Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
Өнөөдөр өглөө Зайсанд амьдардаг Түмээ охинтой болжээ. Харин өчигдөр Дэнжийн мянгын Баяраа хүүтэй болсон байна. 20 жилийн дараа Баяраагийн хүү, Түмээгийн охин хоёр гэрлэж эцэг эхээ өвөө эмээ болгоно.
Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэж зөвхөн өнөөдөр босгоны тань дотор тоологдож байгаа халуун ам бүлээс чинь гадна ирээдүйн үр садыг тань өнөр өтгөн болгох, удам залгах ургийг чинь дэлгэрүүлэх монгол түмэн юм.
Чи өнөөдөр зөвхөн өөрийн хүүхдээ эрүүл байлгах гэж утаанаас зайлж болно. Харин ирээдүйд ачийн чинь аав болох, зээгийн чинь ээж болох тэр хүүхдүүд өдгөө утаан дотор мэндэлж байна. Ялгаагүй чиний ирээдүйг нэрвэж байна. Үр үндсийг чинь заналхийлж байна. Түмээ, хөгшөөн чи "Дэнжийн мянгийн Баярааг хүндэл", өнөөдөр танихгүй ч маргааш худ чинь болох хүн бүрийг хүндэл. Харин Баяраа, "Чи өөрийн боломж муу амьдарлаа бусдад бүү нялзаа, хэн нэгэнд бүү гоморх". Хөрөнгөтэй бүх хүмүүс муу хүн биш, тэдний олонхийн ачаар нийгэмд баялаг бүтдэг юм.
Асуудлаас зугтаж биш арга замыг олж бид урагшилна
. Гарц олон бий. "Ганцхан би л болж байвал" гэдэг аминч зан чамайг өөрийг чинь үгүйсгэх дайсан.
Монгол хүн бүрийг эрүүл байлгахын төлөө бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг хүмүүсээс хариуцлага нэхэж, сонгохдоо анхаар. Өөрөө илүү мэдээлэлтэй, боловсролтой бай. Нэг хүнээс нэг үндэстэн эхэлнэ. Чиний хариуцлагатай үйлдлээр эх орон чинь дутна. Дашрамд хэлэхэд Зайсангаасаа Баянхошуу руу нүү гэж Түмээд хэлж байгаа юм биш. Монгол хүн бүрийг эрүүл орчинд амьдардаг болгохын төлөө үгээ хэлж бай, дороо довоо шарлуулаад байлгүй нийгмийн хариуцлагатай, идэвхтэй бай гэж хэлэх байна.