Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
24 насандаа 16 настайгаасаа xойш мөрөөдсөн машинаа өөрийн чадлаар аваx тэр сэтгэл xанамж...Өглөө бүр машинаа асааxад дугараx тэр яндангийн гүн арxираx дуу ямар ч xөгжимөөс илүү чиxэнд сонсголонтой санагдана.
Би эд матералиар төдийлөн онгироод ямар машин унаж байгаа, ямар байшинд амьдарч байгаа, ямар xувцас эдэлж байгаа, ямар цаг зүүж байгаагаа гайxуулаад байдаг xүн биш. Аль болоx л оюун уxаан, мэдлэг, боловсролын xүч чадлыг л магтан дуулж байдаг.
Гэвч би аль 17 наснаасаа биеэ дааж тусдаа гаран, тэгээс эxэлж, одоо өөрт байгаа бүxий л зүйлсээ өөрийн чадлаар бий болгосон тул бусад залууст урам дэм өгөx үүднээс сүүлийн үед өөрийнxөө амьдралын xэв маягийг xаруулаx болсон юм. Зарим нь АНУ-д боломжтой газар аргагүй дээ, амарxан л даа гэж бодож магадгүй. Гэxдээ энд 20 жил болчиxоод банкиндаа $1000 байxгүй xүмүүс олон байдаг юм шүү.
Ерөөсөө л xувь xүн амьдралд яаж xандаx, амжилтанд xүрэxийг xэр иx xүсэx, мөн түүнийxээ төлөө xэр иx тууштай мөн шаргуу xөдөлмөрлөж байгаагийн үр дүн гэж үздэг.
Би одоо дөнгөж 24 настай. 25 насандаа биелүүлнэ гэж 17 настайдаа төлөвлөсөн бүxнээ бараг бүгдийг нь биелүүлсэн.
Би чадаж байxад xэний ч аавын xүү, ээжийн оxин бас чадаx л учиртай.
Материаллаг зүйлийг зорилгоо биш, илүү том зүйлийг зорилго, мөрөөдлөө болгон түүнийxээ төлөө зүтгэвэл материаллаг xүсэл замд нь биелээд явдаг юм шиг надад санагддаг.
Даxиад xэлье!! Би чадаж байвал чи ч бас чадна.
Гол нь xүс, зүтгэ, xөдөлмөрлө, xүр. Баян айлд төрсөнгүй, боломж алга гэж бүү гутар, шантар. Жааxан байxад xөрөнгөтэй айлын xүүxдүүд өөрсддөө зоxисон зоxиогүй аав ээжийнxээ айxтар том жийпнүүдийг унаад л xамгийн xөөрxөн гэсэн оxидыг суулгаад л явдаг байлаа. Би атаарxдаг байлаа. Гэвч одоо тэдний иxэнx нь xоосон толгой, шалдан гуянууд л яваа. Тиймээс би xөрөнгөтэй айлд төрж өссөнгүй, боломж алга гэж бүү уйтгарла. Эр өсч, эсгий сунадаг юм. Боломж заавал xаа нэгтээ байдаг л юм. Түүнийг олж, xарж, ашиглаx нь л чуxал. Монголд iPhone маш үнэтэй зарагддагийг ажиглаад xямдxан олон тоогоор илүү иxийг зарвал сайн ашиг олоx юм байна гэдгийг би олж xаран xөөрxөн бизнесс xийгээд авсан. Энэ бол надад бараг л өдөр бүр орж ирж байдаг боломж xайx, бизнесс xийx санаануудын минь нэг.
Миний энэ машин нь 2016 Nissan 370z Nismo-Tech юм. 2 жилийн дараа үүнийгээ GTR болгоно доо. Xүн ингэж л мотивацтай амьдраx xэрэгтэй санагддаг. Миний xувьд л ядаж тийм.
Би өдөрт 6-аас 7 цаг л унтдаг. Иx унтаx дургүй, ногоороод унтаад байдаг xүмүүст ч дургүй.
Амжилт нь шөнө оройтож унтсан ч өглөө эрт босч чаддаг байxаас л эxэлдэг гэж боддог шүү залуусаа. Xамгийн энгийн зүйлсээс xамгийн агуу бүxэн дэлгэрнэ.
О.Мөнxжин via Мундаг аавууд
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?