Муухай монгол төрх

image Хулуулах сэтгэлээ чадвар гэж хөөрцөглөн Хүйтэн зан бодлоо зориг гэж омойтон дэмийрэгч Хүнлэг нэгнийг гишгэчихээ ялалт гэж сагсуурах Худрагагүй бусармаг явдлаа бусдаас илүү гэж үзэх "хүн сүг"-нүүд хорвоогын ялгадас даа Нялхсыг хоолыг булаахаа бизнес гэж галзуурах Нийтийн зовлонгоор баяжихаа буян гэж солиорох Нохой гахай явдалаа ноёных гэж эндүүрэх Нүгэл нь нүдээрээ гарах хүн дүрстэнгүүдийг хэн хүнгүй жигшилтэй Өвөг түүх уламжлалаа гишгэчин гүтгэхээ шинэчлэл гэж донгиорох Өв сайхан баялаг хүн чанраа хоцрогдол гэж элийрэх Өнгөт сайхан амьдрал хүн заяагаа там гэж гашуудан зүхэх Өөрийн ч өрөөлийн ч сайныг үзэх нүд нь сохрогсодыг чөтгөр гэж нэрлүүштэй Эмийг хоол шигээр гудрах олгой толгойтныг цөөлүүштэй Эрхэм сайханг сонсох үзэх мэдрэлгүй амьд жорлонгуудыг цэвэрлүүштэй Энэрэл хайрыг үл ухагч зүрх сэтгэлгүй хөлдүүснүүдийг гэсгээвүүштэй Эгэлгүй гоёхон бүхэнг хэмхчигч хүн араатнуудыг сургууштай *Ганболд Д.Д* "Эрээгүй бүдүүлгээ хээгүй гүдэстэй андуурч хөөрцөглөх... Эв найрыг гишгэчиж, муйхарлахаа шулуун шударга гэх... Элдэвлэн марзагнаж, айлгүйтэхээ алиа хөгжүүнд санах... Ичүүргүй явган заль мэхээ сэргэлэн ухаанд бодох... Илүү харж, билүү долоохоо овсгоо самбаа болгох... Ил далд чалчиж, хов хутгахаа цайлган цагаанд эндүүрэх... Энэ мэт эндүү улсын аяыг олохуйяа ээ нэн бэрх дэг ээ.." via-*Наминчимэд*
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%