Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
1. "Анхаарал сарниулах"
Массыг залах гол арга нь улстөр, эдийн засгийн бүлэглэлүүд медиаг ашиглан ач холбогдол багатай мэдээлэл, шар мэдээ тогтмол түгээж олон нийтийн анхаарлыг чухал гол асуудлаас зориуд холдуулдаг
. Тархийг нь хогоор дүүргэх энэ арга, иргэд шинжлэх ухааныг сонирхохгүй, ололт амжилтыг анзаарахгүй өнгөрүүлэх. Цаашдаа тэдэнд өөрсдийгөө сайжруулах боломж олгохгүй, зөв дүгнэлт хийх чадваргүй болгодог. Ард олон үүсээд байгаа бодит асуудлаас хөндийрөн, сонирхлоо хэрэггүй мэдээлэлд хандуулна. Иргэд ямар нэг хоосон ярианы сэдэвтэй байх нь тэдэнд гол асуудлыг олж харж, ойлгох боломж олгохгүй.
Тэхийн тулд элдэв баяр найр наадам, хөгжөөн цэнгээн их зохион байгуулах. Спортын тэмцээн түлхүү нэвтрүүлж олон хөгжөөн дэмжигч фэнтэй болгох.
Олны танил хүмүүсийн талаар хов жив, салалт, хурим, шүүх хурлыг байнга мэдээлэх.
UNESCO болон Гиннесийн ном гэсэн бүх нийтийг хамарсан солиорлыг дэмжих. 6000 бөхийн барилдаан, Арван мянган тэмээн цуваа, 5000 биелээчид, 1500 морь уралдуулж бүртгүүлнэ гэж хөөрцөглөн дэмийрүүлэх.
999 уртын дуучин дуулуулж Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэйтэй хамт энэ номонд хэвлүүлж "гайхуулснаар” Монгол улс хөгжинө гэж итгүүлэх.
Залуучуудыг эрээн хувцас сонирхох мода загвар хөөлгөж, Лэди Гага, Жастин Бибер шиг байх мэтийн хоосон үнэлэмж зорилготой болгох. Хошин шогийг цэцэглүүлэх, савангийн дуурь тасралтгүй гаргах.
Ардууд ядуу учир гэр бүлээ тэжээхийн тулд өдөржингөө ажиллаж байгаад, орой гэртээ ирээд солонгос киногоо үзэж байгаад өнхрөөд унтад өгнө...Малтай адил бэлчээрээс хашаанд нь шууд хөөж оруулах.
2. "Асуудал хиймлээр үүсгэж, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгох"
Энэ аргыг «асуудал-хариу үйлдэл-шийдвэрлэлт» гэж нэрлэдэг. Эрх баригч бүлэглэл зориуд нэг асуудал буюу хүндрэлт нөхцөл үүсгэдэг. Ардууд хариу үйлдлээр эсэргүйцлээ илэрхийлнэ. Хуйвалдагч бүлэглэл хүссэн үр дүнгээ, ардууд шаардсан мэт байхаар найруулан зохион байгуулдаг. Хот суурин газруудад эхлээд хүчирхийллийг зориуд гааруулна. Эсвэл террорист үйл ажиллагаа жирийн иргэдийн эсрэг зохион байгуулж. Ингэснээр аюулгүй байдалтай холбоотой хууль, дүрмийг чангатгах зайлшгүй шаардлагатай мэт байдал үүсгэн. Тэгээд иргэний эрх чөлөөг хязгаарласан, систем эсэргүйцэгчдийг тагнаж чагнах боломжтой хатуу хууль шийдвэр батлуулна. Эсхүл эдийн засгийн хямрал зохиомлоор бий болгож, хот тохижилт, нийтэд хэрэгтэй ажлын төсөв хөрөнгийг танах, нийгмийн хангамжийг огцом багасган.
Жишээлбэл: Америкт болсон 9 сарын 11 ажиллагааг өөрсдийн CIA-н ажилтнуудаар хийлгэж, дараа нь түүнээс үүдэлтэй терроризмын "эсрэг" гэх Ирак Афганистаны дайн хийх боломж олсон.
Монголд иргэд жагсаж чөлөөтэй эсэргүйцэхийг хорих, үзэл бодлоо илэрхийлж коммент бичхийг цагдах, утас чагнах.
