Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
“Нэг аймаг нэг брэнд, Нэг брэнд 21 аймагт” үндэсний хөтөлбөр төсөл хэрэгжүүлж байна. Аймаг бүр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхийг хүсдэг бөгөөд гадаадын импортыг орлох олон сайхан бүтээгдэхүүн Монголын зах зээлд гарч ирсээр байна. Тухайлбал Сүхбаатар аймаг Таанын сорс амтлагч, Сэлэнгэ аймаг байгалийн хамгийн цэвэр зөгийн балыг үйлдвэрлэж байна. Харин Төв аймаг бол Дэлхийд алдартай бяслагийг үйлдвэрлэж байна.
Гэтэл эдгээр бүтээгдэхүүний талаарх мэдээлэл нийгэмд хомс, гадаадаас ирж буй импортын бүтээгдэхүүн одоо хэр нь бидний хүнсний аюулгүй байдалд занал хийлсээр оршин тогтносоор байна.
Энэ хүү хөтөлбөр төсөл нь аймаг бүрийн хамгийн шилдэг брэндийг 21 аймгийн хэмжээнд худалдаалахаас гадна гадаадын зах зээлд гарах хүртэл нь хөгжүүлэлтийн давхар мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллана гэж Үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын "Албан ёсны төлөөлөгч” байгууллага зах зээлд үйл ажиллагаа явуулж төслийнхөө талаарх танилцуулгыг хийж эхэлжээ.
Нэг аймаг Нэг брэнд, Нэг брэнд 21 аймагт бодлого гэж юу вэ?
21 аймгийн импортын бүтээгдэхүүнийг орлох чадвартай тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, цаашлаад тухайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэн, гадаадын зах зээлд гарах хүртэл нь халамжлан ажиллах үндсэн зорилго дор үйл ажиллагаагаа явуулах болжээ.Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр аймгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын хүчин чадал, ажлын байр нэмэгдэж тухайн бүтээгдэхүүнийг дагуулан жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх ажээ. Энэ байгууллагын албан ёсны фэйсбүүк хуудас нь “National Distributor-Брэнд 21” бөгөөд тухайн байгууллага хамт олон аймаг бүрийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүдтэй хамтран ажиллахдаа бэлэн гэдгээ илэрхийллээ.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?