидээ ямар ч шаардлага байхгүй, манайхаас өөр ямар ч оронд антибиотик эмчилгээ хэрэглэх тохиолдолд мөөгөнцөрөөс сэргийлж түүний эсрэг эм уухийг зөвлөдөггүй. Зөвхөн ДОХ, хорт хавдар, хүнд тураалтай хүүхдэд л антибиотиктой хамт мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэнэ.

6. ЦУУ ЯРИА: Хөхүүл хүүхдийн ялангуяа дагзны үс унах нь сульдаа - рахитаар өвчилснийг илтгэнэ.
• ХАРИУЛТ: Амьдралын эхний 6 сар хүүхдийн үс унах нь хэвийн үзэгдэл тул санаа зовох асуудал биш юм. Шилээ шөргөөдөг хүүхдийн дагзны үс халцрах нь ч рахитын шинж биш. Хөхүүл хүүхэд шилээ шөргөөх нь бага насны хүүхдийн хуруугаа хөхөх, хумсаа идэх, толгойгоороо санаатай мөргөх, сургуулийн хүүхдийн гарын хуруунуудаа дуугаргах, хөлөө савчуулах, биеэ хөдөлгөх зэрэг зуршилтай яг адил гэдгийг ойлгох хэрэгтэй.

7. ЦУУ ЯРИА: Хүүхдийг хөлд ороход нь заавал гутал, ялангуяа хатуу ултай гутал өмсүүлэх хэрэгтэй.
• ХАРИУЛТ: Харин ч хөл нүцгэн байлгах, зөөлөн ултай гутал өмсүүлэх нь тавхайн булчинг сайн хөгжүүлж сунамхай болгон хөлд илүү хурдан оруулдаг. 1 настай хүүхдэд зориулсан өнөө цагийн гутал зөөлөн ултай байгааг та анзаарсан байх. Энэ бол судалгааны үндсэн дээр хөлд орж буй хүүхдийн гуталны ул ийм байх ёстой гэж үйлдвэрлэж байна гэж ойлгож болно.

8. ЦУУ ЯРИА: Хоолонд муу хүүхдэд аминдэмүүд уулгах нь хоолны дуршлыг нь сайжруулдаг, аминдэмүүд нь мөн ядаргаанд сайн.
• ХАРИУЛТ: Хоол тэжээлээрээ авч чадахгүй байгаа аминдэм, эрдсийг нөхөж хоолоо сайн идэхгүй байгаад нь сэтгэл зовж буй эцэг эхийн сэтгэлийг амраах зорилгоор ингэж зөвлөж байж болох ч аминдэмүүд хоолны дуршлыг нэмэгдүүлэхгүй. Биеийн болон оюуны ачаалал ихтэйгээс, стрессээс болж ядардаг, үүнд аминдэмүүд ямар ч хамаагүй. Гэхдээ нэн шаардлагатай аминдэмүүд, эрдэс бодисыг хоол тэжээлээрээ авч чадахгүй байна гэж үзвэл түүний бэлдмэлийг уулгах ёстой.

9. ЦУУ ЯРИА: Хеликобактери, чихэр шоколад, халуун ногоо, тостой хоол, арьсаа сайн цэвэрлэхгүй байх нь өсвөр үеийнхэнд батга гарах шалтгаан болдог.
• ХАРИУЛТ: Эдгээрийн аль нь ч батга гарах шалтгаан болдоггүй нь анагаах ухаанд нотлогдсон юм. Гол “буруутан” нь тэдний бие махбодод гарч буй дааврын/гормоны өөрчлөлт юм. Энэ нь “шилжилтийн нас” буюу 12-16 насанд эрэгтэй хүүхдэд эр бэлгийн даавар, эмэгтэй хүүхдэд эм бэлгийн дааварын хэмжээ цусанд ихсэхэд үүсдэг байна.

10. ЦУУ ЯРИА: Хүүхдийн хумсан дээр цагаан өнгийн жижиг толбонууд гарах нь кальций дутагдсаны шинж мөн.
• ХАРИУЛТ: Англиар leukonychia гэдэг. Кальци дутлын шинж огт биш, хумс угаасаа кальций агуулдаггүй. Хумсны жижиг гэмтлийн шалтгаантай үүсдэг, аюултай шинж биш.

 

via Dr. Tume

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%