Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Компанийн захирал найз ярьж байна. Барилгаа дуусгах гээд мөнгө хэрэгтэй байна. Банк зээл гаргахгүй, Байр авах хүмүүс 10 хувийн урьдчилгаагаа хийчихээд засгийн шийдвэр хараад суучихлаа
. Яах вэ хө?
Иймэрхүү яриа нэг биш гарлаа. Эдийн засаг мөнгөний эрэлд гарчээ. Мөнгө дутагдаад бизнес зогсож эхэлжээ. Бизнес зогсохоор орлого хумигдаад төсөвт төлдөг татвар буурчээ. Төсвийн орлого тасрахаар данхар бүтцээ хумьж, зардлаа танаж эхэлжээ. Бартерийн бизнес болтлоо унажээ.
Үндсэн хөрөнгөтэй боловч эргэлтийн хөрөнгөгүй бол бизнес явдаггүй
гэдгийг түүн дотроос бэлэн мөнгөгүй бол хөдөлж чаддаггүй гэдгийг манай бизнесменүүд сайн мэднээ. Үнэ цэнээ алдахгүй гээд барилгад хөрөнгө оруулж, краказ цутгаад байсан чинь эрэлт багасч үнэ унадаг юм шүү гэдгийг 2008 он 2015 он тодорхой харууллаа.
Улс орон маань ч бэлэн мөнгөний хомсдолд оржээ. Эдийн засаг ч хумигдлаа. Төсвийн урсгал зардалаа төлөхөөс гадна 2017 оноос том дүнгээр төлөх Бондын үндсэн төлбөр зэрэг хүлээгдэж байгаа 22 тербум долларын гадаад өрийг яана даа.
Дээрх бүгдийг нуршаад таны дургүйг хүргээд байгаа нь Монголчууд бид мөнгө, санхүүгийн менежментийн талаар хир бат нягт мэдлэг, дадалтай байнаа гэдгийг сануулах гэснийх. Уншигч та олдог орлогоосоо эхлээд зохистой хэрэглээ, дараа нь хадгалах хуримтлалаа бүрдүүлж байгаа биз. Зовох цагт, хэцүү үед нөөцөлсөн өгөөшөө хэрэглэхээ мартаагүй биз. Хувь хүн гэлтгүй өрх гэрт ч гэсэн адилхан. Цаашлаад компаниуд хүртэл эрсдэлийн сандаа мөнгө хуримтлуулдаг, тэтгэвэрийн сандаа санхүүжилт хийдэг, хийж байгаа бизнесээ нэг сагсанд хийдэггүй, олон талт бизнесийг жигд хөгжүүлж, урт хугацаанд тогтвортой ашигтай байхаа зохицуулж чадахгүй байгаа юм биш биз.
Төр бол өнгөрсөөн. Уул уурхайн илүүдэл орлогоо гадаадад найдвартай хадгалаад, хүүлж чадахгүй юм бол олон талт эдийн засаг руугаа тэнцвэртэй оруулаад хөгжих ёстой байтал тансаглал, чамирхал, хээнцэрлэлд үрсээр, тэгээд зогсохгүй өр тавьж улсаа хөлдөө чирээд эцэстээ төсвөө хумиж байна гээд бүх бүтцээ хумиад төрөө самруулж эхэллээ дээ.
Санхүү, эдийн засаг, мөнгөний менежмент, хяналт бол чанга хатуу гараар баригдаж, урт хугацааны эрсдэлээ хардаг төлбөр тооцоо байдгийг эрх биш том дарга нар мэддэг л байлгүй гэж бодсоор тэдний хөлд нийт Монголоороо чирэгдэж эхэллээ.
Бүх дарга нарыг санхүү, мөнгөний мэдлэгээ нэмэгдүүлж, мөнгө хэмнэх, ашигтай зүйлд хөрөнгө оруулах чадвар, дадалтай болгох юмсан даа гэсээр насыг барах нь. Тэдний санхүүгийн боловсролыг сайжруулах юмсан. Төрийн дарга нар ч хамаа алга гэвэл ядаж хэдэн компанийн захиралуудынхаа санхүүгийн боловсролыг нэмэгдүүлж, орлого, зардал, ашиг, хөрөнгө оруулалт, татвар, даатгал, засаглалын талаарх мэдлэгийг нь дахин инженерчлэх юмсан даа.
Одоо ч бэлэн мөнгөтэй хүн хүссэн барилгаа, хүссэн компаниа, хүссэн улс орныг ч худалдаж авдаг цаг ирлээ дээ. Бүү үзэгд.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?