Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
1.Оюунлаг хүн: Өөрийнхөөсөө өөр санал бодолд ч хүндэтгэлтэйгээр хандана.
Оюунлаг бус хүн: Өөр санал бодол болгоныг өөр үрүү нь чиглэсэн довтлолт гэж хардаг.
2.Оюунлаг хүн: Мэдэхгүй зүйлтэйгээ учраад айхгүй. Харин ч баярлана.Тэгээд, мэддэггүйгээ мэддэг болохыг хичээнэ.
Оюунлаг бус хүн: Мэдэхгүйгээсээ ичдэг. Мэдэхгүйгээ нуудаг тул мэддэг болохын төлөө суралцдаггүй.
3.Оюунлаг хүн: Хүнд юм заахдаа өөрийгөө бусдад заахаар чадалтай байх хэрэгтэй гэж үздэг.
Оюунлаг бус хүн: Өөрөөр нь заалгаж байгаа хүн өөрийг нь ойлгох чадалтай байх ёстой гэж боддог.
4.Оюунлаг хүн: Өөрт нь ашигтай, ашиггүйгээс үл шалтгаалан мэдлэгт хүндэтгэлтэйгээр ханддаг.
Оюунлаг бус хүн: Тухайн мэдлэгийг олж авсанаар өөрт нь ямар ашигтайг юун түрүүнд харна. Ашиггүй гэж үзсэн мэдлэгийг дорд үзнэ.
5.Оюунлаг хүн: Бусдыг шүүмлэхдээ тухайн хүнийг ухаараасай гэж бодож шүүмжилдэг.
Оюунлаг бус хүн: Бусдыг гутаахын тулд шүүмжилдэг.
Япон блогчийн бичлэгээс утгачлан орчуулав. Эх сурвалж: http://blog.tinect.jp/?p=16095
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?