ҮНЭН, ХУДАЛ

image Расул Гамзатовын "Миний Дагестан" зохиолын "Үнэн, Эр Зориг" өгүүллээс сэдэвлэв: Үеийн үед ҮНЭН, ХУДАЛ хоёр зэрэгцэн оршиж байв. Хэн нь хэрэгтэй, хэн нь тустай, хэн нь хүчтэй, хэн нь мөнхийн болохоо маргаж байлаа. Маргаан үл тасарна. Нэгэнтээ тэд орчлонгоор явж асуухаар шийджээ. ХУДАЛ түрүүлэн гүйж "тахир, муруй" замаар гүйж, завсар заальхай бүрээр шагайн, цоорхой бүрээр шиншилж, догол бүрээр явжээ. Харин ҮНЭН тэргүүнээ өргөн, цэх зогсоод "шулуун" замаар бодлогширон алхалжээ. Тэд янз бүрийн замаар явж, айлаар орж, яруу найрагч, хаад ноёд, худалдаачин, тариачин хийгээд энгийн иргэдтэй уулзжээ. ХУДАЛ очсон газарт хүмүүс амар чөлөөтэй байлаа. Тэд нэг нэгнээ харж инээж, тэрхэн агшиндаа биенээ мэхлэвч таатай янзтай агаад биесээ мэхэлсэнээ мэдсэн ч цухалдахгүй аятайхан байлаа. Харин ҮНЭН очсон газарт хүмүүс царайгаа барайлган, нэг нэгнээсээ харцаа зайлуулж, зовхио буулгана. Хүмүүс илдээ шүүрч шударга бустай тэмцэлдэн байлаа. Ихэнх хүмүүс ХУДАЛ-д хандан биднээс бүү холдооч! Чамайг байхад бид амар хялбар амьдарна. Харин ҮНЭН та биднээс хол явна уу? хэмээн гуйж байлаа. -За ямар байна, би илүү хэрэгтэй тустай байгаа биздээ гэж ХУДАЛ нь ҮНЭН-г даапаалав. -За нам дор газар, сүүдэрт харанхуйгаар бид явлаа. Харин одоо хоёулаа өгсүүр газраар явж оргил тийш явъя. Оргилын тунгалаг булаг, өндөр уулсын цэцэгс, мөнхөд цайран гялалзагч цаснаас асууя. Оргилд түмэн жилийн түүх бий. Тэнд олон баатар эрсийн дуу, гэгээнтэн олны бодол бий, мөнхийн үйлс зүтгэл бий гэж ҮНЭН хэлэв. - Би тийшээ явахгүй гэж ХУДАЛ хариуллаа. -Өндрөөс чи айж байна уу? ХУДАЛ чи хэзээ ч барианд ордоггүй, зөвхөн нам дор газарт хэрээ шувуу шиг заваарч амьдардаг. -Харин ҮНЭН би бүргэд мэт өндөрт дүүлэн нисдэг юм. Чи дарс бялхсан найрын ширээний ард маргаж байхаас, илд хангинасан талбарт гарахаас айдаг шүү дээ гэлээ. -Миний эсрэг цөөхөн хэдэн зоригтон зогсож, чиний ҮНЭН-ий замаар орж байхад, үй түмэн хүмүүс гагцхүү миний харъяанд байна хэмээн тэр бархирав. -Тиймээ, цөөхөн! Гэхдээ тэр хүмүүсийг итгэлийн баатрууд гэдэг юм. Тэдний төлөө яруу найрагчид шүлэг, дуугаа зохиодог юм. ... “Нарийн хаалгаар ор. Учир нь сүйрэл уруу татан оруулдаг хаалга нь өргөн, зам нь уужим юм. Олон хүн түүгээр тийшээ ордог. Амь уруу хөтөлдөг хаалга нь жижиг, зам нь нарийн юм. Цөөхөн хүн түүнийг олдог." МАТАЙ 7:13-14 ҮНЭН, ХУДАЛ хоёрын хооронд 4 хуруу зай бий гэдэг. Тэгвэл ҮХЭЛ, АМЬДРАЛ хоёрын хооронд ГАНЦ-хан хуруу зай бий! ЭЗЭН ЕСҮС-д итгэгтүн!!! БИДНИЙ ЭЗЭН НИГҮҮЛСЭЛ БА ҮНЭНЭЭР ДҮҮРЭН БИЛЭЭ!!!
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga