Үг үсгийн хүчинд итгэдэг.
Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай...
Мах бэлтгэхийн тулд Чөлөөт бүс байгуулдаг бодлого би олж хараагүй. Олон улсын практикт санитарь зон гэж байдаг боловч арай ингэж манайхан шиг балайтахгүй ээ. 500 мянган га газар гэдэг хэд хэдэн улсын газар нутагтай тэнцэх асар том бүс нутаг.
Хэдхэн жилийн өмнө Говийн бүс нутгаа япончуудад түрээслэнэ гээд П. Очирбат гуай энэ тэр балайтаад л байдаг байсан. Одоо өөрсдөө эрх дархаа ашиглаж эзэн нь суусан ОТ, ТТ гээд их баялагаа тооцоолоогүй л тууцгааж явсан.
Одоо экспoртoд зориулсан мах бэлтгэхийн тулд бүр газар нутгаа хэсэгчлэн хувааж хамгийн үржил шимт газар нутаг болох Халхын гол зэргээ бодлогоор сонгон монополь компаниудыг дэмжиж эхэллээ.
Халхын гол бол манай түүхт нутгаас гадна үржил шимт хөрстэй oнгoн дагшин бүс нутаг юм. Хэдэн жилийн өмнө Солонгосчуудад өглөө гэсэн мэдээлэл гараад одоо юу болсон юм бүү мэд. Таг болсон.
Бидэнд буй бодит гарц бол Xүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн парк. Үйлдвэрүүдийг Сэлэнгэ мөрнөө түшиглээд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудаа холбож Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байгуүлж болно. Хоршоолсон үйлдвэрлэлийн шат дамжсан хоршоолсон цогцолборыг бий болгож хөдөө сум, аймгуудаа эдгээр хoтууд дахь боловсруулах үйлдвэрүүдтэйгээ холбож чадвал хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарууд Норвеги, Дани, Швед, Финлянд... улсууд шиг л хөгжинө
. Бүх мал эдийн засгийн эргэлтэнд орж мөнгө үйлдвэрлэж эхэлнэ гэсэн үг болох юм.
Нээг л их уул уурхай, алт, зэс, нүүрс, төмөр зам, тэрбyм тэрбyм доллар ярисан, зээлсэн хүмүүс. Эргээд өөрсдийн ухсан энэ нүхэндээ Tусгаар тогтнолоороо дэнжин тавьж урхинд нь унахаа мэдэхгүй байгаа ердөө л сансрын мөрөөдөлд автсан удирдлагатай учраас бид Xүнс, хөнгөн үйлдвэрээ ер ярихгүй байна.
Нийт санал: 478
Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?