Архи тойрсон асуудлууд

image

Алкоголь бол аливаа улс үндэстнийг устгахад чиглэгдсэн хүчтэй терроризмын арга барил юм. Монголд амжилттай хэрэгжүүлж байна. Архи хүний биен дэх хүчил төрөгчийг ихээр сорж хүн хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Яваандаа хүчил төрөгч биеийн бүх хэсэгт дутаж эхлэнэ. Тогтмол архи уудаг хүний хөлөнд хүчил төрөгч очихгүй бөгөөд сул хөлтэй, эсвэл бага зэрэг доголж явдаг болно. Алкоголь их хэрэглэсэний маргааш нь хүмүүс толгой дүүрлээ, дотор муухайрлаа гэж ярьдаг. Энэ нь хүчил төрөгчийн дутагдал юм. Тэгэхээр архи тогтмол хэрэглэнэ гэдэг бол өөрийгөө боомилж буйтай ижил юм. Харин эрүүл үедээ толгойдоо уут углаад явахтай ижил.
Пивыг жинхэнэ эрчүүдийн ундаа мэтээр рекламдах болсон. Үнэндээ нь пиво нь эр хүний гэх бүх шинжүүдийг үгүй хийдэг байна. Пиво эр хүний гормоны тэнцвэрийг алдагдуулах бөгөөд эстрогеныг ихэсгэнэ. Тэгсэнээр тааз хэвлийгээрээ тарган эрчүүд олноороо бий болно. Пиво эр бэлгийн эс буурахад ч нөлөөлдөг байна. Пиво уудаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие эр ч биш эм ч биш төрхөнд орно.
Пиво тогтмол хэрэглэдэг эрчүүдийн бие яваандаа ийм хэлбэрт шилждэг байна. Пиво хэрэглэдэг эрчүүд бодисын солилцоо нь буурч хавчиг мөртэй, өргөн таазтай. Алкоголь их хэрэглэсэнээр эр хүний бэлгийн амьдрал хямрах бөгөөд яваандаа хөвчрөх чадвар нь буурна. Сэтэрхий уруултай эсвэл дебиль хүүхэд төрөх зам нээгдэнэ.

Пиво хэрэглэдэг эмэгтэй хүн хэвлийгээрээ таргалах бөгөөд цээж, мөр нь эрэгтэй хүн шиг өргөн болно.

Монголчууд түүхэндээ олон том тулаанд ялалт байгуулж байсан. Харин бид одоо бүх нийтээрээ архинд ялагдаж байна. Сэтгэлийн хатаа харуулах цаг болжээ. Хүйтэн дайн буюу мэдээллийн дайнд ялагдаж олон сайхан залуучуудаа алдмааргүй байна. Архичид, алкогольноос хараат болсон хүмүүс гэхээр нийтээрээ нөгөө гудамжны бөбө нараар ойлгоод байдаг. Гэтэл энэ эмгэг бүх давхаргад байна. Хүүхдүүд, оюутан, залуучууд, ажил эрхэлдэг хүмүүс гээл. Гол нь тийм давхаргын хүмүүс хэзээ ч хараат гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Би ажилтай амьдралтай, гэр бүлтэй, өөрийн бизнестэй, байр сууриа олсон гэдэг бодлоор өөрийгөө хуурдаг. Үнэндээ согтууруулах бодис нь эздээ голохгүй бөгөөд аль ч давхаргын хүнийг өөрөөсөө бүрэн хараат болгох чадалтай юм.
Бас хүмүүсийн өөрсдийгөө хараат бус гэдгээ үгүйсдэг түгээмэл үг нь "зохистой хэрэглээ". Ямар ч хорны төрлийнг зүйлд зохистой хэрэглээ гэж байхгүй. Аливаа хорны төрлийн зүйлс гагцхүү анагаах ухааны үүднээс л хэрэглэгддэг. Эрүүл байж л эм уугаад бие ээ муутгаад байгаатай архи уух нь яг ижил зүйл юм. Ер нь аливаа корпорацийн арга барил бол, бодит байдлыг ухамсарладаггүй зөвхөн өөрийгөө өмөөрдөг бүлэг хүмүүсийг бий болгох. Тийм тохиолдолд корпорациуд дандаа хөшигний ард үлдэх бөгөөд өөрсдийн зорилгоо хүмүүсээр өөрсдөөр нь биелүүлчиж байгаан. Өөрсдийн хянадаг хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудаар архи, вино, пивоны зохистой хэрэглээг сурталчлах бөгөөд хүмүүс мэргэжлийн хүмүүст итгэхээсээ илүүтэйгээр сонин сэтгүүлийн нийтлэл, цуу ярианд итгэх хандлагатай байдаг. Ингэж массын сэтгэл зүйг өөрийгөө өмөөрөгч болгоно. Ямар ч архичин хүн, эсвэл муу зуршилтай хүнийг хараад байгаарай. Өөрийгөө хамгаалах шалтаг заавал олж хэлж чаддаг.

Архинаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэж, эрчүүдийн дийлэнх хувь нь тэтгэврийн насандаа ч хүрч чадалгүй хорвоогоос хальж байна. Архичин гэхээр таньд ямар хүн санаанд ордог вэ. Хүйс нь тэр гэхийн тэмдэггүй болсон, үмхий самхай, бохир заваан, хаа сайгүй хөглөрсөн хүн. Тийм хүнийг нийгэм хүнийх нь хувьд хэн ч гэж боддоггүй. Үндсэндээ нийгмийн тодорхой хүрээллээс гарчиж буй юм. Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8 литрээс давбал үндэстэн мөхөх аюулд хүрнэ. Алкоголь хэрэглэдэг хүн хэрэглэдэггүй хүн хоёрын хооронд сонсгол, хараа, мэдрэмжийн асар их зөрүү гарч эхэлдэг. Оросын алдартай циркчин, амьтан сургагч үл ялиг архи ууснаасаа болж сургуульгүй бараа андууран очиж алагдсан байдаг. Согтууруулах ундаа нь хүний танин мэдрэх чадвар болон сэрэл мэдрэмжийг асар ихээр алдагдуулдаг байна.
Алькоголь нь хүний бодисын солилцоог алдагдуулахад хамгийн ихээр нөлөөлдөг бодис юм. Эхний балгалтаас л хүний систем доголдож эхлэнэ. Архи огт ууж байгаагүй хүн анх уухад дотор нь муухайрч бөөлждөг. Энэ нь организм өөртөө хэрэггүй бодисыг автоматаар гадагшлуулж хамгаалж буй үйл явц юм. Бидний бие организм гэдэг бол хэрэгтэй бодисыг шингээж, хэрэггүйг нь гадагшлуулахаар бүтээгдсэн байдаг. Харин бие организм эсэргүүцсээр байтал зориуд ахин дахин ууж дасгах юм бол ходоод муудаж эхлэнэ. Архи ууж сурлаа гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ архи ууж сурч буйдаа биш таны өөрийгөө хамгаалах механизм ажиллахаан больж дотор эрхтнүүдээ муутгах зам нээгдэж буй нь тэр юм. Олон дахин согтууруулах ундаа хэрэглэсэнээр таны ходоодны ханан дахь хамгаалагч бүрхүүл устаж спирт ходоодыг чинь шимж эхлэнэ. Нэгэнт ходоод өөрийгөө хамгаалж чадахаан больсоны дараа спирт цус руу маш хурдан очдог болно. Цусанд очно гэдэг бол биеийн эсэргүүцэл муудахийн эхлэл.
Алькоголийн зохисгүй хэрэглээнээс болж бөөрний дутагдал, ходоодны өвчин, элэгний өвчлөл тахлын хэмжээнд хүрч байна. Бөөрний аппаратнаас хараат, ажлын чадваргүй залуучууд хэдэн зуугаараа нэмэгддэг боллоо. Цэл залуугаараа эхнэр хүүхдээ орхиод үхэж байна. Спирт цусанд очсоноор цусан дахь хүчил төрөгчийг сорох бөгөөд хүн хүчил төрөгчөөр дутаж эхлэнэ. Согтууруулах ундаа цусанд очсоноор цусны эргэлт эмх замбараагаа алдаж уг эмх замбараагүй байдал юун түрүүнд тархинд очно. Бие организмын ажиллагаа эмх замбараагаа алдаж тархинд хүрсэнээр организмын гажуудал нь таны байгаа байдал, зан ааш, үг яриагаар илэрч эхэлдэг. Нэг үгээр хэлбэл таны гадны нөлөөнд автаагүй үедээ хэзээ ч хийхгүй тийм үйл хөдлөлүүдийг архи хийлгэж чаддаг юм. Архи хэрэглэдэг хүний оюуны чадамж буурч, мартамхай болж эхлэнэ. Хаалгаа түгжчээд эргэж очиж шалгаж буй бол санамж буурч буйн шинж юм. Архи, хар тамхи нь тархины баяр баясгаланг үүсгэдэг хэсэг рүү шууд нөлөөлдөг. Ингэснээр хүнд бүх зүйл сайхан буй мэт хийсвэр мэдрэмж бий болно. Гэхдээ энэ нь архи тайтгаруулж буй хэрэг биш харин тархийг сааталд оруулж буй хэрэг юм.
Архи хүний тархины төвийн удирдах чадварыг бууруулах бөгөөд хүн өөрийн хийж буй үйл хөдлөлөө хянаж чадахаан больж эхлэнэ. Ингэснээр өөрийн хийж буй үйлдэлдээ ухамсартайгаар үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Архи уухад төрж буй сэтгэгдэл нь таашаал биш харин тархины эд эсээ үхүүлэх замаар олж буй мэдрэмж юм. Тархины эд эс үхэхэд бодит амьдральд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй, аливааг бодитоор хүлээж авч чадахгүй. Нэг үгээр хэлбэл хүн өөрийн тархиа зогсонги байдалд оруулж буйгаа таашаал гэж андуурдаг. Гэтэл энэ нь тийм биш. Алкоголь хэрэглэж өндөр амжилт үзүүлсэн нэг ч тамирчин, хөгжимчин, их сэтгэгч, эрдэмтэн байхгүй. Алкоголь хэрэглэдэг хүн аливаа сонголтууд, шийдвэр гаргахдаа зөвийг нь сонгох чадвараа алдаж эхлэдэг. Тийм хүмүүсийг ажиглаад байгаарай дандаа бүтэлгүй эсвэл хувийн амьдрал нь азгүй эсвэл хэрүүл уруултай байдаг. Энэ нь ухамсартайгаар, оюун ухаанчаар ажиллаж амьдрах чадвараан алдаж нэг ёсондоо сэтгэхүйн хувьд эрэмдэг болж буй шинж юм.
Хүмүүсийн анзаардаггүй нэг том алкоголь бол вино юм. Түүний талаар хэн ч муу зүйл ярьдаггүй. Хамгийн чимээгүй дайснуудын нэг. Орчин үеийн хэрэглээний нийгэмд алкоголь нь бизнесын маш том байр суурь эзэлдэг. Корпорациуд виног хамгийн сайн бүтээгдэхүүн мэтээр сурталчилдаг. Үүнийгээ бас л өөрсдийн хянадаг хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудаар яриулж суртал ухуулаг хийдэг юм. Корпорациудын арга барил бол хэрэгтэй хэрэггүй зүйлээр хүмүүсийн дунд маргаан үүсгэх. Жишээ нь цагаан вино сайн, эсвэл улаан сайн гэх мэт. Гэтэл үнэн дээ сайн муугийн талаар биш харин таны далд ухамсарт нөлөөлөх арга юм. Хүмүүс тэдний бүтээгдэхүүнийг ярьж байнаа гэдэг чинь суртал ухуулга амжилттай хэрэгжиж буйн шинж.


