Сурган хүмүүжил буюу Педагогид гэр бүл та

image Гэр бүлийн үндсэн үүрэг умартсан байдалд яагаад ч байж болохгүй. Яагаад хүчирхийллийн эсрэг гэх лоозонтой, хүүхдийн эрхийн байгууллагууд болон үйл ажиллагаанууд нэмэгдэнэ вэ? Залуухан өсч буйг арчил. Хожмын өдөр тарьсан үр чинь жимсээ өгнө. Ургамлыг арчилснаар өсдөг харин хүнийг хүмүүжлээр өсгөдөг. Хэрвээ хүн төрөхдөө оюуны их чадвартай, хүчтэй гэвэл түүнд бие өсөх, мөн ухаан суух шаардлагагүй. Гэтэл түүнийгээ хэрхэн хэрэглэхийг сурах ёстой. Үгүй бол бүргэдийн дэгдээхий хэзээ ч нисэж чадахаа мэдэхгүй мэт гунигтайгаар гавал дотор төгсөнө. Хүн бүр л хүүхэд цагийнхаа зовлонг ярьдаг. Гэвч хүн ерөөсөө хүүхэд насыг эдлэхгүй гэвэл хүн төрөлхтөн устах жамтай. Хүн л бусад амьтдаас илүүтэй арчаагүй сул төрдөг. Тиймээс бидэнд бусдын тус шаардлагатай. Бидэнд төрөхөд дутагддаг зүйлс насанд хүрсэн хойно хүмүүжлээр олгогдох ёстой юм. 21-р зууны аав, ээж гэдэг ойлголтод реформ хэрэгтэй болж. Бид 100 жилийн өмнө байсан аав гэдэг ойлголтоороо байж болохгүй. 100 жилийн өмнө үнэхээр аав шиг хэрэгтэй хүн үгүй тул түүний дээр зөвхөн хөх тэнгэр. Өдгөө өөрийгөө хариуцах хүмүүжлийг өгмөөр байна. Хүүхэд яадаг билээ, шалан дээр унасан зүйлийг аваад өгөхөөр нь чихэр өгчихнө. Дараагийн удаа чихэр өгөхгүй бол унасан зүйлийг авч өгөхгүй. Орой бүү гар, танихгүй хүнтэй бүү уулз, битгий хэсээд бай гэх мэтчилэн ээж, аав нарын хэлэх хорионуудыг хүүхдүүд хүмүүжил гэж ойлгоод байна. Харин ч тэсвэр тэвчээртэй, зоригтой, тэмцэгч болгох хэрэгтэй. Хүмүүжил гэдэг хорих хэдэн хорионоос хавь дээгүүр ойлголт шүү дээ. Монгол хүнд хүүхэдтэйгээ уулзаж чин сэтгэлийн яриа хийгээд, ухааруулаад, асуулт тавиад сууж байх зав үгүй болсон байна. Гэр бүл дэх чин сэтгэлийн яриа, хоорондын тунгалаг харилцаа ойлголцолдоо зав зориулан байж гаргах хэрэгтэй. Псиxоаналитикч З.Фрейд “Бага балчираас эцэг нь хэт их мэдэмхийрч заах, эсвэл ээж нь хувийн хэрэгт нь оролцож хорих, мөн ихэд эрхлүүлэх зэрэг бүгд л эцэстээ эр хүн болж чадахгүй, бас эмэгтэй хүн болж төлөвшихгүй, бие насанд хүрсэн ч оюуны чадвар бүрэлдэхгүй, өөрийгөө удирдах чадваргүй байдгийн гайнуудаар илэрдэг” гэж дүгнэсэн. Аавын хэлсэн эсхүл ээжийн хэлсэн үг хүүхдэд шууд мэдлэг болж чадахгүй. Хүн мэдлэгтэй болох бүр хэний ч цүнхийг барьж гүйхгүй. Яагаад гэвэл мэдлэг нэмэгдэх бүр эргэлзээ нэмэгддэг. Хүн мэдлэгтэй болох бүр ээж аав гологдоно. Хүн мэдлэгтэй болох бүр ажлын хүмүүс цаашлаад дарга боссууд гологдож эхэлнэ. Хүн мэдлэгтэй болох бүр олон худлаа номуудыг уншихаас татгалзана. Хүн мэдлэгжих тусам өөрийгөө юу мэддэг бас юу мэдэхгүйгээ мэдэж авдаг. Мэдлэг л эрх чөлөө авчирна. Мэдлэггүй хүн эрх чөлөөгүй хүн тул бүх юманд үнэмшиж ямар ч хэрэггүй зүйлд мөнгөө өгч өөрийгөө бусдын тоглоом болгодог. Сайн бодоогүй, гэнэт санагдсан хувийн санаа аюултай бөгөөд хүн бүр өөрийн толгой доторхыг зөв гэж чичрээд байвал бид нэгдэхгүй. Тиймээс мэдлэг ард түмнийг нэгдмэл болгох ач тустай. Аав ээж нар хүүхдэд хувийн санаагаа тулгах биш харин мэдлэгтэй болоход нь тусалж этик дээр тогтсон сэтгэлээр хүмүүжүүлнэ гэдэг тийм ч амар биш.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%