Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Ромботой ч, ромбогүй ч малчид малаа маллахаа л маллана.
5.5 тэрбум төгрөг... бага ч мөнгө биш л дээ. Говь, хээрийн бүст малчдад болон бэлчээрийн малд зайлшгүй хэрэгцээтэй байгаа 282 худаг гаргах хөрөнгө гэнэ. ETV-ээр тийн мэдээлэв.
Гэтэл ийм хэмжээний хөрөнгөөр малчдад үнэмлэх, диплом түгээсэн байна. Нэг талаар сайхан ч юм шиг... гэвч улсын хэмжээнд буй 140 000 малчин өрхийн 280 000 гаруй малчдад үнэмлэх тэмдэг хүргэснээр ямар шинэчлэл дэвшил гарав
, утга зорилго нь юу байв? Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар хийжээ. Ерөнхийлөгч гарын үсгээ зуржээ.
Малчдаас мах, сүү, ноос ноолуур зэрэг бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үнэмлэхийг нь үзэх юм гэнэ. Үлгэр ярьж байгаа мэт...
Мөн хөдөөд ажлын байр бий болгох гэж тайлбарлажээ. Ромботой ч, ромбогүй ч малчид малаа маллахаа л маллана. Ёстой нөгөө Ц.Чимэддоржийн
"... Малаа яаж маллахаа
Марксизмаар заалгахгүй. " гэдэг шиг.
Шинэчлэлийн засгийн газар маань нэг л хийх юм аа олж ядаад байна уу даа. Энэ бол яавч шинэчлэл биш ээ. Ёстой "Будаач будаач гэхээр сахлаа будах"-ын үлгэр болж байна.
Нэг их бялхаж цалгисан хөрөнгөтэй мэт, хөрөнгө зарах юм аа олж яджээ. Эсвэл хэн нэгнийх нь бизнес үү. Яагаад гэвэл жил тутам хэдэн мянган малчид шинээр ромбо, диплом авна шүү дээ...
Эсвэл малчдаа Мэргэжлийн болгон хошгоруулж байгаа юм болов уу. "Хэлбэрдэнэ" гэж нэг хэллэг бий. Одоо бараг мартагдаж... Хэлбэрдэхийн жинхэнэ сонгодог жишээ энэ болно.
Төр малчдынхаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ л малчдынхаа боловсролыг анхаарч байгаа нь энэ гээд зүгээр гэртээ сууж байхад нь давхиж очоод Ромбо зүүгээр өгчихөөр мэргэжлийн малчин болчихдог юм бол ёстой нар хойноос навтас чирээд гараад ирнэ гэж ярьдагсан, тийм л юм болно доо... жинхэнээсээ ХОШГОРУУЛНА гэж энэ дээ.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?