Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Баялгийн нөөцийн сангийн хэмжээгээрээ Хятад лут байх юм. Араас нь мэдээж хэрэг Булангийн орнууд, мөн Норвег, Синга, Хонконг гэх мэт.. Харин сонирхолтой нь тэдний араас 9 дүгээрт Казахстан орсон байна. Орос, АНУ, Автралийн өмнө...26 жилийн өмнө Казах, Монголгүй бид нэг л гараа жартаанаас хөдөлсөн
, социйн нурсан балгаснаас хамтдаа цухуйж гарч ирсэн. Казах манай хоёрт тэр үед хөгжлийн ч, хөгжлийн нөөцийн ч учиргүй хол ялгаа байгаагүй.
Гэтэл нэг нь хөгжлөөрөө бүс нутагтаа манлайлагч болон босож ирж, тэгээд зогсохгүй Баялгийн нөөцийн сангаараа тэргүүлэгчдийн эгнээнд орж иржээ.
Харин бид...???
.Казахстаны Ерөнхийлөгч Назарбаевийг манай ардчиллынхан дарангуйлагч энэ тэр гээд гоочлонгүй, бас шоолонгүй
байдаг. СЭМ ах ч ихээхэн шүүмжилдэг. Мань хүн ч үнэхээр дарангуйлчихсан, хүний эрх дээгүүр давчихсан зүйлс бий. Улс орон дотор нь ч түүнийг эсэргүүцэгчид байдаг. Харин Назарбаев болон түүний талынхан тэднийг бол ер хатуухан гараар барьчихдаг юм билээ. Хоёр жилийн өмнө Өнгөт хувьсгал хийх гэсэн оролдлого гарахад ганцхан базаж орхисон. Магадгүй, тэднийг дураар нь тавьсан бол улс орон нь Украйны араас, Ливи, Сирийн араас орох эрсдэл байсныг үгүйсгэх аргагүй юм.
Хэдийгээр Н.Назарбаев улс орондоо үнэмлэхүй дангаарчилсан засаглал тогтоож, ардчиллын зарим нэн тодорхой элемэнтүүдийг хойш нь тавьдаг ч улс орноо туйлдуулсангүй, хагас ардчилалтай ч улс орноо босгоод ирж чадсан. Бүс нутагтаа хамгийн хүчирхэг, манлайлагч боллоо.
.
Ер хөгжилд зарим зүйлс, тухайлбал, Чанд төлөвлөсөн бодлого, түүнээ хэрэгжүүлэх эрмэлзлэл, зарим тохиолдолд төрийн төмөр нүүр, дотоод оюун санааныхаа ертөнцийг задгай тавьчихгүй байх, тодорхой хүрээнд хязгаарлаж, бусдын нөлөө, зааварт автахгүй байх, нэгдмэл бодлого, хүчирхэг удирдлага, зөв зохион байгуулалт гэх мэт нь гарцаагүй хэрэг болдгийг харуулна.
Бидэн шиг ардчилж байна гээд хамаг юмаа дэлгээд хаячихаар өнөөгийнх шиг байх нь гарцаагүй л юм даа. Ардчилал гэдэг хэн дуртай нь санаанд орсноо ярьж, үйлдэж, олон нийтийн санаа бодлыг савчуулж, үймүүлж, бужигнуулж, нийгмийг хагаралдуулж, талцуулж байдаг зүйл ч биш. Ёс зүйн ч, хуулийн ч хариуцлагаас давж тонгочихоо "Ардчилал сайхан байна" гэж боддог хүмүүс бидний дунд их олон бий. Ардчилал гэдэг нь зөв үйлдэл, санаа зорилгод зөвшилцлөөр дамжин хүрэх арга зам
юм. Гэтэл бид тал тал тийшээ харж суухаа л ардчилал гэж ойлгодог хачин прадокс байдалтай. Үр дүнд хөгжил маань хангалттай түвшинд урагшилж чадахгүй, дороо хий эргэсэн байдалтай байна. Нэг хүний эрх гэдэг ямагт олонхийн, тэр дундаас улс үндэстний эрх ашгаас дээгүүр байх боломжгүй байдаг. Бид юу үнэ цэнэтэй гэдгээ мэдэхээ байж, үнэ цэнэт зүйлсийнхээ эрэмбэ дараалыг хольж орхисон нь гашуун.
.
Назарбаев хувь хүнийхээ хувьд ч их хүчирхэг, үнэхээр манлайлагч хүн юм билээ. Биеэ авч яваа нь, сэтгэж, ярьж буй нь. Улс үндэстнийхээ түүхэнд нэр нь тод үлдэнэ ээ. Энэ улс түүхэндээ хэзээ ч ийм байж үзээгүй, Аблай хааны үеийг л хэлдэггүй юм бол...
.
Ингэхэд Баялгийн сан (SWF) гэдэг нь тогтворжуулалтын сан, хуримтлалын сан, болзошгүй нөөцийн сан гэсэн ерөнхийдөө гурван сангаас бүрддэг. Дотроо
хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, хөрөнгө оруулалтын болон Төв банкных нь эзэмшиж буй гадаад валютийн нөөц гэх мэт ордог аж
via Ariunbold Ayur
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?