Фэйсбүүк трэнд: Humans of New York Хамт амьдарсан 62 жилийн дараа хайр Ромео Жульетийн хайраас төс өөр болдог

image

Нью-Йорк хотын хүмүүний амьдрал, жаргал зовлонг жирийн яриа, сэтгэгдэл бүхий зурагаар илэрхийлдэг Humans of New York facebook page-д 62 жил хамт амьдарсан ханийхаа тухай, хайрын тухай хүүрнэсэн ахмадын үг одоогийн байдлаар 170 мянган удаа түгээгдсэн трэнд болоод байна. Хайрын тухай түүний яриаг орчуулан хүргэж байна.

"Эхнэр маань өнгөрсөн нэг сард бурхан болсон юм. Бид хоёр 62 жилийг хамтдаа өнгөрөөсөн. Та хэд надтай яг хайрын тухай их бодож байх үеэр таарлаа, учир нь би одоо Шекиспирийн соннетуудыг уншиж байгаа юм. Хайр гэж юу вэ гэдгийг одоо ч нэгмөр тодорхойлоогүй, тиймээс ч бид хайрын тухай эцэс төгсгөлгүй бичсээр л байна.  Шекспир хүртэл яг тодорхой илэрхийлж чадаагүй байна шүү дээ. Хайрын тухай бүхий л алдартай түүх нэг нэгнийхээ гадаад төрхөд дурласан тухай байдаг. Ромео Жульет хоёр нэг нэгнийгээ ямар номонд, ямар кинонд дуртайг мэдсэнгүй, тэдний хайр ердөө л бие махбодийн дурлал. Харин 62 жилийн дараа бол хайр тэс өөр юу нэгэн болж өөрчлөгддөг.  Эхнэр маань надад “бид хоёр нэг хүн” гэж хэлдэг байлаа. Надад итгээрэй, тэр маань ямар нэг юмыг хэтрүүлж хэлэх хүн биш. Одоо өнгөрсөн хойно нь би түүний зөв байсныг улам бүр мэдэрч байна. Бидний амьдрал маш олон сэжмээр холбогдсон байж дээ. Мэдээж залуудаа бие махбодийн халуун харилцаатай байсан. Тэрнээс  гадна бид хоёр амьдралын хэмнэлээ, өдөр тутмаа хуваалцаж амьдарч ирсэн. Одоо би кино дуусаад гарах тоолонд, эхнэрээсээ ямар байв гэж асууж чадахгүй агшин бүхэнд түүнийгээ санадаг. Эсвэл ресторанд орж хооллоод амттай шарсан тахианы махнаас амтлуулж чадахгүй агшин бүхэнд. Орой шөнө бүр хамгийн их санадаг. Шөнө болгон яг зэрэг орондоо орж унтдаг байсан сан..."

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%