Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ба эрүүл ахуйн шаардлага хангахгүй түүхий эд ашиглан тавилга үйлдвэрлэх нь

image Сүүлийн үед манайхан Хятадаас орж ирдэг хямд чанар муутай хавтангуудаар гэртээ ахуйн тавилга маш ихээр хийх болсон. Өөрсдөө хийдэг эсвэл зуун айл дээр очоод хавтангаа зүсүүлээд угсардаг бүхэл бүтэн групп бас байгаа. Ихэвчлэн гал тогооны тавилга, хувцасны шүүгээ, хүүхдийн тоглоомын тавиур, ор гэх мэт хийхгүй юм алга өө алга. Тэгээд IKEA-ийн тавилгын загвараар бужигнуулж өгнө. Уг нь IKEA- гэр ахуйн тавилга нь бусдаасаа арай хямд бас боломжийн үнэтэй байдаг. Гэтэл манайхан л болсон хойно улам хямдруулах санаатай өөрсдөө хийж эхэлсэн . Хийхдээ 100 айл дээр худалдаалагддаг хамгийн хямд чанаргүй нэг бүр нь 35К-40К төгрөгийн үнэ бүхий ямар стандартынхавтан болох нь тодорхойгүй хавтангуудаар хийж байна. Жишээ нь 150К үнэтэй жижиг IKEA тавиур, шүүгээ гэх мэтийг уг хавтангаар хийхэд 100К болох жишээтэй. хэмнэлт 50К. Энэ бол тоглоом биш шүү. Нэг талаас сайхан хямд тавилгатай болж байна. Нөгөө талаас тэдгээр хүмүүс яг юугаар тавилга хийгээд байгаагаа тэр бүр мэдэхгүй байна. Миний хувьд 100 айл дээр хавтан зүсэлт хийдэг хэд хэдэн хүнээс энэ талаар асууж лавлаж үзсэн бөгөөд эх сурвалжийн мэдээллээс : Дээрх хямд хавтангууд нь гаднаас харахад чанартай бөгөөд үнэтэй хавтангаас ялгагдахгүй. Яг зүсэлт хийхэд маш муухай үнэр гарч толгой өвддөг/ метанолын оксидоос гаргаж авсан формальдегид, ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий химийн бодисууд холилдон орсон байдаг/ хөрөөний ир гацах хэмжээний том хог химийн нэгдэл байдаг. Эсрэгээрээ үнэтэй чанартай хавтангуудыг зүсэх үед мод үнэртдэг бөгөөд хөрөөний ирэнд тээглэх хоггүй бөгөөд зүсэлт хийхэд сайн гүйдэг гэж байсан. Асуулт !!! - Та бид яг юугаар тавилга хийгээд байна ? Дээрх хямд хавтангууд нь хүний биед сөрөг нөлөөтэй, бүр цаашлаад хорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон байгаа. Тэгвэл та хорт хавдар үүсгэгчээр тавилга хийгээд түүн дээрээ унтаж, түүн дээр хоол хийж, хувцасаа хийж байгаагаа мэддэг үү ? Нэгэн ээж бүүр хүүхдэдээ уг хавтангаар ор хийж өгөх гэсэн юм зөвлөгөө өгөөч гсн пост явж байсан. Би түүнд уг хавтангийн талаар тайлбарлаж байж болиулсан. Сүүлд нь модоор хийхээр болсон гэж байсан. Үүгээр тавилга хийгээд мэдэгдэх зүйл алга л байна гэх хүмүүс бас байна. Шууд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс ч байна./толгой өвдөх, нойр хулжих, хамар битүүрэх, загатнах гэх мэт / Арай мэдрэг эсвэл харшилтай хүмүүст шууд мэдэгдээд байх шиг байгаа юм. Бусад нь бол тэгээд бага багаар алхам алхмаар хордоод л хорт хавдар луугаа мөлхсөөр л байгаа. Учир нь бидний бие организм цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аливаа зүйлд дасан зохицдог нэг чадвартай тул мөнөөх хэд маань маш удаанаар үхэл рүүгээ явж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй, мэдрэгдэхгүй ч байгаа... Энэ асуудалд одоо анхаарал хандуулахгүй бол 15-25 жилийн дараа аюул болно шүү !!! шахмал хавтангийн E0, E1, E2, E3, E4 стандартуудын талаар доорх мэдээлэлтэй танилцаарай !!! Е0,Е1 стандарт гэж вэ? Яагаад