Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Хан-Уулын цэвэрлэх байгууламж орчмын 163 айлын оршин суугчдын дунд цэвэрлэх байгууламжаас гарах үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл, мэнд, спортын яам хамтран судалгаа хийжээ. Судалгаагаар иргэдийн 43% нь элэгний үрэвсэл, 47% нь бөөрний үрэвсэл, 90 гаруй % нь харшлын өвчинтэй
байна гэсэн дүн гарч. Лаг-ийн үнэр ойр орчимдоо ямар аюул дагуулдгыг мэргэжлийн байгууллагууд ийн дүгнэжээ
. Хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж судас нарийсгах, үүнээс болж толгой өвдөх, нойргүйдэх, ядрах шинж тэмдгүүд илэрдэг бол бохир агаараар амьсгалснаар үнэрлэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, чээж давчдахаас гадна нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж тэмдгийг үзүүлдэг байна.
via Onon Tserenjamts
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?