Сонгууль

image

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуусахад 5 хоног үлдээд байхад төрсөн бодлоо хуваалцах гэсэн юм. Монголчууд сонгуульд өндөр ач холбогдол өгч оролцоод байна уу? Эсвэл ямар нэг хувийн эрх ашгийн төлөө оролцоод байна уу? Надад төрж байгаа бодол бол энэ. Сонгууль бидний амьдралд шууд нөлөөлж эерэг болон сөрөг нөлөө үзүүлдэг нь үнэн ч сонгууль 4 жилд 1 удаа тэр жилдээ ганцхан сар болоол өнгөрнө. Бусад үед амьдрал үргэлжилдэг хэвээрээ л үргэлжилнэ. Даанч ийм зүйлийг ойлгож үйл ажиллагаанд оролцдог хүмүүс цөөхөн юм даа. Өөрийн гэсэн үзэл баримтлалтай, өөрийн улс төрийн ойлголттой, тэр ойлголт нь намын үзэл баримтлалтай нийцдэг гэдэгт итгэж, өөрийн намаа Монгол эх орноо илүү сайхан болгож хөгжүүлнэ гэж бодон нам дагадаг залуус даанч Монголд түй ч байхгүй нь харамсалтай. Нам залуусаа хөгжүүлэх тогтолцоо алга. Намд ерөөсөө л өөрийн гал хөлөө болгох бодлого л байна. Юугаа ч мэдэхгүй турхирсан юугаа ч мэдэхгүй эсэргүүцэж дэмжсэн л залуус өөрсдийн ашиг хонжооны төлөө өөрсдийн саадгүй амьдралын төлөө дээр нь байгаа хэн нэгэн заавал дээшлэх ёстой гэсэн ойлголттой хурган улс төрчид бялуунаас хуваалцаж хувь хүртэх зорилго агуулсан харанхуй ирээдүй Монголыг хүлээсээр. Энэ бүхнийг зөв тийш нь эргүүлж зөв зүгт оруулах хүн нь М.Энхболд Х.Баттулга С.Ганбаатар аль нь ч биш зөвхөн залуу зөв бодолтой залуу хүн та гэдгийг нам хөөж цүнх барьж байгаа залуус эртхэн ойлгоосой гэж боловсролгүй нийгмийн соёлгүй залуу хэлэх гэсэн юм.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%