чанартай үйлдвэрлэгчийг сонгох ёстой вэ? Гэр ахуйн болон оффисс албан газрын тавилгын дийлэнхи хувийг шахмал хавтангаар хийдэг ба уг хавтангийн бүтцэд метанолын оксидоос гаргаж авсан формальдегидийг дүүргэгч бодис болгон ашигладаг бөгөөд түүнээс гадна ууршимтгай нэгдлүүд болох цавуу уусгагч, формальдегид цавуу, фенол, меламин формальдегид гэх мэт дэгдэмхий химийн бодисууд холилдон ордог. Дээрх бодисууд нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ их болоход хүний эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг аж. ☑️ Дүүргэгч бодисууд нь халуунд ууршин хүний амьсгалын замаар дамжин хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг юм. Ингэснээр гуурсан хоолой, уушигний хорт хавдарууд үүсгэдэг. ☑️ Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад Формальдегид, түүний төрлийн бодисуудыг зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээр агуулсан хавтангуудыг гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэхгүй болсон төдийгүй үйлдвэрлэхийг хориглосон. ☑️ Зориулалтын бус хавтанг гэр ахуйн тавилганд ашигласнаар хоол хийх явцад ууршиж хортой дэгдэмхий бодисууд нь амьсгалын замд нөлөөлж архаг бронхид, астма зэрэг өвчнүүдийг үүсгэдэг байна. ☑️ Хятад улс тавилгын хавтангуудад өндөр хяналт тавиж эхэлсэн бөгөөд зориулалтын бус хавтангаар хийсэн тавилгуудыг ядуу буурай иргэд нь ч хэрэглэхээ больсон байна. ☑️Дүүргэгч бодисуудыг хэрэглэснээр тухайн хавтан нь нягт, хөнгөн болж чаддаг нь нэг талаасаа технологийн дэвшил болдог ч хэмжээнээсээ хэтэрвэл эрүүл мэндэд хортой болохыг ийнхүү тогтоожээ. Гэтэл манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт боловсруулагдаагүй түүнд тавих хяналт байхгүй учир иргэд Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байна. Шахмал хавтанд E0, E1, E2, E3, E4 гэсэн олон улсын стандартууд байдгаас зөвхөн E0,E1 стандарт л гэр ахуйн тавилга хийх зориулалттай байдаг байна. Анх ХБН Г улсад Е1, Е2 стандарт гэж гарсан бөгөөд энэ стандартыг Америк болон Европын өндөр хөгжилтэй улс орнууд дагаж мөрдөж эхэлжээ. Хятад улс Е0 хавтангаар хийсэн тавилгандаа тусгай тэмдэглэгээ хийж сертификат олгодог байна. Е0 стандартын хавтангаар хийсэн тавилганд формалдегидийн агууламж 100 гр-д 0.5 мг/л хэмжээнээс бага, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог. Е1 стандартын хавтан нь формалдегидийн агууламж 1.5 мг/л хэмжээнээс бага, европын стандарт бөгөөд хүний биед хор нөлөө үзүүлэхгүй, формальдегидийн хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байдаг. Харин Е2 ≤ 5.0 мг/л хавтанг гадуур нь бүрсэн тохиолдолд тавилганд хэрэглэж болно гэж зөвшөөрөгдсөн байдаг байна. Харин барилгын болон бусад зориулалтын, E3, E4 стандартын шахмал хавтанд формальдегидийн хэмжээ 30гр-аас дээш орсон байдаг. Энэ нь үнэ өртгийн хувьд хэт хямд байдаг учраас Монголчууд урд хөршөөс ихээр оруулж ирэн гал тогоо, шкаф зэрэг гэр ахуйн тавилга хийж нүүр хэсгийг нь өнгө үзэмжтэй хаалгаар хийдэг байна. Мөн будганд сайн орж өнгөлөг харагддаг PVC нь цэвэр химийн материал учир хүүхэд нялхаст харшил үүсгэдэг.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%