Төр надад гомдож байгаа бол би ч төрд гомдож байна!!!

image

Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Аймгийн тамгын газраас ирсэн гомдолын дагуу хүний нэр төрд халдсан мэдээллийг цааш нь түгээсэн байна гэх үндэслэлээр байцаалт өгч шалгагдчихаад ирлээ. Би иргэний үүргээ биелүүлж цагдаагийн газрыг хүндэтгэж байцаалт өглөө. Ардчилсан улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой гэж бат итгэсэний үндсэн дээр сошиал ертөнцд идэвхитэй байдаг ба сэтгүүлч гэдэг мэргэжилээ зэврээхгүйгээр хадгалж үлдэх хамгийн боломжит орон зай энэ юм. Гэхдээ миний бодол буруу юм байна. Ардчилал гэж огт байхгүй юм байна. Энэ үгэнд итгээд ч хэрэггүй юм гэдгийг мэдэж авлаа.

Төр надад гомдож байгаа бол би ч төрд гомдож байна!!! 
Та нар шалтгаангүйгээр төрд ажиллаж явсан нөхрийг маань ажлаас нь халсан. Цалингаас цалингийн хооронд амьдарч зээл төлөлтөөс дараагийн төлөлт хүртэл зүтгэж явсан яг тэр хэцүү үед залуу гэр бүл бидний амьдралыг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлсэн.
Та нар эзэмшисэн мэргэжил боловсролынхоо үр шимийг нутагтаа гаргах гээд ирсэн миний хүслийг няц дарж ямарч сонгон шалгаруулалт явуулалгүй ажлын байран дээр томилгоо явуулж байсныг би тодоос тод санаж байна. 
Та нар нутаг орондоо өнгө үзэмж нэмсэн, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хөгжилд нь бага ч гэсэн нэмэр болох гэсэн хүсэл дээрээ тулгуурлаж бичсэн Coffeeshop-хоо төслийг сум хөгжүүлэх санд өгөхөд нэг ч удаа дуудаж төслийн хурал хийгээгүй хэрнээ бүх мөнгө дууссан гэсэн шалтгааныг хэлж миний хийх гэсэн ажлыг минь улам хүндрүүлсэн. Тэр их мөнгө хаашаа орсон юм бэ?? Би үнэхээр асуумаар байна. 
Та нар нутгаа зориод ирсэн боловсролтой, чадвартай залуусынхаа хүсэл мөрөөдлийг намын угшил гэх асуудлаар хэлмэгдүүлэн тасдаж орхидог. Энэ нутаг оронд чинь ирээдүйд хэн амьдрах ёстой юм бэ? Ардчилсан намын батлах авсан залууст нээлттэй, нам бус өөрийнхөө үзэл бодлоор амьдарч яваа залууст хаалттай юм уу? Би гайхаж байна.
Халаалт эрт зогсоож, үр хүүхдийг минь, өвтгөж дааруулж зовоосон тэр үед халаалт тасласан асуудлаар хэн нэгний оруулсан мэдээлэлд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж шэйр хийсний төлөө цагдаагийн газарт дуудагдах юм гэж зүүдэлсэн ч үгүй. 
АЙМАГТ БОЛОХГҮЙ БАЙГАА БҮХ ЗҮЙЛИЙГ ИЛ БОЛГОХ ЁСТОЙГ МИНЬ ТА НАР УХААРУУЛЛАА. ТЭВЧИЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛСИЙГ ТЭВЧИХ ЁСГҮЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛГУУЛЛАА. БИ ХЭВЛЭН НИЙТЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ БОЛНО.

 

Via Boloroo Suhee

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%