Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Хөл хүндтэй бүсгүйгээ хэлэх хэлэхгүй үгээр дайрч байгаа боловсролтой байрын нэгэн залууг харлаа...Зүрх шимширлээ. Олоон жилийн өмнө, бие давхар нэгэн бүсгүй гэрийн хамаг ажлаа цэгцэлж, борви богс хийхгүй хөдөлж, хажуугаар нь хордлоготой бие нь тавгүйрч үе үе огих зуур эр нөхөр нь бүлэмцүү хоймрын орон дээр хээв нэг хэвтэхийг хараад сэтгэл хачин гунигласан сан. Нэг л өдрийн дүр зураг харлаа гэж бодтол амьдралын хэмнэл нь тэр болохыг мэдсэн. Хөл хүндтэй бүсгүй хүний махан биед тоолж барамгүй өөрчлөлт гарах
ын сацуу сэтгэл санаанд мөн тоймгүй өөрчлөлт ордог. Шинжлэх ухаан юмны мэдээлэл, мэдлэг дутдаг юмаа гэхэд ардын ухаан гээч тулхтай түшиг байдаг даа. Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүй, дөнгөж амаржсан бүсгүй хүний орны урдуур утас татаж, элдэв муу үгнээс хол байлгаж гам хийн тэнхрүүлдэг. Төрөхийн дараах савны хий гэх ч айхтар зүйл байдаг.
Олонхи нь сэтгэл зүйтэй л холбоотой.
Орчин цагт энэ нарийн ширийнийг боддог эр хүн хэдий олон байдаг юм бол. Муухай ааш араншинтайг нь дуудан төвөгшөөж, чирч гулдран явах "муухай" эр хүн харин цөөн биш болжээ. Хайр гэж байгаа л юм бол, байсан л юм бол энэ л үед нь эр хүн шиг хайрла! Энэ сайхан хүний үрийг тээж байгаа юм шүү дээ гэж бахархтал нь, өөрийгөө хүндэтгэтэл нь хайрла! Монгол хүний дундаж нас жаран хэд гэх юм билээ! Энэ хугацаанд хүн бүтээх нандин үе хэдий олон тохиов гэж дээ!
Удмыг тань залгах гэж мах цусаа юүлэн, хоёр бие, хоёр сэтгэл, хоёр хүний заагт тэнцэх гэж зүтгэн яваа бүсгүй хүнийг хайрла!
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?