Гэтэл алийг нь ч хэрэглэхгүйгээр аливаа амьд биет амьдарсаар л байх болно. Эрүүл мэндэд сайн гэх утгагүй яриануудаас болж та ч өөрөө цоо эрүүл байж хэрэглэж үзэх сэдэл төрнө. Таньд сэдэл төрнөө гэдэг чинь мөнгө чинь корпорацын дансанд орохын эхлэл юм. Зохистой хэрэглээ гэдэг үгээр бас л нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж эхлэнэ. Үнэн гэвэл ямар ч хорны төрлийн зүйлд зохистой хэрэглээ гэж байхгүй. Өдөрт 2 бакал вино сайн гэж цуу тараана. Сайн л юм байлгүй гэж бодох хүн өдөрт хоёрыг уухыг хичээх бөгөөд аажмаар тухайн бүтээгдэхүүнээс хараат болж эхлэнэ. Нэгэнт хараат болсон хүн байнгын худалдан авагч болно. Ер нь хаа явсан буцдаггүй болж эхлэнэ. Аливаа зүйлээс хараат болох ийм амархан.

Гэхдээ хүн хэзээ ч 2 бакал виногоор өөрийгөө хязгаарладаггүй юм. Цаашлан цаашилсаар улам л их ууж эхлэдэг. Өөртөө төрж буй тэр хийсвэр мэдрэмжүүдээ хараат болсон хүн зогсоохыг хүсдэггүй. Зогсоох л юм бол амьдрал хоосорчих гээд буй мэт сэтгэгдэл төрнө. Вино их хэрэглэсэнээр эмэгтэй хүн үргүйдэлд хүрэх эсвэл үр тогтохгүй байх магадлалтай болж эхэлдэг. Алкоголь хэрэглэдэг эмэгтэйгээс төрсөн хүүхдийн дотор эрхтэн муу байх магадлал ихэсдэг байна. Бас нэгэн худал суртал ухуулга бол спиртийн төрлийн зүйлс нь судасны ханыг тэлж даралт бууруулдаг гэх. Гэхдээ энэ нь яг тийм биш. Эхний мөчлөг нь судасны ханыг тэлэх бөгөөд харин дараагийн мөчлөг нь улам ч агшаадаг. Сайн анзаараад байгаарай бүтээгдэхүүнээ заавал хүний эрүүл мэндтэй холбож сурталчилдаг. Согтууруулах бодис хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн гэнэт цус харвадаг. Энэ чинь л судасны нарийсалттай холбоотой юм шүү дээ.

via Kh Tului

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 478

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%