3. "Үе шаттайгаар удаан хугацаанд хэрэгжүүлэх арга"
Зөвхөн цөөхөн хүнд ашигтай, тэдэнд эрх мэдэл мөнгө хонжоо олгох, эрт илрэх аюултай, арга хэмжээ авахын тулд. Түүнийгээ удаан хугацаанд төлөвлөн өдрөөс өдөрт, жилээс жилд үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Яг энэ аргаар цоо шинэ нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал неолиберализмын чөлөөт зах зээл буюу одоогийн ардчилал гэх юмыг жинхэнээрээ бол “дүр эсгэсэн Ардчилал” –ыг 90-ээд оноос хойш Монголд хэрэгжүүлж байна
. Үүнд төрийн үүрэг функцийг хязгаарлах, бүх чухал салбарыг хувьчлан, нийтээр дураар нь тавьж тогтворгүй байдал үүсгэн. Иргэдийг ирээдүйдээ итгэхгүй байх, ажилсан ч нэр төртэйгээр амьдрах хангалтгүй цалингийн тогтолцоо бий болгож. Олонхийг хамарсан ажилгүйдэл, ядуурал, архидалт, боловсролын системийг санаатай дампууруулж, нийгмийн үнэлэмжийг зориуд өөрчилнө.
Шударга байвал тэнэг болж. Луйварчин болвол мундагт тооцогдон. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн анархизмын уриа хэрэгжинэ.
Хэрэв энэ бүхэн нэгэн зэрэг үе шатгүй явагдсан бол хувьсгал гарах байсан юм.
4. "Хийх ажлаа санаатайгаар хойшлуулах"
Илт буруу, нэр хүндгүй хууль гаргах өөр нэг арга нь уг шийдвэр хэдийгээр “муу боловч зайлшгүй” зүйл мэтээр ойлгуулж ирээдүйд хэрэгжүүлнэ гэж ард иргэдийн саналыг авах явдал юм. Ирээдүйд гарах жижиг хор нь өнөөдрийн сөрөг үр дагавраас хамаагүй дээр гэсэн ойлголтыг төрүүлнэ . Нэгдүгээрт муу байдал шууд мэдэгдэхгүй. Хоёрдугаарт ардууд нийтээрээ “маргааш сайхан болно” гэж гэнэн боддог тул хор хөнөөл багатай асуудлыг шийдэж болно гэж итгэн найддаг. Ингэж өмнө нь мэдэгдсэнээр нийтийн санаа бодлыг урьдчилан бэлдэн. Өөрчлөлттөй дасан эвлэрч, цаг нь болохоор ямар ч эсэргүүцэлгүй хүлээн авдаг.
Өмч хувьчлал. Эд бүх зүйлээ хувьчлахгүй болохоо байлаа гээд. Харин хувьд очвол бүх юм сайхан болно гэж Ягаан, цэнхэр тасалбар гаргаж байсан. Монголчууд эхлээд юугаа ч мэдэхгүй даган намирсан. Нийт ард түмний 70 жилийн бүтээн байгуулалтыг хэдхэн зальт этгээд хуйвалдан авсан. Монголчууд сайхан болохыг 25 жил хүлээсээр үзсэнгүй үхэцгээж байна.
5. "Ард түмэнтэй нялх хүүхэдтэй харьцаж буй мэт харьцах"
Олон нийтэд зориулсан үзэл сурталдаа санаатайгаар оюуны хомсдолтой хүнд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан мэт дүрслэл, хэллэг, үгийн өргөлтийг ашигладаг. Хэр зэрэг төөрөгдүүлэхийг зорьж байна, тэр хэрээр өгүүлбэртээ энгийн үгнүүд, хэлц ашиглахыг чармайна. Яагаад ингэдэг вэ? Хэрэв хэн нэгэнтэй 12оос доош настай хүүхэдтэй харьцаж буй мэт харьцвал тухайн хүнд энэ насны хүүхдүүдэд байдаг, асуудлыг ямарч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрөх сэдлийг төрүүлж, энэ чинээгээр тэр хүний хариу үйлдлийг удирдах боломж ихэснэ.
Монголд ТВ зар сурталчилгаа үүний жишээ.
6. "Хүний сэтгэлийн хөдлөлийг дэмжиж тунгаан бодохоос холдуулах"
Сэтгэл хөдлөл дээр тоглолт хийх бол сонгодог арга
. Ингэснээр хүмүүсийн тухайн нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, анализ хийх чадвар нь хаагдаж. Болж буй үйл явцын талаар эргэцүүлэх дүгнэх чадваргүй болдог. Нөгөө талаасаа, сэтгэл хөдлөлийг ашиглах нь далд ухамсарт нэвтрэх боломж олгон гипноз мэт үйлчилж. Тодорхой бодол, хүсэл, айдас, болгоомжлол, үг дуугүй захирагдах гэх мэт зан чанарын хэв шинжийг тогтвортой суулгаж болдог.
