ААН, иргэн бүр татвараа дуртай төлж, хариуд нь төрийн үйлчилгээ зохицуулалтыг сайтар нэхмээр юм. Татвар төлсөн ААН, иргэн бүр төсвийн буруу зарцуулалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж чадвал авилга буурч, манай улсын төгрөг бүр үр дүнтэй зарцуулагдах болов уу. Татвар төлөөгүй байж хий хашгичих хэрэггүй, татвараа төлсөн бол төрийн буруу үйлдэлд дуугүй сууж болохгүй. Ингэж чадвал бусад асуудал аяндаа цэгцрэх бизээ. Мэдээж эрхзүйн зохицуулалтгүй харилцаа зөндөө байгаа, гэхдээ хуль журам нь гарчихаад байхад биелүүлдэггүй нь дэндүү дийлэнх шүү дээ.