Социоаналитик ном / А.Хишигтөгс / - "Мэдлэг буюу Сайэнс" хэсгээс

image Мэдэмхийрч хийх биш мэдэж хийхийг ноу хау[1] гэдэг. Мэддэгээ мэддэг бол сайн, мэддэгээ мэддэггүй бол муу. Мэдэхгүйгээ мэддэг бол сайн, мэдэхгүйгээ мэддэггүй бол муу л гэсэн логик. Учир нь эмх замбараагүй ойлголт илэрхийлэгдэж гарахад улам л төвөгтэй болно. Мэддэг ч юм шиг, мэдэхгүй ч юм шиг хагас дутуу мэдлэг огт мэдэхгүй байхаас ч илүү аюултай. Мэддэг бол мэддэг, мэддэггүй бол мэддэггүй нь дээр. Юу ч мэдэхгүй байгаа хүн аз жаргалтай бол юм мэдээд байгаа хүнд тун зовиуртай. Гэхдээ мэддэг хүн мэдэхгүй хүнээс ямар өндөрт байдгийг доорх зураг өгүүлжээ. [1] Know how Хүн мэдэхийн тулд мэдлэгтэй болдоггүй. Амьдралдаа ашиглах гэж юмыг мэддэг. Хэрэглэгдэхгүй мэдлэг гэдэг хувцастай хэрнээ нүцгэн, хоолтой хэрнээ өлсгөлөн, хөлтэй мөртлөө алхаж чадахгүй, нүдтэй боловч харж чадахгүйтэй ижил билээ. Дутуу дулимаг мэдсэн хүн дутуугаа хоосонгүй шүү гэж ашиглахын тулд мэдэмхийрэх ажил эхэлнэ. Баттай мэдлэг биш өөрөөр хэлбэл буруу мэдлэг нь мэдэхгүй байснаас мууг авч ирнэ. Мэдлэгээ ашиглах бус ашиггүйдэх дүнтэй. Мэдэж буйгаа сайн мэдэх нь хийж буйгаа сайн хийхтэй адил. Олон зүйлийг мэддэг байхаас хэрэгтэй зүйлийг мэдэх нь чухал. Ийм л хүнийг мэргэн[1] гэнэ. Ажлын хувьд бол мэргэжлийн бус мэргэшлийн нэгэн. Мэдэхгүй хүнийг мэдлэггүй гэх нь мэдлэггүй хүний шинж. Яагаад гэвэл миний мэдэхгүйг өөр нэгэн мэднэ, өөр нэгний мэдэхгүйг би мэднэ. Туйлын[2] гэдгээс илүү хамааралтайгаар[3] өөр гэдгийг санах юун. [1] Wisdom [2] Absolut [3] Relative
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

sanal asuulga