Амьдралдаа анх удаа гэмтлийн эмнэлэг гэх газар 2 цаг орчим хүлээн авахын үүдэнд зогсож үзлээ

image

Өнөөдөр мэдэрсэн бодсон зүйлээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол үнэхээр хэл загатнана гэдэг зүйл боллоо.Тиймээс FB найзууддаа түгээж байна.

Амьдралдаа анх удаа гэмтлийн эмнэлэг гэх газар 2 цаг орчим хүлээн авахын үүдэнд зогсож үзлээ. Үнэндээ тийм зүйлсийг харна гэж төсөөлж байсангүй. Харахад нүд халтирам зүйлс ч байх юм. Нүд халтирам гэхээсээ илүү өрөөвдмөөр амьдрал тэнд ажиглагдана. Хаа сайгүй хаанаа өвдөж байгаагаа хэлж чадахгүй нялх үрсийн уйлах чимээн, мөр нь мултарсан гэх 5 настай охины өвчнөө тэсэн ядан барих нүдэнд нь нулимс цийлэгнэн ээжээ удахгүй зүгээр болно гэж ярьж буй бяцхан охин, автобусны дугуйнд хөлөө дайруулсан гэх цагдаад гомдол мэдүүлж буй өвгөн эсвэл архины шоконд орсон гэлтэй гудамжнаас олдсон түргэний тэргээр ирэх ганц хоёр хүн гэх мэт. Энэ бүх өвчин зовлонг хараад бугуйгаа эргүүлж чадахгүй байгаа би эмчид үзүүлэхээсээ ичих шиг болох. Гэхдээ мэдээж гэмтлийн эмнэлэг юм чинь тийм зүйлс байлгүй яахав гэж та бодож байж магадгүй.Гэхдээ нэг л зүйл болохгүй байлаа. Түргэний машинаас ухаан алдсан хүнийг зөөврийн ороор зөөх түргэний эмч хонгилд өвдөлтөө тэсэн ядан байх ойчирлож буй 30 40 хүний дундуур микроны хүн шиг орилон барин байж хүмүүсийг шүлжсэний дараа хагалгааны өрөө лүү орох үйл явц. Үнэндээ бид нарын нөгөө үзээд байдаг солонгос сериал дээр гардаг шиг машинаас хагалгааны өрөө лүү орох зам тийм дардан байсангүй. Ор нь эргэх зайгүй булан тохой, шалны хонхорхой нүх болон өвчнөө тэсэн ядан бариж байгаа хүмүүсийг сүлжин, өрөөнөөс өрөө лүү дамжих эмч нарыг хараад ABCDE ангиллын жолооны үнэмлэх авсан хүмүүс үү гэж гайхмаар.
Энэ бүгдийг хараад компьютерын ард суух миний хэцүү гэж бодсон хэдэн өдрийн ажил энэ ган зүрхт эмч нарын маань нэг цагийн ажилтай ч тэнцэж чадахааргүй мэт...

Дэлхийн сүүлийн үеийн эмнэлгийн технологиор монголчуудад үйлчилж байгаа гэх Интермед эмнэлэг үнэндээ хэдхэн VIP хүмүүст л хүрч байгаа байх. Ядаж монгол улсын хамгийн их ачаалалтай гэмтлийн эмнэлэг тийм болоосой гэж бодох юм. Улс орон, төр засаг ард иргэдийнхээ төлөө гэж цэнхэр дэлгэц, цэнхэр FB-р нэг ярьдаг ч үнэндээ хэрэгжиж байгаа нь зүйл нь даанч ховор юм даа. Улс орны эрүүл мэндийг сахин хамгаалахын тэргүүн эгнээний энэ section үнэндээ өрөвдмөөр хөөрхийлөлтэй газар байгаа нь харамсалтай. Гэхдээ ингээд хиймэл ертөнцөд бичихээс өөрийг хийж чадахгүй байгаа өөрийгөө өрөвдмөөр ч юм шиг...

Бид бол өвлийн цагаар утаагаар амьсгалсан, зуны цагаар модны хөвөн, шарилжны харшилд нулимсаа гойжуулсан, хаанаас нь ч хамаагүй толгой дээрээс юм унаж мэдэх энэ улсад ӨВДӨХ ЭРХГҮЙ, АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАХ ЭРХГҮЙ, зөвхөн сонгуулийн үеэр санал өгөхдөө эрхээ эдлэх боломжтой тийм л SUPERMAN иргэд болсон юм шиг... Тиймээс ядаж ирж буй 2016 оны сонгуульд аль болох зөв сонголт хийж оюу толгой, таван толгой гэж худлаа ярисан нөхдөөс илүү ганц эмнэлэг, ганц сургууль цэцэрлэгийг мөрийн хөтөлбөртөө оруулсан хүнийг сонгох нь зөв байх.

ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ХОНОГИЙН 24 , 48 ЦАГ ЭНЭ ИХ СААД БЭРХШЭЭЛ, ЗОВЛОНГ ДАВАН ТУУЛЖ БИДНИЙГЭЭ АНАГААЖ ЭМЧИЛЖ ХАМГААЛЖ АВАРЧ ӨГДӨГ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ГАН ЗҮРХТ ЭМЧ, ЦАГДАА, АВРАГЧ ТА БҮГДЭЭРЭЭ БАХАРХАЯ БАС БАЯРЛАЛАА

   via Ц.Эта
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%