Монголд бүх төрлийн дуунууд ялангуяа зохиолын дуу хөгжсөнөөр уяран мансуурч, хайлан дунд нь хөвөн, өөрийгөө хууран тайтгардаг. Утга учиргүй хошин шогыг хөгжөөн дэмжих, өөрсдийгөө харж баахан инээж, хэцүү байгаа нь инээдээр мартагнан яагаад гэдэг нь бодогдохгүй өнгөрнөө. Мөн талбай дээр тогтмол болох үнэгүй шоу.
7. "Массыг мэдлэггүй мунхаг харанхуй байлгах"
Хүмүүсийг дуулгавартай байлгахын тулд юмыг ойлгох боломжийг хязгаарлах. Нийгмийн доод ангид олгож буй боловсролын чанар нь аль болох хязгаарлагдмал дутуу, сул байлгаж. Борчуудын давхарга боловсролын энэхүү зөрүүтэй байдлыг даван элит анги давхаргад нэвтрэхийг боломжгүй түвшинд зориуд барих.
Улсын сургууль, хувийн сургууль. Төрийн тэтгэлгээр зөвхөн баячууд болон боломжтой айлын хүүхдүүд гадаадад сурах. Төгсөж ирээд аав ээжийнхээ ажлын местыг залгуулан авах.
8. "Бүдүүлэг, харанхуй байх бол хэвийн үзэгдэл байх ёостой гэж иргэдийн дунд төлөвшүүлэх"
Иргэдийн тархинд боловсролгүй, соёлгүй байх нь энгийн явдал бүгд тийм гэсэн ойлголтыг төрүүлэх…Өндөр мэдлэг эзэмших бол сэнтэг чадваргүй хүмүүсийн цаг үрэх ажил. Жирийн амьдралд тэр мэдлэг бол ямар ч хэрэг болохгүй гэж ойлгуулах.
Элдэв Ток шоу, Реалити ТВ ээр өөрсөдтэйн ижил тэнэг мулгуу баатруудыг сайн үзүүлэх. Тэднийгээ хар масс даган дуурайх болно.
9. "Хүнийг өөрөөс нь илүү мэдэх"
Шинжлэх ухааны хөгжил сүүлийн жилүүдэд том харайлт хийсэн. Энгийн иргэдийн мэддэг зүйл болон эрх баригч ангийн мэдлэг, ашигладаг мэдээллийн хооронд маш том ялгаа бий. Орчин үеийн техник технолог ашигласан биологи, нейробиологи, сэтгэл судлалын шинжлэх ухааны. Хүний физиологи, сэтгэл зүйн талаархи мэдлэг мэдэгдэхүйц нэмэгдсэн. Иймээс жирийн хүмүүс өөрсдийнхөө тухай мэддэгээс илүү их мэдээлэл, системийг удирдаж байгаа хүмүүсийн гарт байна. Түүнийгээ ашиглан хүмүүсийг удирдан жолоодон залж, дуулгавартай зомби болгох боломжтой болсон.
Жишээ нь Чип хүнд суулгаж байгаа болон манайд байгуулсан иргэний бүртгэлийн биометрик мэдээллийн сан.
10. "Өөрөө бүх юманд буруутай мэт бодуулах"
Одоогийн боломжгүй байдал чиний өөрийн оюун ухаан, авьяас чадвар, хүчин чармайлт дутсанаас болсон. Энэ азгүйтэл нь зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалсан гэж итгүүлдэг. Ингэснээр хүн системийн эсрэг тэмцэхгүй, ингэж аз жаргалгүй байгаа явдалд өөрийгөө буруутай гэж итгэн. Сэтгэлийн гутралд орж, ямар ч идэвхгүй сул дорой нэгэн болж хүнийхээ хувьд өөрийгөө үгүй хийж эхэлдэг. Ингэж бууж өгсөн хүн ямар ч үйлдэл хийхгүй, аливаа хувьсгал, өөрчлөлтийг энэ хүнээс хүлээсний хэрэггүй.
Одоо Монголд байгаа энэ нийтээрээ бурууд бууж өгсөн хүлцэнгүй байдал, их гэр бүл салалт, амиа хорлолт, өдөр тутмын түгшүүрт явдлууд, хувь заяаны уруудалт, янхандалт, архидалт үүнтэй холбоотой.
via Шөнийн Шувуу