Одоогоор мэдээлэл оруулаагүй байна.
Токио хотын иргэд болон миний өдөржин ажиллаж олсон хотын татварын мөнгийг хот болон хувийн зориулалтаар замбараагүй ашиглаж байсан Токио хотын дарга огцорлоо. Токио хотын дарга Японы парламентын, Токио хотын иргэдийн төлөөлөгчдийн хуралд олонх болсон эрх баригч намуудын дэмжлэгтэйгээр сонгогдсон. Тийм болохоор огцрохгүй нэлээн гүрийж байсан.
Гэвч өдөржин ажилласан хөлс хөдөлмөрөө үнэлж чаддаг, түүнээсээ төлсөн татварын зарцуулалтад анхаарлаа хандуулж чаддаг, шазруун тэвчээртэй Токио-гийн сонгогчид эрх баригч нам болон Токио-гийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд "Хэрэв Токио хотын даргыг огцруулахгүй бол та бүхнийг дахиж сонгохгүй" хэмээн хүчтэй дарамт үзүүлсний эцэст Токио хотын даргыг огцруулхад гол нөлөө үзүүлжээ. Иргэд нь Өөрсдийнхөө хөдөлмөрөө үнэлж чаддаг, түүнээсээ төлсөн татвартаа хяналт тавьдаг,
эрх баригчдын алдаа дутагдлыг марталгүйгээр сонгуульд оролцож чаддаг байвал ардчилал гэдэг систем ажиллаж болдгийг үзүүлж чадлаа. Токио хотод сар бүр татвар төлдгийн хувьд миний төлсөн татварыг замбараагүй зарцуулдаг Токио хотын даргыг огцруулсанд би бас маш их баяртай байна.