'Улаанбурхны хуурамч вакцин нийлүүлэх боломжтой'

image

Улаан бурхан дэлгэрсэн нь хуурамч вакцин нийлүүлсэнтэй холбоотой байж магадгүй гэж нэг хүн бичсэн байна. Хуурамч вакцин нийлүүлэх боломжтой гэдгийг би барааны тэмдгийн хуульчийн хувьд хэлье. Тэгэхээр одоо яах вэ? Энийг хэн шалгах вэ?

(1) Эхний ээлжинд энэ асуудалд ТӨР анхаарлаа хандуулж, цагдаа мөрдөн байцаах байгууллагууд ЭРҮҮГИЙН хэрэг үүсгэж шалгаж, тогтоох ёстой юм. Ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх, процесс нь яаж явахыг Эрүүгийн хуульчид хариулах ёстой. Тэгэхээр хэвлэл мэдээллийнхэн Эрүүгийн хуульчдаас ярилцлага авах замаар ТӨР эрүүгийн хэрэг үүсгэж, албан тушаалтнууд ба эмийн компаниуд иргэдийг хохироосон эсэхийг хэрхэн шалгах талаар зөвлөгөө авч, шахалт үзүүлж болно.

(2) Иргэний хэрэг үүсгэж, вакцинаас болж хүүхдээ алдсан эсвэл эмнэлэг дамжиж хохирсон иргэд хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах боломжтой боловч иргэний хэрэгт талууд зарчмын хувьд нотолгоогоо өөрсдөө гаргадаг тул энэ асуудал тийм ч нааштай биш. Гэхдээ энэ талаар яг шүүх дээр хэрэг хөөцөлддөг Иргэний процессийн хуульчидаас сурвалжлага, зөвлөгөө авч болно.

(3) Манай улсад байддаггүй, гэхдээ европт байдаг нэг чухал процедур бол Парламентийн асуулгын процедур. Парламент өөрийн асуулгын комиссоор дамжуулан үнэн мөнийг олох үйл ажиллагаа явуулдаг. Улс төрчид, сайд нар оролцсон ийм асуудалд парламентийн асуулга эрүүгийн мөрдөн байцаах ажиллагааг бодвол илүү шуурхай, иргэдийн үнэн мөнийг олох шаардлагыг хурдан биелүүлэх боломжтой байдаг.

Эрүү, иргэн, парламентийн түвшинд аливаа эмийн зүйлсийн "хуурамч" эсэхийг шалгахын тулд худалдааны сүлжээний мэдээллийг олж авах хэрэгтэй байдаг. Үүнтэй холбоотой дэмжлэгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн Гаалийн Байгууллагад асуулга явуулж дэмжлэг авч болно. Ямар ч гэсэн миний мэдэхийн Дэлхийн Гаалийн Байгууллагын дэргэд хуурамч барааг хэрхэн шалгах вэ? гэдэг талаар мэдээлэл солилцдог Засгийн газруудын сүлжээ байдаг.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga