'2 хүүхэд нас барахад 3 дахь хүүхэд аппаратанд орох эрхтэй болж байна'

image

Нэг зүйлийг сэрэмжлүүлэх үүднээс бичиж байна.
Өр зүрх өвдөж, эмтэрч, өөрийн эрхгүй нулимс гарлаа.

Халдвар судлалын судлалын хүүхдийн сэхээний тасагт хамаатны маань дүүгийн 3 сартай хүүхэд КОР гэсэн оншоор хэвтээд хэд хонолоо. Ээж аав ар гэрийнхнийг нь ч оруулахгүй болохоор гадаа нь бараг амьдрал өрнөж машиндаа хоноглож бүлтийтэл харах ээж аав нь үнэхээр өрөвдөлтэй.

Урд шөнө гэхэд 2 хүүхэд нас барж, үүрээр нэг хүүхэд нас барсан байна. Үүрээр нас барсан хүүхдийн ээж аав нь амьдрал нь тийм ч сайн биш учраас хэдэн төгрөг наана цаана цуглуулж байж хотод ирээд эмнэлэгт хэвтсэн байна. Гэтэл ирээд удаа ч үгүй хүүхэд нь нас бархад буцаад хүүхдийнхээ шарилыг аваад нутаг буцах мөнгө ч үгүй учираа мэдэхгүй уйлсан хүмүүс байлаа. Тэнд машиндаа хоноглон бяцхан үрсдээ эдгэрэх найдлага тавьсан 10 гаран гэр бүл машинаас машин дамжин хэдэн төгрөг цуглуулан өгхөд хөөрхий эцэг эх нь бяцхан үрийнхээ шарилыг тэврээд л нутаг буцсан.

Эмч сувилагч нар нь нэг л их ууртай хүмүүс эцэг эх ар гэрийнхэнд нь хүүхдийнх нь эмчилгээ болон биеийн байдлын талаар мэдээлэл огт өгөхгүй. Хүүхдээ хөхүүлэх гэж арай гэж орсон ээж хэлж байна:
- Гар нь битүү хавдар тарианы уян зүүг боогоод лентээр зад ороочиж, судас нь гадуур нь орсон гээд битүү хөх байна. Өвчин намдаах эмэндээ ярдаглаад, аманд нь гуурс хийх гэхэд жижигхээн гараараа эсэргүүцээд түлхэж байна. Хөөрхийдөө миний бяцхан үр ... Гээл уйлах ээжийг хараад нулимс хар аяндаа асгарлаа.

Апрат нь хүрэлцэхгүй байгаа юмыг яахын гэх эмч сувилагчид буруу байгаа юу?

Ядаж л биеийн байдалын талаар мэдээлэл өгчихмөөр юм!!!!!

Энэ улс төрийн шоу хийж элийрч байлайрч, идэж ууснаа нууж хааж, эрх ямбандаа алцаганаж суухад чинь ирээдүйн бяцхан үрс чинь үхэж байна....

2 хүүхэд нас бархад 3 дахь хүүхдэд апратанд орох эрх гарч ирж байна.

Худлаа онош тавьж зүгээр байна гээд буцаадаг хорооны гэх тодотголтой эмч нар юугаа мэдэж ажилладаг байнаа.

Ажилаа мэдэхгүй ийм малуудаас болж өвчин нь хүндэрсэн бяцхан зүрхнүүд нэг нэгээрээ зогссоор...
Арай ч дээ:(((((

 

 

via Munkhtuya Muugii

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%